Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/0927/З |
Дугаар | 128/ШШ2024/0486 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0486
2024 06 05 128/ШШ2024/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “П*******” ХХК,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: О.М*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Э*******,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б, тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарь,
Гуравдагч этгээд: “Ж” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ч, Б.О нарын хоорондын “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн мэдүүлгийн 30-219 дугаартай “M” брэнд З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э*******, хариуцагч О.О, Б.О, Г.Б, Т.Ндарь, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар Ө.М*******ы “Х ” бүтээлд дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл төрлөөр зохиогчийн эрх олгосныг, уг эрхийн эзэмшигчээр “П*******” ХХК-ийг бүртгэж, 13 тоот “Зохиогчийн эрхийн гэрчилгээ” олгожээ.
1.2. Мөн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/1 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 30-2 дугаартай мэдүүлэг бүхий “Хндтай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар”-т 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор “Бүтээгдэхүүний загварын патент” олгосон байна.
1.3. Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт”-ээр “Ж” ХХК-ийн “М(M) брэндийн з,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго, нь Патентын тухай хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж, уг бүтээгдэхүүний шошго болонны хэвлэмэл загвар”-т патент олгохоор шийдвэрлэсэн.
1.4. Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч Л.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт”-ээр “Ж” ХХК-д 4219 мэдүүлгийн дугаартай бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэжээ.
1.5. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор 30-218 мэдүүлгийн дугаартай бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.6. “П*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б нарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан.
1.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн мэдүүлгийн 30-219 дугаартай “M” брэнд З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
1. “Нэхэмжлэгч нь 2008 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2021 оны 5 дугаар сараас эхлэн “Х” бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргасан. Улмаар Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар “Х” зураг төслийг оюуны өмчийн бүтээлээр бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/1 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хнд савлаж үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний шийдэл нь шинэ бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, улсын бүртгэлийн 30-00 дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг нэхэмжлэгчид олгосон.
2. Гэвч нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнтэй давхцуулан “Ж” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго, гэх 30-219 дугаартай патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авч, шүүлт хийж байгаа талаар нэхэмжлэгч олж мэдсэн. Нэхэмжлэгч өөрийн зохиогчийн эрхийн гэрчилгээ болон патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын шийдлээ хамгаалж, Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу 30-219 дугаартай патентын мэдүүлгийг тодорхой үндэслэлээр няцаан, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Оюуны өмчийн газарт эсэргүүцэл гаргаж патент олгохгүй байхыг хүссэн.
3. Нэхэмжлэгчийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн шинжээч томилох тухай А/96 дугаар тушаалаар хариуцагч ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нар 30-20 дугаартай мэдүүлэгт дахин шүүлт хийж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эсэргүүцлийг үгүйсгэн, “Ж” ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго” бүтээгдэхүүний загварт патент олгох шийдвэр гаргасан.
4. Нэхэмжлэгч Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан.
5. Маргаан шийдвэрлэх зөвлөл нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцээд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
1. Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь захиргааны акт болох тухай:
Нэхэмжлэгчийн эрхээ хамгаалахаар гаргасан дээрх эсэргүүцлийг Патентын тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч болох 3 шинжээчийн бүрэлдэхүүн томилогдон Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт гаргасан. Хариуцагчийн гаргасан Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх, мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийж байгаа агуулгатай ч мөн түүнчлэн өөр этгээд болох “Ж” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 30-219 дугаартай патентын мэдүүлэгт шинээр давхардсан патент олгох шийдвэрийг гаргасан. Ийнхүү хууль бусаар, бусдын хуулиар хамгаалагдсан аж үйлдвэрийн өмчийн эрхийг ноцтой зөрчсөн захирамжилсан шийдвэр гаргаж байгаа нь Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийн 6 дугаар хуудаст тодорхой туссан байна. Өөрөөр хэлбэл Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан эрх зөрчигдөж буй эсэх талаар дүгнэлт хийхийн зэрэгцээ, өөр этгээдэд давхардсан ижил төрлийн бүтээгдэхүүний загварт нь шинээр патент олгох шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
2. Захиргааны акт буюу Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийн талаар:
Оюуны өмчийн тухай хууль болон Патентын тухай хуулийн зорилго нь зохион бүтээгч өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон буюу зохион бүтээсэн бүтээгдэхүүний дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл болох загварыг хамгаалж, түүнийг эзэмших эрхийг хамгаалдаг. Энэхүү аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хамгаалагддаг (Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг). Гэвч дээрх хуулийн дагуу бүртгэгдэж хамгаалагдсан нэхэмжлэгчийн аж үйлдвэрийн өмч буюу бүтээгдэхүүний загвартай ижил бүтээгдэхүүнд хариуцагч нь хууль зөрчиж, давхардуулан патент олгох шийдвэр гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн” хэмээн заасан нэхэмжлэгчийн өмчийн эрх болон Оюуны өмчийн тухай хуульд заасан аж үйлдвэрийн өмчийн эрх, Патентын тухай хуульд заасан патент эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн захиргааны акт юм.
3. Гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан тухай:
Дээрх үйл баримтын хэсэгт дурдсанчлан “Ж” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго, гэх 30-219 дугаартай патентын мэдүүлэг нь Нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг шууд хуулбарласан, патентаар хамгаалагдсан зохиогчийн эрх, бүтээгдэхүүний загвар өмчлөх эрхийг (Патнетын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д тодорхойлсон) зөрчиж байх тул мэдсэн даруйд Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 болон 38.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн бүтээгдэхүүний загвар нь хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгчид олгосон патентаар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж буй талаар эсэргүүцлээ гаргасан боловч хариуцагч нь Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтээр патент олгох шийдвэр гаргасан. Иймд маргаан бүхий захиргааны акт буюу Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хүлээн авсан даруйд Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа буюу Патентын тухай хуульд заасан маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдлоо гаргасан боловч Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нь хнд хүнсний бүтээгдэхүүн хийн үйлдвэрлэх чиглэлээр 2020 оноос судалгаа хөгжүүлэлт хийн, тухайн концептоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд 2021 оны 5 дугаар сараас гаргаж, хэрэглэгчид хүргэж эхэлсэн. Юуны түрүүнд “Х” бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргаж, Н супер маркет, И******* супер маркет, М******* дэлгүүр зэрэг худалдааны сүлжээгээр 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулж эхэлсэн төдийгүй 2021 оны 5 сарын 25-ны өдөр шинжилгээнд өгч байсан. Гэвч тухайн үед бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээгүй, худалдаанд гаргаагүй байсан “Ж” ХХК нь Оюуны өмчийн газарт мөн ижил “Х" бүтээгдэхүүний загварын патент авахаар 30-219 дугаартай мэдүүлэг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “Х” бүтээгдэхүүн худалдаанд эцсийн хэрэглэгчид хүрсний дараа, мэдүүлсэн байна. Иймээс 30-219 дугаартай патентын мэдүүлгийн “Х” бүтээл нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 хэсгийн “Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ” гэсэн шалгуурыг хангаагүй талаар нэхэмжлэгч нь эсэргүүцэлдээ тодорхой дурдсан боловч Хариуцагч нь үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн бүтээгдэхүүний шийдэлтэй ижил төстэй бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн нь Патентын тухай хуулийг зөрчсөн.
5. Хариуцагч хууль зөрчин патент олгохоор шийдвэрлэсэн 30-219 дугаар мэдүүлэг бүхий “Х” бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчийн 30-00 дугаартай патентаар хамгаалагдсан “Х” бүтээгдэхүүнтэй харьцуулахад гаднын сав баглаа боодлын хувьд адилхан ногоон өнгийг дэвсгэр болгосон, адилхан хөдөө нутгийн зурагтай, доторх бүтээгдэхүүн нь ижил, х нь адилхан хэлбэртэй, адилхан таглаатай байгаа тул Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 хэсэгт заасан “Бүтээгдэхүүний загвар нь шинэ болон өвөрмөц шинжийг агуулсан бол патентаар хамгаалагдана” гэсэн шалгуурыг хангахгүй байгаа талаар нэхэмжлэгчийн үндэслэлд хариуцагч дүгнэлт хийлгүй Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг гаргасан.
6. “Ж” ХХК-ийн “Х” бүтээгдэхүүний сав баглаа боодол нь нэхэмжлэгчийн патентаар болон зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагдсан “Х” бүтээгдэхүүн, бүтээлийн адил ногоон өнгийг дэвсгэр болгосон өнгөний хослол, адилхан хөдөө нутгийн зурагтай байгаа нь маш төстэй, хэрэглэгчийг ноцтой төөрөгдүүлэхээр хэмжээнд байгаа бөгөөд шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулаагүй. Эдгээр нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан “Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ” гэсэн шалгуурыг хангахгүй байгаа талаар үндэслэлд хариуцагч дүгнэлт хийгээгүй.
7. “Ж” ХХК-ийн “Х” бүтээгдэхүүний сав баглаа боодол, өнгө, дүрсний хослол зэрэг нь нэхэмжлэгчийн 13 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагдсан Х бүтээлийн зохиогчийн эрхийг илтэд зөрчсөн байдалд дүгнэлт хийлгүй патент олгохоор шийдвэрлэсэн нь Патентын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь хэсэгт заасан “Бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхийг зөрчихөөр бол” патент олгохгүй байх зохицуулалтыг зөрчсөн байна.
8. Дээрх үндэслэлүүд нь Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6 дахь хэсэгт заасны дагуу патент олгохоос татгалзах шийдвэр гаргах илэрхий үндэслэл байсан боловч хариуцагч патент олгох шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн оюуны өмчийн гэрчилгээ болон патентаар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгийн төлөөлөгч О.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш гадаад, дотоод худалдаа, хоол үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2020 онд судалгаа, шинжилгээ хийгээд, хөгжүүлэлтийн ажлыг олон хүний баг бүрэлдэхүүнтэй хийсэн. Үүний үр дүндыг илүү хялбар, дэвшилтэт хэлбэрээр буюу нэг удаагийнтай, битүүмжтэй, тагийг хуулаад, шууд хэрэглээд, хнд савлагдаж байгаа учраас хутгаад хэрэглэх боломжтой санааг анх гаргасан. Бид 2020 онд бүтээгдэхүүний санаа, үйлдвэрийн технологи, процессыг судлаад, үйлдвэрийн тоног төхөөрөмж бүх зүйлийг захиад, тухайн үед ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байсан учраас тээвэрлэлт хүнд байсан. 2021 оны эхээр бид бүх төхөөрөмж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, сав, баглаа, боодол, түүхий эд материалаа бэлдэж чадсан. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд түүхий эд материалаа шинжилгээнд өгөөд, 05 дугаар сарын 12-ны өдөр х, гэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар Мэргэжлийн хяналтын газарт бүртгүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С, ... гэсэн байгууллагуудтай худалдааны гэрээ байгуулаад, 07 дугаар сарын 01-ний өдрөөс бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. 07 дугаар сарын 01-ний өдөр эхний бүтээгдэхүүн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гарсан. Үүний дараа бид 09 дүгээр сард Оюуны өмчийн газарт х, гэсэн бүтээгдэхүүний загвар, дизайнд эхлээд зохиогчийн эрх, дараа нь бүтээгдэхүүний загварын патент авах хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг Оюуны өмчийн газраар хүлээж аваад, бүртгээд, хоног хугацаа тоологдоод явсан. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Т.Ндарь шинжээчээс ижил төстэй бүтээгдэхүүн илэрсэн тул патент олгохоос татгалзаж байна гэсэн мэйл ирсэн. “Ж” ХХК-иас з,, хны иж бүрдэл гэсэн 4219 дугаартай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотой мэдүүлэг гаргасныг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед зохиогчийн эрхийн гэрчилгээ болон патентаар зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалсан бүтээгдэхүүнийг үндэслээд дуурайсан, давхардуулсан зүйл байхгүй, бидний өөрсдийн зохиосон загвар дизайнтай бүтээгдэхүүн гэх хариу тайлбар өгөөд, манай загварын патентыг хүлээж авсан. Үүний дараа манайх “Ж” ХХК-ийн бүтээгдэхүүнийг судлахад манайхыг дуурайсан, манай бүтээгдэхүүн худалдаанд гарснаас, олон нийтэд ил болсноос хойш мэдүүлэг өгсөн, тодорхой элементүүдийг дуурайж хийсэн бүтээгдэхүүн байна, хуулбарласан бүтээгдэхүүн байна гэж үзээд Оюуны өмчийн газарт эсэргүүцэл гаргасан.
Тухайн эсэргүүцлийг гаргасны дараа тус 3 шинжээчийн дахин шүүлтийн дүгнэлт гарсан. Тус шүүлт манайхаас тавьсан тодорхой асуудлуудын эсэргүүцлийн дурдсан асуултад гүйцэт, тодорхой хариулт өгөөгүй. Энэхүү асуудлыг хүлээж авсны дараа дахин маргаан шийдвэрлэх зөвлөлд шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэж гомдол гаргасан. Тухайн үед маргаан шийдэх зөвлөлөөс бидний тавьсан асуудлыг 100 хувь асуудал тус бүрээр шийдвэрлэж өгөөгүй. Үүний дараа бид холбогдох хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагад бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ижил, төстэй байдлаар нөгөө компанид патент олгохоор шийдвэрлэсэн О.О, Б.О, Г.Б нарын 4219 дугаартай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дахин шүүлтийн дүгнэлт, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Т.Ндарийн гаргасан дүгнэлт гэх 2 дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч 2020 онд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийж, загвар дизайныг боловсруулсан, 2021 онд үйл ажиллагаа явуулаад, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн, худалдаанд 06 дугаар сард гаргасан гэдгийг хэлж байна. 06 дугаар сард гаргаж ирсэн, Н трейдтэй байгуулсан гэрээ мөн худалдаанд гаргасан, олон нийтэд ил зарласан. Олон нийтийн сүлжээнд сурталчилсан сурталчилгааг ил тод харуулаад явж байгаа. Хуулийн хугацаанд 2021 оны 09 дүгээр сард мэдүүлгээ гаргаад, 2020 оны 05 дугаар сард хариу ирсэн. Танай бүтээгдэхүүн өөр бүтээгдэхүүнтэй ижил байна, иймд танайд патент олгохоос татгалзах тухай шийдвэр гарч байна ... гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тал бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хэрэглээнд дөхөм байхаар нэг удаагийн хэрэглээтэй, хндаа 5 мг-аар савлагдсан, цай, кофе гэсэн зүйлд нэг удаагийн дүрээд хэрэглэдэг, ариун цэврийн шаардлага хангуулаад нимгэхэн ялтсан тагаар тагласан. Гаднах шошго байдлыг байгалийн өнгө буюу ногоон өнгөөр байгалиа дүрсэлсэн. Нэг удаагийн сав, баглаанд 5-20 ширхгээр багцалж, хэрэглээнд ойртуулсан бүтээгдэхүүн үйлдвэржинэ гэсэн байдлаар тайлбар мэдүүлгээ Оюуны өмчийн газарт гаргасан.
... ямар газар патент олгох гээд патентын хүсэлт гаргаж байгаа талаар шалгахад 2021 оны 08 дугаар сард буюу нэхэмжлэгчийг патентын мэдүүлэг гаргахаас 1 сарын өмнө гаргасан байна. Худалдаа, үйлдвэрлэл бүтээгдэхүүн олонд лангуунд тавигдаад, бүрэн борлогдоод эхэлснээс хойш одоо 2 сарын дараа өөр байгууллагаас ижил, хны хэмжээ, доторх зүйлс, харагдах тунгалаг байдал, шар, ногоон, бор өнгөтэй өнгөний хослол ижил гэсэн логоны зарим хэсгүүдийг ижилсүүлсэн бүтээгдэхүүнд патент олгох тухай шийдвэрлээд, шинжээч дүгнэлт гаргаад явж байгааг мэдээд, эсэргүүцлээ гаргаж эхэлсэн байдаг.
Хариуцагч нар тайлбарлахад анх татгалзсан шийдвэртээ дурдсанаас ондоо, хуулбарлаагүй учраас нэхэмжлэгч талын эрхийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Хуулбарлах гэсэн асуудал байдаггүй, дэлхий нийтээр тогтоож, жишиг тогтсон. Анзаарвал танай бүтээгдэхүүн гээд андуурах юм байна гэсэн байдлаар төстэй байдлыг оюуны өмчийн практикт хориглож явдаг ...
Патентын тухай хуульд заасан бүтээгдэхүүний загвар гэж гадаад харагдах байдал, хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтэц, өнгөний хослол гээд бүх байдлаар патентаар хамгаалагдах аж үйлдвэрийн өмч. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэдэг тайлбараас тодорхой харагдаж байгаа байх. Анх Т.Ндарь шинжээчийн дүгнэлт гаргасан талаар бид мэдээгүй, гомдлыг шийдвэрлэсний дүнд дахин шүүлтийн дүгнэлт гэсэн зүйл гаргасан учраас бид анх дахин шүүлтийн дүгнэлтэд байгаа материал захиргааны актад үндэслээд явсан.
Бүтээгдэхүүнд патент олгохоор шийдвэрлэсэн шүүлтийн дүгнэлт болоод шийдвэрлэсэн дахин шүүлтийн дүгнэлт гэх бүх процесс Патентын тухай хуульд журамлагдаад заагдсан. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний оюуны өмчийг бид хамгаална, зохиогчийн өмч, Монгол улсын үндэсний баялаг мөн гээд заасан. Үүнийг хэрэглэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, зохион бүтээгч нар хамгаалж байх ёстой гэдэг сурталчилгааг оюуны өмчийн газар хийж байдаг. Та нар хамгаалаач, эрхээ мэдээч гэдэг сурталчилгааг хийж, олон нийтэд таниулж явдаг агентлаг, төрийн чиг үүрэг бүхий байгууллага.
Савлагааг хамгаалахгүй гэж хэлээд байна. Савлагааг хамгаална, хоорондын хослол энэ туурвил зүйлсийг хамгаална. ... оюуны үр бүтээлийн дунд нэг бүтээгдэхүүний загварын шийдэл, өнгөний хослол, доторхнд агуулагдагч хүнсний бүтээгдэхүүний хэмжээ, дамжаа хэрэглэгдэхэд хэр төсөөтэй, хялбар байх талаарх асуудал зохиогчийн бүтээгдэхүүний загварт нь цогц байдлаараа хамгаалагдаж байгаа гэж ойлгож байна. Гэтэл хамгаалагдсан бүтээгдэхүүнүүдийг хүн хуулбарлаад, хэрэглэгчийг төөрөгдүүлэх байдлаар харахад илт хуулбарлачихсан бүтээгдэхүүнийг ямар ч бүтээгдэхүүн гаргаагүй байж мэдүүлгийг нь өрсөөд гаргачихдаг. Дэлгүүрт явж байгаад нэг бүтээгдэхүүн гараад ирнэ. Тус бүтээгдэхүүнийх нь патентыг түрүүлээд авчихъя гэсэн байдлаар бүтээгдэхүүн гарснаас хойш 2 сарын дараа өөрийнх нь мэдүүлэг гарахаас өмнө өрсөөд патентын мэдүүлэг гаргасан байна. Энэ талаар хамгаалагдах Патентын тухай хуулийн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалт патентаар хамгаалагдах бүтээгдэхүүн шинэ, өвөрмөц шинжээр агуулсан бол патентаар хамгаалагдана. Шинэ, өвөрмөц шинжтэй байх ёстой тухайн бүтээгдэхүүн анхдагч огноо эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад, нийтэд илэрхий болоогүй бол үүнийг шинэ гэж үзнэ.
Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол патент олгохгүй. Патентын тухай хуулийн 38 дугаар зүйл патент олгохгүй талаар зааж өгсөн байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж бидний зүгээс хугацаа алдаагүй, шуурхай, тухайн үед ижил төсөөтэй бүтээгдэхүүн байгаа талаар ярихад шинжээч нар савласан бүтээгдэхүүн нийтэд илэрхий байна гэж хэлээд байгаа ... цогц байдлаар харж үзэхгүйгээр яг хуулбарлагдчихаагүй бол та нарын эрх Патентын тухай хуульд зааснаар хамгаалагдахгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Бүтээгдэхүүний шинэ байгаа шинжийг нь шинжээч нар яаж шүүлт хийж байгаа вэ гэхээр өөрсдийн дата сандаа шүүлт хийдэг. Мөн хэвлэл мэдээллийн эх сурвалжаас хайлт хийж ижил төсөөтэй бүтээгдэхүүний загвартай жишиж харьцуулж үзэх ёстой гэсэн журамласан зохицуулалтыг Оюуны өмчийн газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А/121 дүгээр тушаалаар баталсан. Энэ журмын дагуу ажиллаагүй байна. Нэгэнт Н супермаркет, Ж******* дэлгүүрийн бүтээгдэхүүн, Фейсбүүк хуудсанд шүүлт хийлгүй ижил бүтээгдэхүүнүүдэд патент олгох гэж шийдвэрлэж байгаа нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчиж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Б.Оюунцэцэг, О.О Г.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “2023 оны 10 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхэд “П*******” ХХК-иас Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Оюуны өмчийн Газрын бүтээгдэхүүний загварын О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Г.Б нарыг холбогдуулан, Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар тушаалаар томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дахин шүүлтийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор нэхэмжилжээ. Энэхүү хэрэг маргаан 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Оюуны өмчийн газарт “Ж” ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго, /M/” нэртэй бүтээгдэхүүний загварын 4219 дугаартай патентын мэдүүлэг ирүүлснийг бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарь хүлээн авч, хайлт шүүлт хийсний үр дүнд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр патент олгохоор шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Оюуны өмчийн мэдээллийн хэвлэлд нийтлүүлснийг, “П*******” ХХК-иас эсэргүүцэж, эсрэг гомдол гаргаснаар эхэлсэн байдаг. Монгол улсын Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эсэргүүцэл гомдлыг хүлээн авч, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг томилон дахин шүүлт хийлгэж, тухайн дахин шүүлтийн дүгнэлтийг хуулийн хугацаанд эсэргүүцэл гаргасан талд хүргүүлсэн байдаг. Хуулиар олгосон эрхийн хүрээнд “П*******” ХХК дахин шүүлтийн дүгнэлтийг эс зөвшөөрч, Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан. Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх зөвлөл тухайн гомдол маргааныг хүлээн авч хэлэлцээд, 2023 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газраас томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзэж шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар тушаалаар томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан дахин шүүлтийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэж тогтоолгох шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг баримтлан тайлбарлахад, бичгээр гаргасан энэ захиргааны актыг гаргасан байгууллага нь тодорхой, ямар нэг утга агуулгын алдаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” агуулга байхгүй, төрийн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах захиргааны акт гаргасан байгаа зэрэг шинжүүд нь энэхүү дахин шүүлтийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх үндэслэлгүй байна.
Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нарыг холбогдуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “П*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Үндэслэх нь:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “П*******” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын 5-д Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна хэмээсэн нь энэ нэхэмжлэл Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрсөн хэрэг маргаан болохыг харуулж байна.
- “Ж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн бүтээгдэхүүний загварт патент олгох шийдвэр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж гаргасан гомдлыг нягтлан шалгах зорилгоор Патентын тухай хуулийн дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг томилон дахин шүүлт хийлгэсэн. Патентын тухай хуульд заасан патент олгох шалгуур хангасан эсэхийг тогтоох дахин шүүлтийн дүгнэлт анхны шинжээчийн хийсэн шүүлтийн дүгнэлттэй ижил буюу тухайн хоёр компанийн сав баглаа боодлын загварууд тус тусдаа ялгарах шинж агуулсан, бие даасан, нэг нэгнийгээ хуулбарлан дуурайсан шинж үгүй, өөр өөрсдийн өнгө дизайн шийдлүүдээр ялгаатай, сав баглаа боодлын загвар байна хэмээн гарсан юм. Тодруулбал бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь Патентын тухай хуулийн дагуу патент олгох процессын дунд шатанд гарсан гомдлыг шийдвэрлэхээр хийгдсэн хуулийн дагуух үйл ажиллагаа бөгөөд энэхүү дахин шүүлтийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлд эрх ашиг нь хөндөгдөж буй “Ж” ХХК-д патент олгоогүй болно.” гэжээ.
3.2. Хариуцагч Б.Ндарь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Патентын мөн чанарын шүүлт хийгдсэн процесс:
1. Ж ХХК мэдүүлэг гаргагчтай 2021 оны 08-р сарын 09-ний өдрийн анхдагч огноотой бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн бүртгэлийн 4219 дугаартай “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” нэртэй бүтээлд м******* бие Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу мөн чанарын шүүлт хийхэд тухайн загварын сав баглаа боодол, шошгоны шийдэл нь үндсэн гурван төрөлтэй, төрөл тус бүрийн гадаад харагдах байдалд хамаарах өнгө, өнгөний хослол, дүрс, чимэглэл, үсгийн фонт зэрэг нь, шошгоны шинэ дизайн шийдлийг агуулсан бүтээл байсан бөгөөд хайлтаар түүнтэй ижил төсөөтэй бүтээл илрээгүй тул дурдсан хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгууруудыг хангасан хэмээн үзэж патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг 2022 оны 03 сарын 22-ны өдөр гаргасан байдаг.
2. Дараа нь П******* ХХК мэдүүлэг гаргагчтай 2021 оны 09 сарын 27-ны өдрийн анхдагч огноотой бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн бүртгэлийн 42 дугаартай “Хндтай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээлийг Оюуны өмчийн газарт мэдүүлсэн. Дурдсан хуулийн 37.1-д заасны дагуу мөн чанарын шүүлт хийх явцад бүтээлд хавсаргасан “хувилбар 3” загвар болох Нэг удаагийн хүнсний зориулалттай 5мл, 5мл, 7мл, 10 мл хэмжээтэй 4 төрлийн хны загвар, түүний хэлбэр хийцийг хамгаалуулахаар мэдүүлсэн байдаг. Хайлтаар уг хувилбартай ижил төсөөтэй загварууд цахим орчинд хайлтаар илэрсэн. Мөн 42 мэдүүлгийн дугаартай бүтээлээс даруй 50 хоногийн өмнө ОӨГ-т мэдүүлсэн бүтээгдэхүүний загварын 4219 мэдүүлгийн дугаартай “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” нэртэй бүтээлийн төрөлд х гэсэн бичиглэл илэрсэн. Уг илэрсэн бичиглэлийг бүрдүүлж буй үсгийн хувьд ялгаатай байдал, үсгийн фонт, түүний өнгө зохицлын ялгааг бичиж ирүүлүүлэх зорилгоор 2022 оны 05-р сарын 02-ны өдөр бүтээлийн зохион бүтээгч О.М*******ы цахим хаяг болох [email protected]руу патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг хүргүүлсэн. /Жич: Урьдчилан татгалзах шийдвэрийн гол зорилго нь шинжээчийн төсөөтэй хэмээн үзэж байгаа бүтээлээс өөрийн бүтээлийннд байрлах бичиглэлийн үсгийн гадаад хэлбэрийн хувьд ялгарах онцлог шинж чанар, өвөрмөц шийдэл, өнгө, өнгөний хослол зэрэг ялгарах байдлаа нарийвчлан бичин ирүүлж патентаар хамгаалагдах боломжийг ойртуулж буй процесс юм. Мэдүүлэг гаргагчийг төлөөлж оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь 2022 оны 05 сарын 31-ний өдөр урьдчилсан татгалзлын үндэслэл бүхий хариу тайлбарыг ирүүлсэн. Тайлбартаа П******* ХХК-ийн бүтээлийн ялгарах байдлын онцлог шинжүүд болон бичиглэлийг бүрдүүлж буй үсгүүд өвөрмөц дизайн оруулсан фонттой, ашиглаж байгаа халбагыг патентын хамгаалалтад оруулахгүйгээр бүртгүүлэх, мөн бүтээлийн сав баглаа боодлын ерөнхий дизайны хувьд төсөөтэй биш гэж тодорхой бичсэнийг нь үндэслэн Патентын тухай хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгууруудыг хангасан гэж үзэн патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр гаргасан.
3. Патентын тухай хуулийн 3.1.4.”бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг хамааруулдаг. Дээрх 2 бүтээлийн хувьд авч үзэхэд: Хоёулаа сав, баглаа боодлын гадаад харагдах байдал нь өөр өөрсдийн гэсэн өнгө, өнгөний хослол чимэглэлтэй, бие даасан ялгарах онцлог шинж чанартай. Хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахааргүй бүтээл хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл хнд савласан хүнсний бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн өмчийн эрх, оюуны бүтээлийн хамгаалалт хийгдээгүй, харин тэдгээр Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах сав баглаа боодлын хэлбэр хийц, өнгө өнгөний хослол, онцлог ялгаатай харагдуулж буй тэрхүү шийдлүүд хоорондоо давхцаагүй, ялгаатай бүтээгдэхүүнүүд байна хэмээн үзэж бүтээгдэхүүний загварын патент олгохоор шийдвэрлэсэн юм.
Нэхэмжлэгчийн патентын эрхийг зөрчиж давхцуулан хүлээн, авч шүүлт хийсэн гэсний тухайд:
4. Нэхэмжлэгчийн 2024 оны 03 сарын 18-ны 24/0302 дугаартай Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж хамтран хариуцагч оролцуулах хүсэлт гаргах” тухай албан бичигтээ “... Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгчийн патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнтэй давхцуулан гуравдагч этгээдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго, гэх 30-219 дугаартай Патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авч, шүүлт хийж байгаа талаар нэхэмжлэгч олж мэдэн, өөрийн зохиогчийн эрхийн гэрчилгээ болон патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын шийдлээ хамгаалж...” гэсэн нь П******* ХХК-ийн 42 дугаартай бүтээл патентаар хамгаалагдсаны дараа 4219 дугаартай “Ж” ХХК-д патент олгосон мэтээр ойлгогдох илтэд буруу ташаа мэдээллийг нэхэмжлэгч бичжээ.
Оюуны өмчийн газарт мэдүүлсэн бүтээлүүд анхдагч огноо, мэдүүлгийн дугаарын дэс дарааллын дагуу системээр шинжээчид хуваарилагдан очдог. Патентын тухай хуульд заасны дагуу анхдагч огноо тогтоогдож, мэдүүлгийн дугаар олгогдсон 4219 дугаартай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотой бүтээлийг 42 дугаартай 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотой бүтээлтэй давхцуулан мөн чанарын шүүлт хийх ямар ч боломжгүй юм. 42 дугаартай бүтээл мөн чанарын шүүлтэд орохоос өмнө 4219 дугаартай бүтээлд мөн чанарын шүүлт хийгдсэн. Патент олгох тухай дүгнэлт нь хуульд заасан хугацааны дагуу шинжээчийн талбараас гарч дараагийн шатанд шилжсэн гэсэн A/142 үг юм. Холбогдож буй хоёр бүтээлийг Оюуны өмчийн газар давхцуулан хүлээн авч, шүүлт хийгээгүй, аль нэг талд давуу байдал олгоогүй. Эдлэх тэгш эрхийг бий болгосон. Оюуны өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын зарчмын 4.1.6.“Аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх” зарчмыг баримтлан, Патентын тухай хуулийн холбогдох заалт, журмын дагуу гадаад харагдах байдлын хувьд ялгагдах онцлог шинж чанартай эдгээр хоёр бүтээлд анхдагч огноо, мэдүүлгийн дугаарын дэс дарааллын дагуу патент олгох боломжтой гэсэн дүгнэлтүүдийг гаргасан нь хууль зөрчсөн захиргааны акт болохгүй хэмээн үзэж байна.
Нэхэмжлэгчийн зохиогчийн эрхийг зөрчсөн гэх тухайд:
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол агуулгад “Ж” ХХК-ийн 4219 мэдүүлгийн дугаартай “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” нэртэй бүтээлд бүтээгдэхүүний загварын патент олгох дүгнэлт гарснаар П******* ХХК-ийн Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний А/ дүгээр тушаалаар бүртгэгдсэн №13 дугаартай Х нэртэй зохиогчийн эрх зөрчигдсөн хэмээн тусгажээ. Зохиогчийн эрх нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5.1. Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дунд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно хэмээн заасан.
П******* ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл нь зохиогчийн эрхийн “Дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл” төрлөөр буюу дүрслэх урлагийн бүтээлээр хамгаалагдсан. Ж ХХК нь 4219 дугаартай бүтээгдэхүүний загварын бүтээлдээ П******* ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох ногоон уул, гэр, сарлаг, гол, цэцэг ногоо оруулсан зургаар илэрхийлэгдэх зурган дүрслэлийг сав баглаа боодолдоо хуулбарлан ашиглаагүй. Мөн нэхэмжлэгчийн эсэргүүцэлд хнд хүнсний бүтээгдэхүүн хийн зарах концептоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд анх гаргасан, улмаар 2021 оны 09-р сарын 24-ний өдөр зохиогчийн эрхийн 13 дугаартай гэрчилгээ авсан. Энэ нь Патентын тухай хуулийн 30.1.3-д заасныг үндэслэн Ж ХХК-д патент олгохгүй байх тухай эсэргүүцэл гаргажээ.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7. Аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, онол, хийсвэр зүйл, математикийн үзэл баримтлал; нь зохиогчийн эрхээр үл хамгаалагдана гэж хуульд заасан. Цаашилбал, супермаркетуудад анх худалдан борлуулагдаж байсан гэх үйл ажиллагаа, Монгол улсад анх удаа хнд бүтээгдэхүүнийг савлаж худалдаанд гаргасан гэх санаа нь оюуны өмчийн аль ч салбараар хамгаалагдахгүй болно. Иймд Ж ХХК-ийн 4219 дугаартай “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” нэртэй бүтээгдэхүүний загварт патент олгох тухай дүгнэлт нь П******* ХХК-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.Ж ХХК-ийн 4219 дугаартай загвар, П******* ХХК-ийн 42 дугаартай бүтээгдэхүүний загварын сав, баглаа боодлын загварууд нь өөр өөрсдийн бие даасан ялгагдах онцлог шинж чанартай бүтээлүүд байсан тул эдгээр загваруудад патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. П******* ХХК-ийн нэхэмжлэлдээ гаргаж буй нотолгоо нь тодорхой бус, 4219 дугаартай Жаргалант, Харвест ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” нэртэй бүтээгдэхүүний чацарганы охьтой болгуулах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмчийн зах зээлд цэвэр, шударга өрсөлдөөн байгаа. Бид ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн гэсэн сав, баглаа, боодол, барааны тэмдгээр нь ялгаж авдаг. Бүтээгдэхүүний загварын хувьд хамгийн энгийн жишээ нь талх гэхэд олонтай, олон нэртэй байгаа, хэрэглэгч өөрөөны нэрээр нь ялгаад авч байгаа. Энэ нь ижил төрлийн бүтээгдэхүүний патент аваад, ижил зах зээлд, шинжээчид патент олгох нь ижил, төстэй биш байна, онцлог шинж чанартай байна гээд патент олгох шийдвэр гаргаад байхад зах зээлд ганцаараа гаргах гэж монопол эрх үүсгэх гээд байгаа сэтгэгдэл төрж байна.
Оюуны өмчийн объектоо сайн ялгаж мэдэхгүй байна, бид зохиогчийн эрхийн асуудалд копипаст гээд ярьж байгаа, барааны тэмдгийн талаар яриагүй, барааны тэмдэг шошго, логог ярьж байгаа. Гэтэл 2 тэмдгийн хувьд хоёулаа барааны тэмдгээр мэдүүлсэн байдаг. М*******ээс бүртгүүлсэн х гэдэг нь зөвхөн логогоо буюу дүрсээ бүртгүүлсэн. Учир нь х бүтээгдэхүүний шинж чанарыг заасан учраас барааны тэмдгээр бүртгэгдэх боломжгүй. Тусдаа харилцаагаар зохицуулагддаг зүйлийг хольж яриад байна. Мөн оюуны өмчийн аж үйлдвэрийн өмч дотроо түрүүлж мэдүүлэх зарчимтай. Энэ нь манай оюуны өмчийн хуульд тусгагдсан байгаа. Бид сургалт хийгээд явахад аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэдээ юу гэж хэлдэг вэ гэхээр түрүүлж мэдүүл, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвараа түрүүлж мэдүүлчхээд үүний дараа хамгаалалтаа авсны дараа зах зээлд гаргаач гэх зөвлөгөөг өгч байдаг. Учир нь бүтээгдэхүүний загварын хувьд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар өөрийгөө үгүйсгэдэг болоод байгаа. Өөрийн бүтээлийг 6 сарын өмнө тавьсан байх бол шинэлэг байдал үүсгээд байна. Иймд эрхийн хамгаалалтдаа түрүүлж аваарай гэсэн зөвлөгөөг бид хэлдэг. Оюуны өмчийн эзэмшигч гэсэн төлөөлөгч хүн та мөн тус зөвлөгөө өгч байгаа компаниуддаа энэ талаар сайн зөвлөж өгөөрэй. Дараа нь эрхийн хамгаалалтын маргаан болох үндэс болж байна” гэв.
3.4. Хариуцагч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмчийн газарт ажиллаж байгаа шинжээч, мэргэжилтнүүд хамгийн багадаа 3-аас дээш жил ажиллаад, мэргэшээд, патентын хуулийг хэрэгжүүлэх процесст мэдүүлэг хүлээж авах шатнаас эхэлж дадлагажсан, мэргэжлийн сургалтад хамрагдсан шинжээч, мэргэжилтнүүд байдаг. Бүрэлдэхүүнтэй шинжээчид О.О м******* бие, Б.О, хэлтсийн дарга Г.Б гэсэн шинжээч нар хамрагдаж байгаа. Энэхүү дахин шүүлтийн дүгнэлтийг гаргуулахаар Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг баримтлаад мөн чанарын шүүлтийг дахин хийх, бүтээгдэхүүний загварыг патентад олгох шалгуурыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах, процесст анхны шинжээчийг оролцуулахгүй хийгддэг патентын тухай хуульд заасан процесс байдаг. Тус процессын дагуу Оюуны өмчийн газрын даргын тушаалын дагуу томилогдсон шинжээч нар хуулиа барьж ажилласан. Эхний шинжээчийг оролцуулах, эхний шинжээч ямар дүгнэлт гаргасан нь хамаагүй, бид мэдүүлгийг хүлээж аваад шинжээч хүн яаж ажилладаг, үүний дагуу бүх үйл ажиллагааг хийсэн, харьцуулж үзсэн, ижил төстэй бүтээлүүдийг шүүж, олж, хайж тогтоосон. Ижил, төстэй бүтээлүүдтэй харьцуулаад, дүгнэлт гаргасан. Энэхүү “П*******” ХХК-иас нэхэмжлээд байгаа илт хууль бус захиргааны акт гэж үзээд байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд байгаа илт хууль бусыг тогтоож байгаа заалтуудаас алийг зөрчсөн байгаа талаар тодруулж асуух шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн шинжээч нар бүгд зөвшилцөөд, хайлт шүүлтийг хуулийн дагуу хийгээд, Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан шалгуурыг хангаж байгаа юм уу? Мөн Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан өвөрмөц шинж агуулж байгаа юм уу? гэдэг хуулийн шалгууруудад үндэслээд шалгууруудад анхаараад, дүгнэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл харьцуулаад, маргалдаж байгаа 2 талын шүүлтийг, бүтээмжийг хооронд нь өнгөний хувьд, хэлбэрийн хувьд, нэршлийн хувьд, хэрэглэгч андуураад хохирох вий гэсэн талаас бид хуулийн дагуу шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлтээ гаргасан.
“Ж” ХХК-д патент олгох эсэх тухай асуудлыг мэдүүлэг, шаардлагын хэмжээнд Оюуны өмчийн газарт хангагдаад ирсэн, шүүлт шинжээч хангалттай хийсэн. Оюуны өмчийн газрын мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд, маргааш дуусна гэхэд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр маргаан няцаах нотолгоо, эсэргүүцэл гарсан. Энэхүү эсэргүүцэл нотолгоонд үндэслээд, түрүүн дурдсанчлан Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг үндэслээд, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шүүлт хийлгэх үүрэг, даалгавар ноогдсон. Үүрэг даалгавраа хуулийн дагуу хангалттай харьцуулаад, дүгнээд бичсэн байгаа гэж үзэж байна. Гэтэл тус процесст “П*******” ХХК гомдсон, манай бүтээлтэй ижил төстэй бүтээл хийгээд, патент олгох гээд дүгнэлт гаргасан байна гэж үзээд байна. Патентын тухай хуульд энэ гомдол, маргааныг шийдвэрлэдэг зүйл, заалт байгаа. Өөрөөр хэлбэл 2 бүтээл эхний шинжээч болоод дараа нь үр дүнтэй шинжээч нарын дүгнэлтэд үндэслээд, 2 бүтээгдэхүүний загварын шийдэл нь тусдаа, бие даасан, зах зээлд өөрсдийгөө илэрхийлээд явах боломжтой. Сав, баглаа болон шийдвэр байна гэдгийг нь тогтоогоод, маргаан шийдвэрлэх зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол гаргаад, шийдвэрлэгдсэн. Иймд үүнийг дахин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дуудаж авчраад, явж байгаа нь өөрсдийн гаргасан баримт нотолгоог эргэж үгүйсгээд явж байгаа үйлдэл байна гэж үзэж байна” гэв.
3.5. Хариуцагч Б.Ндарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Холбогдож байгаа 2 бүтээлд анхлан дүгнэлт хийж 2 бүтээл бие даасан, ялгагдах шинж чанартай, сав, баглаа, боодолд хэвлэгдсэн загвар, дизайн гаднаас мэдэгдэж байгаа, өнгө чимэглэлийн зохицол, бүтээгдэхүүний загварын апдэйтэд хамаарах шинж чанарууд хоорондоо бие даасан, ялагдах шинж чанартай, хэрэглэгч төөрөгдөлд орохгүй гэж үзээд хуулийн дагуу 2 бүтээлд дүгнэлт хийж, патент олгох боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан ...
“Ж” ХХК-ийн бүтээлд ямар нэг зохиогчийн эрхийн зөрчил байхгүй, ижил, төсөөтэй зүйл илрээгүй учраас патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. 50 орчим хоногийн дараа 42 дугаартай хнтай хүнсний бүтээлгийн сав, баглаа, боодлын загвар гэсэн “П*******” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Оюуны өмчийн газарт мэдүүлээд, давамгайлах огнооны 6 сарын хугацаа хугацаа өнгөрөөд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч рүү удирдлагаас шүүлт хийхээр шилжүүлсэн. Хайлт хийхэд түрүүлж мэдүүлэх зарчмын хувьд “П*******” ХХК-ийн 42 дугаартай бүтээлээс өмнө “Ж” ХХК-ийн бүтээл мэдүүлэгдсэн байгаа учраас анхдагч огнооноос өмнөх бүтээлүүдтэй харьцуулагдсан. Иймд “П*******” ХХК-д урьдчилан татгалзах шийдвэр гаргасан. Учир нь “П*******” ХХК 42 дугаартай мэдүүлэгтээ эхлээд сав, баглаа, боодлын загвар, дотор байгаа хны шийдлээ өөрсдөө зохиосон гээд зохиогчийн баталгаа үйлдээд, хны загварыг тусдаа хувилбар болгоод мэдүүлчихсэн байсан. Тус хнд хайлт хийхэд нэг удаагийн зориулалттай хны загвар урд хөршид үйлдвэрлэгддэг, нийтэд илэрхий болсон, “П*******” ХХК зохиогоогүй байх шинж интернетэд байгаа загварыг зохиосон гээд зохиогчийн баталгаа үйлдээд мэдүүлгийг хүргүүлсэн.
Хнд бүтээлийг савлаж байгаа 4219 гэсэн дугаартай концепц өмнө нь Оюуны өмчийн газарт мэдүүлсэн байсан учраас ялгагдах шинж чанарыг бичиж ирүүлэх зорилготой хнд татгалзах саналыг хүргэсэн ... Тус концепц урд хөршид 2014 онд бүртгэгдсэн, хамгаалагдах боломжгүй концепц байна. Бүтээгдэхүүний загварт тухайннд байгаа гаднах дизайн, өнгө чимэглэлийн зохицол, өнгө дүрслэл хамрагдаж байгаа. 4219 дугаартай бүтээлээс өөрийнх нь бүтээл юугаараа ялгаатай вэ? гэдэг ялгаатай шинж чанарыг бичүүлэх зорилготой татгалзлыг илгээсэн ... Хариу тайлбартаа ялгаатай шинж чанаруудыг нарийн бичээд, х, гэсэн бүтээгдэхүүний нэрийг томоор, дизайн орсон тоотоор бичин, дундаас доод тал ньны ашиг тусын талаар бичвэртэй, х 5 гр гэсэн бичвэр бүхий өвөрмөц дизайнтай. Мэдүүлсэн бүтээлийн хувьд хны таг болон нүүрэн талынтой халбагыг илэрхийлсэн зураг мөн нүүрний Монголын хөдөө нутгийн үзүүлсэн зураг нь өвөрмөц дизайн болон нэмэхэд хайрцгийн дээд хэсэгт тунгалаг материалын дотор талын бүтээгдэхүүн харагддаг өвөрмөц дизайнтай гэх зэрэг өөрийн бүтээлүүдийн талаар нарийн ялгааг урьдчилсан татгалзлынхаа хариуд ирүүлсэн.
Шинжээчийн дүгнэлтийн тухай нэг бүтээлтэй төсөөтэй гэсэн дүгнэлтийн хувьд дурдсанчлан мэдүүлсэн бүтээл болон эшлэл бүтээл нь ялгаатай зүйл олон. Сав, баглаа, боодлын суурь өнгийг эс тооцвол ерөнхий дизайны хувьд төсөөтэй биш байна гэсэн урьдчилсан татгалзлын хариуд ирүүлснийг үндэслээд 42 дугаартай патент, бүтээгдэхүүний загварт патент олгох боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан.
2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 13 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээг Б.М******* захирал сав, баглаа, боодлоо хамгаалуулсан гэж хэлж байна. Зохиогчийн эрхээр дүрслэх урлагийн бүтээлийн төрлөөр зөвхөн энэ зураг хамгаалагдсан гэсэн үг. Бүтээгдэхүүний загварын сав, баглаа, боодолд зохиогчийн эрхэд хамаарахгүй, тодорхой зохиогчийн эрхээр дүрслэх урлагийн бүтээлийн төрөл хамаарч байгаа ... Зохиогчийн эрхээр хамгаалагдсан дүрслэх урлагийн зургийг харьцуулж харуулах гээд байна. “Ж” ХХК-ийн бүтээлийг хамгаалагдах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан бүтээгдэхүүний загварын шийдэл ямар ч зохиогчийн эрхийнх нь одоо энэ уултай, сарлагтай, үүгээр хамгаалагдсан тус зураг дүрслэл нэг ч байхгүй.
Өнгө, чимэглэлийн цогцын хувьд хоорондоо давхцаад, ялгагдахгүйгээр хэрэглэгч андуурч авах зүйл ажиглагдахгүй байна. Хнд савлаад байгаа концепцыг анх Монголд оруулж ирсэн, манайх эзэмшиж явна гэсэн зүйл байхгүй. Оюуны өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар оюуны өмчийн эрх, эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зарчимтай байдаг. Иймд 2 бүтээлд аль нэгэнд нь давуу байдлыг олгож, нэгийг нь хохироосон зүйл гаргаагүй. Хоёулаа ялгагдах шинж чанартай, өвөрмөц дизайнтай, ижил эрхийг олгосон. Иймд хоёуланд нь адилхан эрх олгосон байхад нэгийнхээ патентыг үгүйсгэж, цаг хожих, “Ж” ХХК-ийн патент олгогдоогүй байгаа. Шинжээчдийн хөтөлбөрийг анхлан гаргасан шинжээч Т.Ндарийн гаргасан дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр ялгаатай гэж үзсэн. Дараа нь маргаан шийдвэрлэх зөвлөлөөр хоорондоо ялгагдах шинж чанартай гээд тогтоол гарсан. Өмнө өөрсдөө анх мэдүүлээд, урьдчилсан татгалзлын хариуг ирүүлэхэд өөрсдийн ялгаатай “Ж” ХХК-ийн бүтээлээс манайх ялгаатай байна гэдэг талаар урьдчилсан татгалзалтай хүлээн зөвшөөрсөн байж өөрсдийгөө үгүйсгээд байж болохгүй” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн захирал Л.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Манай компани нь 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд тасралтгүй 15 жил газар тариалангийн салбарт ажиллаж байна. Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн төвд байрлан эргэлтийн 1000 га газарт улаан буудай, төмс, гурвалжин будаа, хүлэмжийн аж ахуйн, зөгийн аж ахуй, чацаргана жимсний аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. “П*******” ХХК-ийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10-р сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь 2018 оноос эхлэн “M” /“Шидэт х” гэх // х з, чацарганы охь, маалингийн тос,/ нэршилтэй брэндинг хийхээр төсөл төлөвлөгөө боловсруулж тухайн үед БНХАУ-аас хныны тоног төхөөрөмжөө захиалж улмаар өөрийн үйлдвэрийн байрандаа угсралтын хийж үйлдвэрлэлээ хийхээр болж, бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн гаргаж эхлэн компанийн түвшинд баталж улмаар сав баглаа боодлоо БНХАУ-д захиалан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон.
Гэтэл тухайн үед 2020 оны эхээр дэлхий даяар цар тахал болох Ковид-19 нүүрлэж бүх нийтээрээ хөл хорионы дэглэмд орсон. Үүний дараа 2021 онд бид хөл хорио дэглэм буурсан үеэс үйлдвэрийн үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн ба үүнтэй зэрэгцэн холбогдох хууль дүрэм журмын дагуу Оюуны өмчийн газарт патентын эрхээ авах гээд холбогдох материалаа бүрдүүлж хүсэлтээ гаргаж өгсөн. Улмаар хуулийн дагуу “Ж” ХХК-ийн нэр дээр хууль ёсны патентын эрх гарсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Патентын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д зааснаар бүтээгдэхүүн загварын зохиогчийн эрхийг зөрчихөөр бол гэж заасан. Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд “П*******” ХХК-д олгосон зохиогчийн хэргийн гэрчилгээнд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар зохиогчийн эрх гэж юу вэ, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг үндэслээд, зураг төсөл байдлаар зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Үүнийг мэргэжлийн дахин шүүлтийн дүгнэлтийг гаргахын тулд 3 мэргэшсэн шинжээч, мөн аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл дүгнэлт хийсэн ... Дахин шүүлтийн дүгнэлтийг мэргэжлийн 3 шинжээч ижил төстэй зүйл байхгүй, өөрсдийн гэсэн өнгө дизайн, сав, баглаа, бодол, өнгө, дизайн давтагдахгүй байна гэдгийг дүгнэсэн. Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл зэрэг асуудал эрхэлсэн гээд 7 хүний бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Патентын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т тус тус зааснаар шат дараалсан гомдлыг гаргасан байна. Үүнийг харахад “П*******” ХХК-ийн болон “Ж” ХХК-ийн бүтээгдэхүүний загварт олгосон өөр өөрийн дугаар бүхий патентад ямар нэг байдлаар давхардсан зүйл байхгүй. Өөрийн өнгө, дизайн нь хуульд зааснаар хамгаалагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад заасан Патентын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасныг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан эрхийг зөрчиж олгогдсон талаар тогтоогдохгүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь Т.Ндарь шинжээчийн бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэр гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн патентын загварын шүүлтийн дүгнэлтээр 4219 дугаар бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэр гаргасан болохыг мэдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тайлбарласан байдаг. Гэтэл “П*******” ХХК 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Ж” ХХК-д бүтээгдэхүүний загварт олгосон эрхийг нийтлүүлээд, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эсэргүүцэл гаргасан байдаг. Иймд Патентын тухай хуулиар шат дараалсан гомдлыг аль хэдийн танилцагдсан “П*******” ХХК танилцагдаад, Т.Ндарь шинжээчийн эрх олгосон шийдвэртэй танилцсан учраас эсэргүүцэл гаргаад явсан байгаа. Үүнийг хууль зөрчиж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хуульд заагаагүй бол гомдол гаргах үйл ажиллагаа болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар явагдсан бол дараах тохиолдол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Гэтэл тус үйл явдлыг 2022 онд мэдээд, шат дараалсан гомдлыг гаргасан байна.
Т.Ндарь шинжээчийн тайлбарт нэмж хэлэхэд Оюуны өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Ж” ХХК анхдагч огноогоор 4219 дугаартай патентын эрх авах гэж бүртгүүлээд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлт гаргасан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “П*******” ХХК мэдүүлэг анхдагч огноог гаргасан байна. Гэтэл тайлбарласнаар ижил, төстэй шүүхийн процессын шатанд үзлэг хийлгэж, мэйлд үзлэг хийлгэсэн, урьдчилан татгалзсан байдлыг гаргасан талаар тайлбарлалаа.
... “П*******” ХХК-иас ижил төстэй байдлыг ялгаад, “Ж” ХХК-ийн гаргасан бүтээлээс ялгагдах байдал нь энэ гэдгийг тайлбарлаад, бүтээгдэхүүний загвар авсан. Гэтэл үүнийг үгүйсгээд, ийм зүйл болоогүй гээд байна. Нотлох баримтад зааснаар дээрх тайлбаруудыг өгсөн гэсэн ч анх худалдаанд гарсан гэдгээр тооцогдохгүй. Мөн хуульд нотлох баримт болон мэргэжлийн газар нь удаа дараа дүгнэлт гаргаад, мэргэжлийн шинжээч нар дүгнэлт гаргаад байхад үүнийг үгүйсгээд, өөрсдийн бодол, үзэмж, бодолд тулгуурлаад, 2, 3 шатны мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийг үгүйсгээд, бид заавал ингэх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй байна ...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “П*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б, Б.Ндарь нарт холбогдуулан,
1.1. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт,
1.2. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “M брэнд-З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн нь шинэ байх/манай бүтээгдэхүүн нийтэд илэрхий болсон/ хуулийн шаардлага хангаагүй, манай бүтээгдэхүүнийг хуулбарласан байхад патент олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус,
- манай байгууллагын мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төсөөтэй бүтээгдэхүүн илэрсэн гэж татгалзсан атлаа гуравдагч этгээдийн төсөөтэй бүтээгдэхүүнийг энэ үндэслэлээр татгалзаагүй нь хуульд нийцээгүй,
- Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлтэй ижил загварт патент олгосон” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/ дүгээр тушаалаар Ө.М*******ы “Х шар тос” бүтээлд дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл төрлөөр зохиогчийн эрх олгосныг, уг эрхийн эзэмшигчээр “П*******” ХХК-ийг бүртгэж, 13 тоот “Зохиогчийн эрхийн гэрчилгээ” олгожээ.
3.2. Мөн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/1 дугаар тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 30-2 дугаартай мэдүүлэг бүхий “Хндтай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар”-т 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотойгоор “Бүтээгдэхүүний загварын патент” олгосон байна.
3.3. Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт”-ээр “Ж” ХХК-ийн “М(M) брэндийн з,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго, нь Патентын тухай хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж, уг бүтээгдэхүүний шошго болонны хэвлэмэл загвар”-т патент олгохоор шийдвэрлэсэн.
3.4. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт”-ээр “П*******” ХХК-ийн
3.4.1. “Хндтай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нь Патентын тухай хуульд заасан шаардлага хангасан гэж үзэж, уг бүтээгдэхүүний шошго болонны хэвлэмэл загвар”-т патент олгохоор,
3.4.2. “Хувилбар 3 болох нэг удаагийн хүнсний зориулалттай хны хэлбэр, хэмжээний талаар дурдсан шийдэлд патент олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
3.5. Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч Л.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт”-ээр “чанарын дахин шүүлтийн дүгнэлтийн 1, 2 болон 5 дах тайлбарт дурдсанчлан 4219 мэдүүлгийн дугаартай төсөөлж буй бүтээгдэхүүний загварын шийдэл нь няцаах нотолгоонд ирүүлсэн баримтуудаар няцаах үндэслэлгүй гэж дүгнэн патент олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх 3.4.2-т дурдсан татгалзсан шийдвэрт гомдол гаргаагүй, маргаагүй байна.
5. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд дээрх 3.1, 3.2, 3.4.1-т дурдсан бүтээл, бүтээгдэхүүний загваруудад патент бичигдэж олгогдсон, гуравдагч этгээдийн дээрх 3.4-т дурдсан бүтээгдэхүүний загварт патент бичигдээгүй, маргаан үүссэн үндэслэлээр түдгэлзсэн байгаа тухайд оролцогчид маргаагүй.
6. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүн”-г бүтээл гэж тодорхойлсон байх ба 13 дугаар зүйлийн 13.3-т “Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заажээ.
7. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн зүйлийн 3.1.4-т “бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг” тус тус бүтээгдэхүүний загвар гэж тодорхойлсон байх ба 28 дугаар зүйлийн 28.1-д “Бүтээгдэхүүний загвар нь шинэ болон өвөрмөц шинжийг агуулсан бол патентаар хамгаалагдана”, 28.2-т “Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ”, 28.3-т “Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ” гэж заасан байна.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдал хуулийн дээрх зохицуулалтыг нэгтгэн үзвэл, хариуцагч Оюуны өмчийн шинжээч нарын гаргасан “Бүтээгдэхүүний загварын шүүлтийн болон дахин шүүлтийн дүгнэлт”-үүдээр “Ж” ХХК-д 30-219 мэдүүлгийн дугаар бүхий патент олгохоор шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан бол мөн чанарын шүүлтийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн ном зүй, товч тайлбар, тодорхойлолт, томьёоллыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Энэ хуулийн 25.5, 37.2-т заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаагүй бол оюуны өмчийн байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгоно” гэж заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр гэж үзэхээр байна. Үүнд:
8.1. “Ж” ХХК нь 30-219 мэдүүлгийн дугаартай “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” бүтээгдэхүүний шошго болонны хэвлэмэл загварт патент хүссэн өргөдлийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр оюуны өмчийн байгууллагад гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал)
8.2. Патентын тухай хууль/2006 оны/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-т “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 2О, ашигтай загварын мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно” гэж заасан, гуравдагч этгээдээс бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргасан дээрх анхдагч огноо нь нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн дээрх 3.2-т дурдсан бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн анхдагч огнооноос 1 сарын өмнө байна.
8.3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хндтай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нь дээрх анхдагч огнооноос өмнө нийтийн хүртээл болсон, тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн, худалдаалагдаж эхэлснийг үгүйсгэхээргүй боловч “П*******” ХХК нь бүтээгдэхүүний загварын давамгайлах огноо тогтоолгохтой холбоотой Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан мэдүүлэг, хүсэлт, аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч талын “...гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн нь шинэ байх/манай бүтээгдэхүүн нийтэд илэрхий болсон/ хуулийн шаардлага хангаагүй...” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
8.4. Мөн нэхэмжлэгч нь өмнө гаргасан мэдүүлгийн “хувилбар 3” загварт патент олгохоос татгалзсан шийдвэрт гомдол гаргаагүй, маргаагүй байх тул нэхэмжлэгч талын “...манай байгууллагын мэдүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төсөөтэй бүтээгдэхүүн илэрсэн гэж татгалзсан атлаа гуравдагч этгээдийн бүтээгдэхүүнийг энэ үндэслэлээр татгалзаагүй нь хуульд нийцээгүй” тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
9. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даас “Ж” ХХК-ийн бүтээгдэхүүний загварт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эсэргүүцэл гаргасан байх ба Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б нарын дахин шүүлтийн дүгнэлтээр “... бүтээгдэхүүний загварын шийдэл нь Патентын тухай хуулийн 28 дугаар зүйл, 28.2 болон 28.3-т заасан шалгуурын хангасан, төсөөлж буй бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанар агуулагдсан байна, мөн няцаасан нотолгоонд ирүүлсэн нотлох баримтууд “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” нэртэй 3 төрлийн загварыг няцаах үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
10. Учир нь дээрх 7 дахь хэсэгт дурдсан хуулийн зохицуулалтуудын дагуу бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл нь бүтээгдэхүүний загварт хамаарах бөгөөд Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Патентын эрхийн хамгаалалтын хүрээг ... бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно” гэснээс үзвэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй аягатай цай, эсхүл кофе зэрэг бор өнгийн шингэнд хтай тос, эсхүл хтай бусад хүнсний зүйл хийсэн дүрслэл болон хны хэлбэр зэрэг нь бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдахгүй харин,
10.1. “П*******” ХХК-ийн патент бүхий бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод
10.1.1. “Хувилбар 1. Х бүтээгдэхүүний гаднах сав баглаа нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дээд хэсэг нь нэвт харагдах гялгар хатуу пластик, дод хэсэг нь цаас байна. Ингэснээр илүү загварлаг болж хайрцаг доторх бүтээгдэхүүн илүү тод харагдана. Төв хэсэгтээ хны дүрслэл бүхий бүтээгдэхүүний лого доод хэсэгт байгалийн зурагтай. Орц, найрлага, шим тэжээлийн мэдээлэл, хэрэглэх заавар, ашиг тус гэсэн мэдээллийг багтаасан” гэсэн нь
10.1.2. “Хувилбар 2. Х бүтээгдэхүүний нэгээр уутлах сав баглаа нь дээд хэсэг нь нэвт харагдах бөгөөд доод хэсэгт байгалийн зурагтай. Орц, найрлага, шим тэжээлийн мэдээлэл, хэрэглэх заавар, ашиг тус гэсэн мэдээллийг багтаасан” гэсэн нь тус тус бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан гэж үзнэ
10.2.3. Харин “Хувилбар 3. Нэг удаагийн хүнсний зориулалттай х. 5, 7, 10 мл хэмжээтэй х нь улаан, хар, цэнхэр, ногоон, шар, тунгалаг, улбар шар, ягаан, нил ягаан, цагаан өнгөтэй. Хны загвар нь зууван хэлбэртэй, иш бариултай байна” гэсэн загвар нь патент олгохоос татгалзсан буюу патентаар хамгаалагдаагүй байна.
10.2. “Ж” ХХК-ийн бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод наалт болон гадуур уутны өвөрмөц, шинэлэг байдлын илэрхийллийг тайлбарлавал:
10.2.1. Шар тостой х: Наалт “Х гэсэн үгийгны дүрстэй хамт бор дэвсгэр дээр бичиж, m гэсэн үгийг ногоон дэвгэр дээр бичсэн байна”, гадуурт уут “Уутны дээд хэсэг ногоон өнгөтэй бөгөөд доод хэсэг нэвт гэрэлтэж хны наалт харагдана. Дээд хэсгийн ногоон дэвсгэр дээр х,, m гэсэн үгнүүдийгны дүрстэй хамт бичсэн байна”,
10.2.2. Зтай х: Наалт “Х, з гэсэн үгийг зөгийний дүрстэй хамт шар дэвсгэр дээр бичиж, m гэсэн үгийг хар ногоон дэвгэр дээр бичсэн байна”, гадуур уут “Уутны дээд хэсэг хар ногоон өнгөтэй бөгөөд доод хэсэг нэвт гэрэлтэж хны наалт харагдана. Дээд хэсгийн хар ногоон дэвсгэр дээр х, з, m гэсэн үгнүүдийг зөгийний дүрстэй хамт бичсэн байна”,
10.2.3. Чацарганы охьтой х: Наалт “Х, чацарганы охь гэсэн үгийг чацаргана жимсний дүрстэй хамт улбар шар дэвсгэр дээр бичиж, m гэсэн үгийг үзмэн ягаан дэвгэр дээр бичсэн байна”, гадуур уут “Уутны дээд хэсэг үзмэн ягаан өнгөтэй бөгөөд доод хэсэг нэвт гэрэлтэж хны наалт харагдана. Дээд хэсгийн үзмэн ягаан дэвсгэр дээр х, чацарганы охь, m гэсэн үгнүүдийг чацаргана жимсний дүрстэй хамт бичсэн байна” гэсэн нь дээрх 10.1-т зааснаас ялгаатай гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын “гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн нь манай бүтээгдэхүүнийг хуулбарласан байхад патент олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус” гэх тайлбар үндэслэлгүй.
11. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний загварын төстэй байдал, тухайн тохиолдолд хнд савласан, өнгө өнгийн уутанд савласан, аягатай уух зүйлд халбагыг дүрсэн, уламжлалт хүнсний зүйл болохыг савласан зэрэг) нь бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч нарын “зөвхөн бүтээгдэхүүнийг загварын шийдэл нь патентаар хамгаалагдана” гэх тайлбар үндэслэлтэй байна.
12. Түүнчлэн “П*******” ХХК-ийн захирал Ө.М*******ы “Х” бүтээлд дүрслэх урлагийн төрөл буюу уг төрлийн зураг төсөлд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байх ба “Ж” ХХК-ийн мэдүүлсэн бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан энэхүү бүтээлээс гадаад шинж, гоо зүй, зураг төслийн хувьд ялгаатай гэж үзэхээр байна.
13. Өөрөөр хэлбэл, “Х” бүтээлд дүрслэгдсэн нэг удаагийн хны наалт дээр дүрслэгдсэн аяга х болон х 5гр гэсэн бичиглэл, мөн уул, ус гэр, сарлаг зэрэг дүрслэл нь (1 хавтаст хэргийн 187-192 дахь талд) гуравдагч этгээдийн мэдүүлэгт дурьдсан бүтээгдэхүүний загвар(1 хавтаст хэргийн 220-222 дахь талд)-аас нэр болон гаднаны өнгө, дүрслэл, хныны хувьд илэрхий ялгаатай, бүтээлийг хуулбарласан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч талын “Зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлтэй ижил загварт патент олгосон” гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.
14. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллагаас “Ж” ХХК-ийн бүтээгдэхүүний загварт патент олгосноор нэхэмжлэгч “П*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн зүйлийн 3.1.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан “П*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын ахлах шинжээч О.О, Б.О, шинжээч Г.Б, тус газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарь нарт холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.О, барааны тэмдгийн ахлах шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Г.Б нарын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ж” ХХК-ийн “З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго” бүтээгдэхүүний загварт патент олгохоор шийдвэрлэсэн /мэдүүлгийн дугаар 30-219/ бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг болон Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч Б.Ндарийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ж” ХХК-ийн мэдүүлгийн 30-219 дугаартай “M” брэнд З,, чацарганы охьтой хны иж бүрдлийн шошго,” бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ