| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/05515/И |
| Дугаар | 182/ШШ2024/04507 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/04507
2024 11 04 182/ШШ2024/04507
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: С байрлах, Т ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух хаягтай, Б овогт Э С /РД:/,
Хариуцагч: Х тоотод оршин суух хаягтай, Б овогт Ц Э /ИБД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,964,325 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Э.С Ц.Э нар нь Т-тай 062070230076 дугаар Зээлийн гэрээ Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр өөрийн орон сууцанд байх гэрийн эд хогшил 8,100,000 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлт хийгээгүй бөгөөд 9 удаагийн гүйлгээгээр дутуу төлөлтийг хийж өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,329,064 төгрөг, хүү 517,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,460 төгрөг буюу нийт 3,949,825 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Э.С, Ц.Э нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг 655 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 9 удаагийн төлөлтийг дутуу хийж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг, хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс болж хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох хугацаа хэтрэлт үүссэн тул зээлдэгчид зээлийн төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа утсаар болон бичгээр мэдэгдэж ажилласан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2024 оны 04 дүгээр 22-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж байна. Иймд хариуцагч Э.С, Ц.Э нараас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 062070230076 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,329,064 төгрөг, хүү 517,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,460 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын төлбөрт 14,500 төгрөг буюу нийт 3,964,325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т би Э.С татгалзаж байна. Мөн 1,005,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд:
Миний бие Ц.Э нь Т ХХК-ийн нэхэмжилсэн 3,964,325 төгрөгөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,005,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 2,959,325 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие эхний төлөлтийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-ны өдрийн дотор 328,813.889 төгрөгөөр буюу нийт 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан ба миний бие хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э.С, Ц.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,964,325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Э.С татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,005,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Э нь 2,959,325 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-ны өдрийн дотор 328,813.889 төгрөгөөр буюу нийт 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,380 төгрөгийн 50 хувь болох 39,190 төгрөгийг улсын орлогоос, 39,190 төгрөгийг хариуцагч Ц.Э тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Э.С татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,005,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Э нь 2,959,325 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүрийн 26-ны өдрийн дотор 328,813.889 төгрөгөөр буюу нийт 9 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,380 төгрөгийн 50 хувь болох 39,190 төгрөгийг улсын орлогоос, 39,190 төгрөгийг хариуцагч Ц.Э тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА