Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 439

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би БНСУ-н иргэн И*******-гийн нэхэмжлэлтэй, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт холбогдох “2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор И*******-г ирэхэд Монгол Улсад оруулахгүйгээр буцаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БНСУ-н иргэн И******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “БНСУ-н иргэн И******* миний бие Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Захиргааны хэрэг үүссэнээс хойш Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын шалган нэвтрүүлэх хэлтсийн ажилтан өөрийн биеэр надаас уучлал гуйж дахин ийм зөрчил гаргахгүй гэсэн учир би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

БНСУ-н иргэн И******* нь  Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт холбогдуулан “2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор И*******-г ирэхэд Монгол Улсад оруулахгүйгээр буцаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.  

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан БНСУ-н иргэн И******* нь “2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор И*******-г ирэхэд Монгол Улсад оруулахгүйгээр буцаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газарт холбогдох холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуулдаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                            А.НАСАНДЭЛГЭР