Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/03891

 

 

 

 

 

 

 

 

 

            2024        09         24

            182/ШШ2024/03891

    

 

 

                                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: “Т” ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б /РД:/,

 

Хариуцагч: Б.Д /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.291.145 төгрөг гаргуулах, баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Д, Б.Б нар нь “Т” ББСБ ХХК-тай  дугаар “Зээлийн гэрээ”, “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулж 33.600.000 төгрөгийг сарын 2.70 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр тоот хаягт байршилтай 80мкв талбатай дугаартай хувийн сууц, мөн тус хаягт байрлах 637мкв талбайтай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Зээлийн эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 5 удаагийн дутуу төлөлтийг хийж өнөөдрийн байдлаар үндсэн зээл 30.008.089 төгрөг, хүү 4.395.463 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 879.093 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 8.500 төгрөг буюу нийт 35.291.145 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.Д, Б.Б нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 388 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 5 удаагийн төлөлтийг дутуу хийж хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болно.

Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгч талын санаачлагаар 2024 оны 05 дугаар сарын 20-ны  өдрөөр зээлийн хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Б.Д, Б.Б нараас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.008.089 төгрөг, хүү 4.395.463 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 879.093 төгрөг, гэрээний нэг тал үүрэгг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 8.500 төгрөг буюу нийт 35.291.145 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.Б, Б.Д нар нь “Т” ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэл 35.291.145 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дараах графикийн дагуу төлж барагдуулна.

  1. оны 10 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,
  1. оны 11 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,
  1. оны 12 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

2025 оны 01 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

2025 оны 02 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

2025 оны 03 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

2025 оны 04 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

2025 оны 05 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

  1. оны 06 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,
  1. оны 07 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг,

2025 оны 08 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг,

2025 оны 09 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг,

2025 оны 10 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг,

2025 оны 11 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг,

2025 оны 12 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг,

  1. оны 01 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг,

2026 оны 02 сарын 22-ны дотор 2.184.145 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай хувийн сууц, тоот хаягт байршилтай 637 м.кв талбайтай өмчлөх газрыг тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч нарын тайлбартай танилцаа, тайлбарт заасан эргэн төлөлтийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК нь хариуцагч Б.Б, Б.Д нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.291.145 төгрөг гаргуулах, баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б, Б.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 35.291.145 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2024 оны 12 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 01 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 02 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 03 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 07 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 08 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 09 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 10 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 12 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2026 оны 01 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2026 оны 02 сарын 22-ны дотор 2.184.145 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай хувийн сууц, тоот хаягт байршилтай 637 м.кв талбайтай өмчлөх газрыг тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.  

 

Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Т” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б, Б.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.291.145 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Б.Б, Б.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 35.291.145 төгрөгийг 2024 оны 10 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2024 оны 11 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2024 оны 12 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 01 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 02 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 03 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 05 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 06 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 07 сарын 22-ны дотор 2.000.000 төгрөг, 2025 оны 08 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 09 сарын 22-ны дотор 2,184,500 төгрөг, 2025 оны 10 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 11 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2025 оны 12 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2026 оны 01 сарын 22-ны дотор 2.184.500 төгрөг, 2026 оны 02 сарын 22-ны дотор 2.184.145 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай хувийн сууц, тоот хаягт байршилтай 637 м.кв талбайтай өмчлөх газрыг тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Б, Б.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 404.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 202.305 төгрөгийг хариуцагчаас, 202.305 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                          

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН