| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04788/И |
| Дугаар | 182/ШШ2024/04237 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/04237
| 2024 10 17 | 182/ШШ2024/04237 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Х давхарт байрлах, Н ХХК /РД:/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Б овогт Э У /РД:/,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, Б овогт Э А /ИБД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,164,930.75 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Э.У, Э.А нар нь 2022 оны 04-р сарын 19-ний өдөр Н ХХК-с 406204302 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 12,000,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.9% хувийн хүүтэйгээр Тоёота приус HW30 /2010 2019/ маркийн, ZVW301289860 арлын дугаартай, улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан болно. Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй байгаа учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж байна. Н ХХК нь 2022 оны 04 сарын 19-ний өдөр зээлдэгч Э.У тоот дансанд 12,000,000 төгрөгийг олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь 104214389 тоот данстай зээлийн үндсэн зээлд 0.00 төгрөг, үндсэн хүүнд 78,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0.00 төгрөгийг төлсөн. Н ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч зээлээс төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 825, үндсэн зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг, үндсэн хүү 9,735,000 төгрөг, алданги 2,429,930.75 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 24,164,930.75 төгрөг. Иймд хариуцагч Э.У, Э.А нараас нийт 24,164,930.75 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Н ХХК нь Э.У, Э.А нарт холбогдуулан 24,169,930.75 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Ас татгалзаж байна гэжээ.
3.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Нэтлизинг ХХК нь Э.У, Э.А нарт холбогдуулан 24,169,930.75 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 23,169,930.75 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 2024.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 8,169,930,75 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Э.У, Э.А нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 24,169,930.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Э.Ас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Э.У 23,169,930.75 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 2024.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 8,169,930,75 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,774.65 төгрөгийн 50 хувь болох 139,387.4 төгрөгийг улсын орлогоос, 139,387.4 төгрөгийг хариуцагч Э.Ус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Э.Ас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Э.У 23,169,930.75 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 2024.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 8,169,930,75 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,774.65 төгрөгийн 50 хувь болох 139,387.4 төгрөгийг улсын орлогоос, 139,387.4 төгрөгийг хариуцагч Э.Ус тус тус гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА