Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04604

 

 

 

 

2024 11 06

182/ШШ2024/04604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Ч байрлах Т ХК /РД:/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Г /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1.Хүсэлт гаргагч Т ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Х овогтой Г Т нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан, жилийн 14,4% хүүтэй, 30 сарын хугацаатай 21,419,464 төгрөгийн цалингийн зээл авсан. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13,648,250 төгрөг, зээлийн хүү 2,718,060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,175 төгрөг нийт 16,681,487 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж, төлөх сонирхолгүй, мэдэгдэлд гарын үсэг зураагүй, төлүүлэх хүсэлтийг удаа дараа өгсөн боловч хийгээгүй, зээлийн гэрээний дагуу төлөлтийг шилжүүлээгүй удаан хугацаа өнгөрсөн, оршин суугаа хаягийн бүртгэлд оршин суудаггүй тул эрэн сурвалжлуулах захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн  дугаар Барьцаат зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлдэгчийн анкет, Г.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, зээлийн дансны хуулга, Б дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Т ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Г Т /РД:/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Т ХК нь Г.Т 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 21,419,464.65 төгрөгийн зээл олгосон.

2.2 Зээлдэгч Г.Т нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Энэ хүрээнд шүүх 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 182/ШЗ2024/16830 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас Г.Т оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Х тоот гэжээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Г.Т нь тус шүүхэд Х тоотод оршин сууж байгаагаа мэдэгдэж, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагааг ирүүлсэн байна.

 

 5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т оршин суух газар нь тодорхой байх тул Т ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х овогт Г Т /РД:/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т ХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Г Т /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Т ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА