| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/05044/И |
| Дугаар | 182/ШШ2024/03955 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/03955
| 2024 09 27 | 182/ШШ2024/03955 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “М” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Г /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.990.476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Т.Г нь “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 22-нд тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 2.450.000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 04 дүгээр сарын 30-нд тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 500.000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 20-нд, тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 20-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 2.179.165 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 413.827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 15.594 төгрөг, тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 303.437 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 58.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7.749 төгрөг, нотариатын төлбөрт 12.000 төгрөг, нийт 2.990.476 төгрөгийг зээлдэгч Төгсжаргалын Гантогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“М” ХК-иас нэхэмжилсэн 2.990.476 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлж барагдуулна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Т.Год холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.990.476 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.990.476 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.490.476 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“М” ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Год холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.990.476 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.990.476 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1.490.476 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Т.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 62.798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 31.399 төгрөгийг хариуцагчаас, 31.399 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН