| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0008/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/18 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрбаатарын Г-т холбогдох эрүүгийн 1738004050157 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Г,
Шүүгдэгч Т.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт байрлах Жилчигийн сайр гэх газраас ... улсын дугаартай портер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт байрлах Жилчигийн сайр гэх газраас ... улсын дугаартай портер маркийн автомашинаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “2017 оны 11 сарын 21-ний өдөр би Жилчигийн сайр гэдэг газар уулнаас нэг портер машинд унаанг түлээ бэлтгэж аваад хадам аавынхаа ... улсын дугаартай цагаан өнгийн портер машинд ачаад 16 цагийн үед Мөрөн рүү орж ирсэн. Би энэ модыг Мөрөнд байдаг эгч Чулууныд буулгахаар явж байсан юм. Чулуун эгч маань гэртээ хүүхдүүдтэйгээ өрх толгойлон амьдардаг болохоор модоо бэлтгэж чадахгүй байсан юм, тийм болохоор би модыг нь оруулж ирж явсан юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...сумынхаа байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн даргаар ажилладаг учраас энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Энэ газрууд нь манай сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт хамаарагддаг. Энэ газрууд нь улсын тусгай хамгаалалтанд ороогүй байдаг учраас энэ газраас мод бэлтгэх эрхтэй. Гэхдээ модоо бэлтгэхдээ хуулинд заасан нөхцлийн дагуу бэлтгэх ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч С.Ч-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 11 сарын 21-ний 15 цаг өнгөрч байхад Г- над руу утсаараа залгаад мод ачаад гарч байна шүү эгчээ гэж ярьсан. Тэгэхээр нь гоожингоо авсан юм уу гэтэл гоожин авахаар нэг хүнд захисан байгаа болох байхаа гэж байсан. Г- ирэхгүй байж байгаад барагцаагаар 1 цаг гаруйн дараа цагдаад баригдсан гэж утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2017 оны 11 сарын 21-ний өдөр гэртээ байж байтал орой болсон байхад Г- ганцаараа явган ирэхээр нь яасан бэ гэхэд бичиг баримтгүй мод тээвэрлэж яваад цагдаад баригдаад машинаа хураалгачихлаа гэсэн. Би уг нь Г-ийг мод оруулж ирж эгчдээ буулгаж өгнө гээд байхаар нь Бүрэнтогтох руу гоожин захисан байсан ч гоожин ирэхээс өмнө модоо ачаад ороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 05 дугаартай:
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 30 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь хохирол 327.360 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-ийн 50 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5456м3 шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаж, битүүмжлэгдсэн Г.Ш-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ... улсын дугаартай /арлын дугаар ..., тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар ... портер маркийн ачааны автомашиныг Г.Ш-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР