Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга А.,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,

хохирогч Ж.Болд,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001420058 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, Өвөршандын 16 дугаар гудамжны 24 тоотод оршин суух, урьд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ -ний өдөр 18 цагийн орчим ны нутаг дэвсгэр Халгайтын ам гэх газар Ж.Болдыг зодож эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь -ний өдөр ны нутаг дэвсгэр Халгайтын ам гэх газар Б.Мөнхсайхан, Г., Ү., Б. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа 18 цагийн орчим Ж.Болдыг ээж Сайханцэцэгийг асуулаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун хацрын нум ясны зөрүүтэй хугарал, баруун гайморовын хөндийн арын ханын хоёрлосон зөрүүтэй, урд ханаас баруун нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн зөрүүгүй, баруун талд суурь ясны бага далавчнаас баруун нүдний ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарал, тархи доргилт, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Болдын өгсөн: “Манайх зун гол дээр зусланд гардаг юм. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үхрээ хайгаад явж байсан. Тэгээд *******гийн ээжийнх нь гадуур явж байгаад ээжийг нь асуусан чинь ******* үгийн зөрүүгүй намайг цохьсон. Тухайн үед юу болсон юм бүү мэд, миний ухаан балартсан байсан. Хэсэг байж байгаад гэртээ ороод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Номин-Эрдэнийн өгсөн: “-ний өдөр ...******* гэрийнхээ гадна нэг ахтай барьцалдаад зогсож байсан ба , бид гурав гүйгээд очтол ******* нэг танихгүй ахтай заамдалцаад зогсож байсан ба нөгөө ахын нүд хацар нь хавдчихсан байсан , хоёр салгаад *******г гэрлүү нь оруулаад нөгөө ах яваад өгсөн. ******* дунд зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ү.ийн өгсөн: “-ний өдөр ...******* гол гатлаад гэрлүүгээ явсан түүний араас эхнэр нь дагаад явахаар нь түүний эхнэр бид гурав хойноос нь дагаад гэрийнх нь гадаа ирэхэд ******* нэг эрэгтэй хүнтэй барьцалдаж аваад цохиод авангуут нөгөө ах газар унасан. Тэгээд хоёулаа газарт унаад ноцолдоод байхаар нь бид хоёр гүйж очиж  салгаад гэрлүү авч орсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхсайханы өгсөн: “”-ний өдөр ...гэрлүү дөхөөд очтол манай нөхөр 50-60 гаруй насны хүнтэй заамдалцаад зогсож байсан ба тэр хүний нүд болон баруун талын хацар нь хавдчихсан байсан тэгээд юу болсныг асуухад тэр хүн *******гийн ээж Сайханцэцэгтэй унтдаг та нар юу юм та нар унтах гэж ирсэн юм уу гээд элдвээр хэлээд байсан ба миний мөрлүү гараараа түлхэхэд манай нөхөр тэр хүний нүүрлүү гараараа 1 удаа цохиод хамарнаас нь цус гарсан тэгээд тэр хоёр дахиад барьцалдаж авсан ба араас нь , , гурав ирээд , хоёр *******г салгаад гэрлүү оруулсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “-ний өдөр ...******* нэг эрэгтэй хүнтэй гэрийнхээ гадаа барьцалдаад авсан байсан. Тэгэхээр нь бид хоёр очоод *******г аваад гэрлүү нь оруулсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.гийн өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасан №08 шэ/404 дугаартай дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дугаар заалтад хохирогч Ж.Болдын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэдгийг тусгаж бичсэн байгаа. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хохирогчийн биед шинжилгээ хийсэн КТГ шинжилгээний хариунд Ж.Болдын биед учирсан баруун хацрын нум ясны зөрүүтэй хугарал, баруун гайморовын хөндийн арын хананы хоёрлосон зөрүүтэй, урд ханаас баруун нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн зөрүүгүй, баруун талд суурь ясны бага далавчнаас баруун нүдний ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарлууд нь шинэ гэж бичигдсэн учраас дээрх гэмтлүүд хэрэг болсон цаг хугацаанд хохирогч биедээ авсан байх боломжтой” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 404 дугаартай:

“1.Болдын биед баруун хацрын нум ясны зөрүүтэй хугарал, баруун гайморовын хөндийн арын ханын хоёрлосон зөрүүтэй, урд ханаас баруун нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн зөрүүгүй, баруун талд суурь ясны бага далавчнаас баруун нүдний ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарал, тархи доргилт, нүүр, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 30 дугаар хуудас/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол,

/хх-ийн 32-36 дугаар хуудас/

Хүүхдийн төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааны хуулбар,

/хх-ийн 42-43 дугаар хуудас/

Хохирогчоос хохиролтой холбоотой мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн баримт,

/хх-ийн 53-56 дугаар хуудас/

Хохирогчид хохирол төлбөр хүлээлгэн өгсөн баримт /хх-57/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч Ж.Болдод 560.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Болдод 560.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ