Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/04534

 

 

 

 

 

 

 

 

  2024      11         04                                             182/ШШ2024/04534

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Ш /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,041,327 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов. /Зохигчид эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:        

Зээлдэгч Р.Ш нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-10-10-нд тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 15,890,000 төгрөгийн зээлийг сарын 1.95%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан  тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2025-04-09-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар  тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 12,942,882 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,888,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 198,031 төгрөг, нотариатын төлбөрт 12,000, нийт 17,041,327 төгрөгийг зээлдэгч Р.Ш гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Миний бие Р.Ш нь М ХК-ийн нэхэмжилсэн 17,041,327 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч нийт 8 сарын хугацаанд буюу сар бүрийн 11-ний өдрийн дотор 2,130,165.88 төгрөгөөр, эхний төлөлт 2024.12.11-ний өдөр байхаар харилцан тохиролцож эвлэрч байна. Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагч Р.Ш нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Танай шүүхэд М ХК-ийн нэхэмжлэлтэй Р.Ш холбогдох хэрэг шийдвэрлэгдэж байгаа билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч эвлэрсэн тул хурлыг хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Р.Ш холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,041,327 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Шнь нэхэмжлэлийн шаардлага болох 17,041,327 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч нийт 8 сарын хугацаанд буюу сар бүрийн 11-ний өдрийн дотор 2,130,165.88 төгрөгөөр, эхний төлөлт 2024.12.11-ний өдөр байхаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Шинэбаяраас 121,578.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Ш холбогдох иргэний хэрэгт,

 хариуцагч Р.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,041,327 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч нийт 8 сарын хугацаанд буюу сар бүрийн 11-ний өдрийн дотор 2,130,165.88 төгрөгөөр, эхний төлөлт 2024.12.11-ний өдөр байхаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ш 121,578.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         О.АЗЗАЯА