| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0007/Э |
| Дугаар | 7 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 7
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003480068 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ОБ90062716 дугаартай, ******* овогт *******ийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Сүхбаатар аймгаас шуудангийн автобусанд 17 цагт сууж Улаанбаатар хот руу явах замдаа хажууд сууж явсан М.*******тэй танилцаж улмаар хамт архи ууж явахдаа түүнийг согтоод унтаж байхад нь өмдний халааснаас нь 1.020.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 17.00 цагт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот орох хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зэрэгцээ сууж явсан М.*******д өөрийгөө Бааскаа гэж танилцуулан хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн, түүнийг согтоод унтаж байхад нь өмдний халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, 1.020.000 төгрөгийг хууль бусаар авч хулгайлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгаас шуудангаар ирж байхдаа ******* гэдэг залуутай танилцаж, архи хувааж уусан. Бид хоёр их согтсон байсан. Би замдаа Налайхад буусан. Яаж бууснаа санахгүй байгаа. Маргааш нь миний карманд мөнгө байхаар нь гайхсан. М.*******д хохирлыг нь барагдуулсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн өгсөн: “Би 2017.11.23-ны өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот орох гэж 17.00 цагт шуудангийн автобусаар хот руу гарсан юм. Автобусанд миний зэрэгцээ суудал дээр өөрийгөө Бааскаа гэж танилцуулсан 30 орчим насны эрэгтэй цуг сууж замд явахдаа надтай танилцсан юм. Ингээд би тэр залуутай замд явж байтал нөгөө Бааскаа гэх залуу Хэнтий аймгаас 1 шил 0.75 граммын Хараа архи аваад тэр архийг бид хоёр замдаа автобусан дотор хувааж ууж явсан ингээд би Багануур өнгөрөөд явж байхдаа автобусанд унтаад өгсөн тэгсэн миний дэргэд сууж явсан нөгөө Бааскаа гэх залуу намайг унтсан хойгуур миний өмдний халаасанд байсан 1.020.000 төгрөгийг авч Налайхад буусан байсан. Би УБ хотод ирээд автобусны жолоочтой уулзаж тэр Бааскаа гэх хүний талаар асуухад 29 дугаарын суудал дээр сууж ирсэн ОБ90062716 регистрийн дугаартай ******* овогтой ******* гэх хүн байна наад хүн чинь Налайх дүүрэгт буусан гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэн үзсэнээс гадна хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид хохирлыг буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.11, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 /тавин зургаа/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, 184 /зуун наян дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 184 /зуун наян дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ