Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 118/ШШ2024/0036

 

                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч     Н.Амарзаяа би *******,*******,******* улсын байцаагч Д.*******ын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн прокурорын газрын ******* прокурор Б.******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...тус аймгийн ******* хөдөө аж ахуйн *******ний чанар,******* улсын байцаагч Д.******* нь "... Түргэн хоолны газрын эзэн П.******* нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй..." гэсэн утга бүхий зөрчлийн ХХААГ- 04 дугаартай материалыг хүлээн авч шалгаад, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1-т зааснаар №******* дугаартай шийтгэлийн хуудсаар "300,000" гэж шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Материалд цугларсан холбогдогч П.*******ын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар П.******* Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй" гэсэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрх бүхий албан тушаалтан Д.******* нь 2024 оны 03 дугаар сарын 14- өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулж, ... гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах ёстой байтал шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1-т... гэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "300,000" гэж буруу бичсэн зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

 Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн ******* хөдөө аж ахуйн *******ний чанар,******* улсын байцаагч Д.*******ын холбогдогч П.*******д шийтгэл оногдуулсан 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт заасан "...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1... гэснийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 гэж, "300,000" шийтгэл оногдуулсугай" гэснийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай..." гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч *******,*******,******* улсын байцаагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...холбогдогч П.*******д Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.1-т... гэж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй буюу "300,000" гэж буруу бичсэн нь үнэн болно. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн *******,*******,******* улсын байцаагч Д.******* нь Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “... хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй... гэх зөрчлийг үйлдсэн хэмээн үзэж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч П.*******д торгох шийтгэл оногдуулсан байна.

Завхан аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих ахлах прокурор Б.******* нь дээрх 2024 оны ******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлийг “...эрх бүхий албан тушаалтан болох хүнсний чанар,******* улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэлийн хуудсанд торгох шийтгэлийн хэмжээг хуульд зааснаар бичээгүй...” хэмээн тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хүнсний чанар,******* улсын байцаагч Д.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч П.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “... хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй... гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээж, уг торгуулийг Төрийн сангийн зохих дансанд төлж барагдуулсан тул байх тул прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч хүнсний чанар,******* улсын байцаагч Д.*******ын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн *******,*******,******* улсын байцаагч Д.******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн прокурорын газрын ******* прокурор Б.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.АМАРЗАЯА