| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0014/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/17 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч П.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,
Шүүгдэгч Д.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваагийн Ч-ад холбогдох эрүүгийн 1838000000009 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Ч,
Шүүгдэгч Д.Ч- нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоот хашааны гадна иргэн П.Б-ыг толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд зулгаралт, дээд уруулд язралт болон няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч- нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоот хашааны гадна иргэн П.Б-ыг толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд зулгаралт, дээд уруулд язралт болон няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын дундуур санагдаад байна. Орой 17 цагийн үед гэртээ эхнэр болон хүүхдүүдийн хамт байж байтал манай хамар хашаанд амьдардаг байсан П.Б-аа гэдэг залуу гэрт орж ирээд барагцаагаар 1 минут орчим болоод гарсан. Тэгтэл гэрийн гадаа байсан манай охин Анунаран гүйж орж ирээд ааваа П.Б-аа ах чинь амбаар сав ухаад таамбар нэгжээд, усны тэрэг гаргаж өг гээд байна гэхээр нь би гартал П.Б-аа над руу муу лалар минь манай усны тэрэг танай хашаанд байсан гэсэн биздээ гэхээр нь би өөдөөс нь яахаараа танай тэрэг манайд байдаг юм, яахаараа чи байнга, дандаа, олон удаа манай бага насны хүүхдийг хулгайд гүтгэж байдаг юм бэ гэж хэлсэн чинь П.Б-аа миний төрөх дөхсөн эхнэр рүү цэрээрээ хэд хэдэн удаа нулимаад байхаар нь би барьж аваад баруун гараа атгаж байгаад хамар руу нь нэг удаа цохисон. Тэгтэл П.Б-аа надаас зууралдаад, чамайг алж байж сална гээд салахгүй зулгаасаар байгаад бид хоёр хашааны хаалгаар гарсан. Хашааны хаалгаар гараад зууралдаад зогсож байтал манай гудамжинд амьдардаг эмэгтэй тааралдаад П.Б-ыг салгаад гэрлүүгээ аваад явсан, тэгээд явж байхдаа П.Б- дуугүй байхгүй орилж хашгираад явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байгаад орой цэцэрлэг тарахын барагцаанд, гэхдээ гэгээтэй байхад 13-2-13 тоотод байх өмнө нь амьдарч байсан хашаанаасаа усны тэргээ авах гэж очоод усны тэргээ авсан. Тэгээд хамар хашааны Ч- ахынхаас өмнө нь өгч байсан усны тэргээ асуухаар гэрт нь орсон. Гэрт нь ороход Ч- ах эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан. Би ороод усны тэрэг байгаа юм уу гэсэн чинь тэнд байсан хүмүүс байхгүй гэхээр нь би гэрээс нь гараад явсан, би хашааных нь хаалгаар дөнгөж гараад явах гэж байтал Ч- ах араас гарч ирээд намайг гудамжинд барьж аваад намайг заамдаж барьж байгаад гараараа толгой тархи руу цохиод эхэлсэн, энэ үед миний хамрын цус гараад эхэлсэн. Ч- ах намайг яг хэдэн удаа цохисон гэдгийг би мэдэхгүй байна, зөндөө л олон цохисон. Тэгж цохиж зодож байхад нь би гарыг нь бариад авсан, тэгтэл тэр гудамжинд явж байсан хүн ирээд салгаад авсан. Салгасны дараа Ч- гэр лүүгээ орсон, би болохоор баруун талынхаа хөршийн гэрт нь орж хамрын цусаа угааж байж байгаад эгч Сэрсмааг нөхөртэй нь дуудаад, тэр хоёр ирж намайг аваад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.И-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэлээд орой болсон байхад, дөнгөж харанхуй болох гэж байхад би дэлгүүр орох гээд гэрээсээ гараад иртэл гудамжин дунд Ч- гэдэг айлын хашааны үүдэн дээр П.Б- ах, Ч- гэдэг хүнтэй заамдалцаад зууралдаад зогсож байхаар нь би очоод П.Б- ахыг ахаа яаж байгаа юм бэ манайд оръё гэхэд П.Б- ах тэгье гээд бид хоёр манайх руу орсон. Тэгэхэд П.Б- ахын хамраас нь цус гараад гоожоод байхаар нь би гэртээ оруулаад П.Б- ахын нүүр гарыг нь угаалгаад хамрын цусыг нь тогтоосон. Тэгээд дараа нь П.Б- ахын эгч рүү нь залгаад П.Б- ах манайд байна, хамраас нь цус гарсан гудамжинд байж байхаар нь би гэртээ оруулаад ирлээ, та ирээд аваарай гэж хэлсэн. Тэгтэл удалгүй эгч нь ирээд П.Б- ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай:
Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Иймд шүүгдэгч Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ч- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч П.Б- нь эмчилгээний болон бусад зардал 700.000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд компьютер томографын зураг авахуулсан 100.000 төгрөг, Хөх туг фарм ХХК-аас авсан эм тарианы үнэ 338.000 төгрөг, Самсунг S2 маркийн гар утасны үнэ 80.000 төгрөг, нийт 518.000 төгрөгийг баримтыг нотлох баримтад үнэлж шүүгдэгч Д.Ч-аас гаргуулж хохирогч П.Б-ад олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч П.Б- нь 182.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн 1838000000009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР