Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/03765

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 12 182/ШШ2024/03765

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ................ давхарт байрлах, Н ББСБ ХХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................ тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч ........... тоот хаягт оршин суух, Б овогт Б.Г /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,602,914.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, С.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Г нь Н ББСБ ХХК-тай 2022.05.23-ны өдөр ЗГ/2022/10470 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ байгуулж 1,205,990 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 4,8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2023.05.23-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар 1,602,914.27 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлдэгч Б.Г-с үндсэн зээлийн төлбөрт 1,116,469.92 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 427,990.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 58,454.08 төгрөг нийт 1,602,914.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г Н ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 1,602,914.72 мөнгө байна. Уг төлбөрийг 2024.10.01-ний дотор 400,728 төгрөг, 2024.11.01-ний дотор 400,728 төгрөг, 2024.12.01-ний дотор 400,728 төгрөг, 2025.01.01-ны дотор 400,730.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ББСБ ХХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,602,914.27 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,602,914.27 төгрөгийг 2024.10.01-ний дотор 400,728 төгрөг, 2024.11.01-ний дотор 400,728 төгрөг, 2024.12.01-ний дотор 400,728 төгрөг, 2025.01.01-ны дотор 400,730.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Н ББСБ ХХК-иас 2024.02.16-ны өдөр С.Э, С.М нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 4-6/98 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч С.М нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.Г-с тэмдэгтийн хураамжид 20,298 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 20,298 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,596.63 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,602,914.27 төгрөгийг 2024.10.01-ний дотор 400,728 төгрөг, 2024.11.01-ний дотор 400,728 төгрөг, 2024.12.01-ний дотор 400,728 төгрөг, 2025.01.01-ны дотор 400,730.27 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Г-с тэмдэгтийн хураамжид 20,298 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 20,298 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.19-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,596.63 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА