| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04734/И |
| Дугаар | 182/ШШ2024/04540 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 182/ШШ2024/04540
2024 11 05 182/ШШ2024/04540
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,
Нэхэмжлэгч: Г ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,008,740.10 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,480,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 3,726,792.07 төгрөг, зээлийн хүү 270,674.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,273.59 төгрөг нийт 4,008,740.10 төгрөгийг Г.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гны нэхэмжлэлтэй Г.Эд холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2,281,293.14 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын 2,281,293.14 төгрөгөөс татгалзаж үлдэх 1,727,446.96 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрөв. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Г.Эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,008,740.10 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,281,293.14 төгрөгийг төлсөн тул Г ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 2,281,293.14 төгрөгөөс татгалзаж үлдэх 1,727,446.96 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С эвлэрэх эрх олгогдсон болох нь итгэмжлэлээр тогтоогдож байна.
2. Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,281,293.14 төгрөгийг төлсөн тул Г ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 2,281,293.14 төгрөгөөс татгалзаж үлдэх 1,727,446.96 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 431,861.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 79,089.84 төгрөгийн 50 хувь болох 39,545 төгрөгийг улсын орлогоос, 39,545 төгрөгийг хариуцагч Г.Эаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.АЗЗАЯА