Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 127/ШШ2024/0008

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрэл, нэхэмжлэлийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Хэргийн индекс: 127/2023/0028/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би “............... ТББ болон ............... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох Хэнтий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн ялагчийн баталгаажуулсан Засаг даргын шийдвэрийг /захирамж/ хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “............... ТББ-ийн өмгөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Б.Д нь “...............” ТББ-ын нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна.

Тус хэрэгт талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч “............... ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн утга адил нэхэмжлэлийг ............... ТББ гаргасныг ... хариуцагч болон нэхэмжлэгч ............... ТББ-ууд ... эвлэрч, эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна.

Иймд ... манай компанийн зүгээс адил утгатай нэхэмжлэлээсээ татгалзаж ... эргүүлэх татах нь зүйтэй гэж үзсэнээ үүгээр мэдэгдэж байна ...” гэжээ.

            Нэхэмжлэгч “............... ТББ болон хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.М, Б.Д нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ: “...

Нэхэмжлэгч “...............” ТББ нь Хэнтий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн ялагчийн баталгаажуулсан Засаг даргын шийдвэрийг /захирамж/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл:

  1. Талууд хариуцагчийн гаргасан маргаан бүхий хоёр захирамж болон түүний үр дагаврын тухайд;
      1. Тухайн ондоо хэрэгжиж дууссан,

                    2.1.2 Дуудлага худалдаанууд шинээр анх удаа зохион байгуулагдаж байгаа тул эрх зүйн орчин болон зохион байгуулалтын хувьд талуудад ойлголтын зөрүү гарсан,

                    2.1.3 Цаашид талууд санал, ойлголтын зөрөөтэй асуудлаар зөвшилцөн ойлголцож, хууль зөрчсөн акт, шийдвэр гарахаас сэргийлэх, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох зорилгоор буюу уг гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг цаашид биелүүлэх арга замыг тодорхойлон гэрээний 2.2-т заасан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв.

           2.2 Хариуцагч нь хуульд заасны дагуу жил бүр дуудлага худалдааг зохион байгуулахдаа:

2.2.1 Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулахдаа нэхэмжлэгч талыг мэргэжлийн байгууллага болохынх нь хувьд санал солилцож, зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэж, бие биедээ хүндэтгэлтэй ёс зүйтэй хандаж байх,

2.2.2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аялал жуулчлалын тухай хуульд заасны дагуу Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн иргэний нийгмийн сүлжээний төлөөллийг оролцуулах,

2.2.3 Дуудлага худалдааг агнуурын амьтны төрөл тус бүрээр зохион байгуулж, тусгай сонирхлын аяллыг зохион байгуулах мэргэжлийн эрх бүхий оролцогчдын тоог нэмэгдүүлэх, үнийн саналыг өсгөх байдлаар дуудлага худалдааны зарчмуудыг цаашид баримтлах,

2.2.4 Дуудлага худалдааг Зөвшөөрлийн тухай хууль, Амьтны тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль, Иргэний хууль, "Тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж, дуудлага худалдааны ил тод зарчмыг ханган дуудлагын үед зарлал мэдээлэл, оролцогчдын жагсаалт, ялагчдыг ил тод мэдээлж зохион байгуулах, гэсэн нөхцөлүүдийг харилцан тохирч эвлэрэн хэлэлцлээ.

            2.3 Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замыг харилцан тохиролцсон тул уг эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч тал нь маргаан бүхий акттай холбоотой ямар нэгэн хохирол төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэхгүй болохоо үүгээр илэрхийлж байна.

            Гурав. Талуудын үүрэг

            3.1 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан нийтлэг үндэслэл, журмын дагуу биелүүлэх бөгөөд аливаа байдлаар зөрчихгүй гэдгээ баталж байна.

            3.2 Талууд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар эвлэрлийг баталгаажуулж, тухайн маргаан бүхий акттай холбоотой асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

...............” ТББ нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн ялагчийн баталгаажуулсан Засаг даргын шийдвэрийг /захирамж/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Мөн ............... ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн ялагчийн баталгаажуулсан Засаг даргын шийдвэрийг /захирамж/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус тус захиргааны хэрэг үүсгэсэн.

Шүүх тухайн хэргүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 127/ШЗ2023/0127 дугаартай “Захиргааны хэрэг нэгтгэх тухай” шүүгчийн захирамжаар нэгтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “............... ТББ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулан, гарын үсгээ зурцгааж, харилцан буулт хийж, эвлэрэн маргаанаа дуусгавар болгосон байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

            Нэхэмжлэгч ............... ТББ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан ойлголцож, эвлэрлийн гэрээ байгуулсан ба энэ нь хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээндээ:

“... 2.1 Талууд хариуцагчийн гаргасан маргаан бүхий хоёр захирамж болон түүний үр дагаврын тухайд;

      1. Тухайн ондоо хэрэгжиж дууссан,

                    2.1.2 Дуудлага худалдаанууд шинээр анх удаа зохион байгуулагдаж байгаа тул эрх зүйн орчин болон зохион байгуулалтын хувьд талуудад ойлголтын зөрүү гарсан,

                    2.1.3 Цаашид талууд санал, ойлголтын зөрөөтэй асуудлаар зөвшилцөн ойлголцож, хууль зөрчсөн акт, шийдвэр гарахаас сэргийлэх, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох зорилгоор буюу уг гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг цаашид биелүүлэх арга замыг тодорхойлон гэрээний 2.2-т заасан нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв.

           2.2 Хариуцагч нь хуульд заасны дагуу жил бүр дуудлага худалдааг зохион байгуулахдаа:

2.2.1 Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулахдаа нэхэмжлэгч талыг мэргэжлийн байгууллага болохынх нь хувьд санал солилцож, зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэж, бие биедээ хүндэтгэлтэй ёс зүйтэй хандаж байх,

2.2.2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аялал жуулчлалын тухай хуульд заасны дагуу Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн иргэний нийгмийн сүлжээний төлөөллийг оролцуулах,

2.2.3 Дуудлага худалдааг агнуурын амьтны төрөл тус бүрээр зохион байгуулж, тусгай сонирхлын аяллыг зохион байгуулах мэргэжлийн эрх бүхий оролцогчдын тоог нэмэгдүүлэх, үнийн саналыг өсгөх байдлаар дуудлага худалдааны зарчмуудыг цаашид баримтлах,

2.2.4 Дуудлага худалдааг Зөвшөөрлийн тухай хууль, Амьтны тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль, Иргэний хууль, "Тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж, дуудлага худалдааны ил тод зарчмыг ханган дуудлагын үед зарлал мэдээлэл, оролцогчдын жагсаалт, ялагчдыг ил тод мэдээлж зохион байгуулах, гэсэн нөхцөлүүдийг харилцан тохирч эвлэрэн хэлэлцлээ.

            2.3 Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замыг харилцан тохиролцсон тул уг эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч тал нь маргаан бүхий акттай холбоотой ямар нэгэн хохирол төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэхгүй болохоо үүгээр илэрхийлж байна ...” гэж эвлэрлийн гэрээндээ тодорхойлон тусгаж, талууд гарын үсэг зуран маргаанаа дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч “............... ТББ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч “............... ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.З нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... хариуцагч болон нэхэмжлэгч ............... ТББ-ууд ... эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэхээр харилцан тохиролцсон байна.

Иймд ... манай компанийн зүгээс адил утгатай нэхэмжлэлээсээ татгалзаж ... эргүүлэх татах нь зүйтэй гэж үзсэнээ үүгээр мэдэгдэж байна ...” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг баримтлан, хариуцагч талаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “............... ТББ-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан, “............... ТББ болон ............... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох Хэнтий аймагт тусгай зориулалтаар угалз, тэх агнуулах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа зохион байгуулах тухай Засаг даргын захирамжийн “дуудлага худалдааг агнуурын бүс нутгаар хуваарилсан” хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн ялагчийн баталгаажуулсан Засаг даргын шийдвэрийг /захирамж/ хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “............... ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга /ажлын алба болох аймгийн Засаг даргын тамгын газар/-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............... ТББ-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч ............... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БАЯСГАЛАН