Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04649

 

 

 

 

 

 

 

 

 2024      11         08                                             182/ШШ2024/04649              

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.А /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 10,649,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            

Т.Б миний бие О.Ад 10,649,000 төгрөг зээлдүүлээд одоо болтол авч чадаагүй тул шүүхээр шийдүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг бичиж байна. О.А нь нөхөр минь нас барсан тул хүүхдүүдээ болон өөрийн байр машиныг хадмуудаасаа өөрийн нэр дээр шилжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна, мөн зээлээ хааж дахин нэмж зээл авах хэрэгтэй байна найздаа мөнгө зээлж туслаач гэж гуйсан. О.А нь удаа дараа одоо өгнө банкан дээр байна. Хүнээс мөнгө авна. Хадгаламж хаагаад өгнө. Машинаа зараад өгнө гэж хэлээд маш их хугацаа авч байгаад чимээгүй алга болсон. Алга болсноос хойш О.Аийг хайсны эцэст хорих ангид 1 жилийн ял аван хоригдсоныг олж мэдсэн. Харин нэгэн найз маань саяхан О.Аийг суллагдсан гэх мэдээг надад хэлсэн бөгөөд О.Атэй холбогдох гэсэн боловч намайг фэйсбүүк болон утсаараа блок хийсэн байсан. О А амьдралын нөхцөл байдлыг мэддэг учир туслахаар шийдэж цалингийн зээл хүртэл авч туслаж байхад санаатайгаар хууран мэхлэж залилсанд маш их гомдолтой байгаа тул О.Аийн зээлсэн 10,649,000 төгрөг гаргуулан өгнө үү. 2023 оны 9 сарын 05-ны өдөр өөрийн аав Ж.Т данснаас 3,500,000 төгрөгөөр, өөрийн ээж С.Э данснаас 500,000 төгрөгөөр тус тус О.Аийн Хаан банк  тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 9 сарын 05-нд 1,000,000 төгрөг О.Аийн Хаан банк  тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 9 сарын 06-ны өдөр 149,000 төгрөг О.Аийн Хаан банк  тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 9 сарын 16-нд 3,000,000 төгрөг О.Аийн Xаан банк  тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 16-нд 1,000,000 төгрөг О.Аийн Хаан банк  тоот дансанд шилжүүлсэн. 2023 оны 9 сарын 17-нд 1,500,000 төгрөг тус тус өөрийн данснаас О.Аийн Хаан банкны  тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч О.Аийн эвлэрэх саналыг хүлээн авч эвлэрч байна  гэв.

 

2. Зохигч шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд:

Миний бие О.А нь нэхэмжлэгч Бд 10,649,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие дараах графикийн дагуу тус төлбөрийг төлж дуусгах хүсэлтэй байна.  2024.12.01-нд 649,000 төгрөг, 2025.01.01-нд 2,000,000 төгрөг, 2025.02.01-нд 2,000,000 төгрөг, 2025.03.01-нд 2,000,000 төгрөг, 2025.04.01-нд 2,000,000 төгрөг, 2025.05.01-нд 2,000,000 төгрөг. Дээрх графикийн дагуу төлбөрийг төлж дуусгах тул эвлэрлийн гэрээгээр баталгаажуулж өгнө үү. Хуульд заасан үр дагаварыг бүрэн ойлгосон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч О.Ад холбогдуулан 10,649,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож хариуцагч О.А нь 10,649,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024.12.01-нд 649,000 төгрөг, 2025.01.01-нд 2,000,000 төгрөг, 2025.02.01-нд 2,000,000 төгрөг, 2025.03.01-нд 2,000,000 төгрөг, 2025.04.01-нд 2,000,000 төгрөг, 2025.05.01-нд 2,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч О.А нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,334 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Аээс 92,667 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Ад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 10,649,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024.12.01-нд 649,000 төгрөг, 2025.01.01-нд 2,000,000 төгрөг, 2025.02.01-нд 2,000,000 төгрөг, 2025.03.01-нд 2,000,000 төгрөг, 2025.04.01-нд 2,000,000 төгрөг, 2025.05.01-нд 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,334 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Аээс 92,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               О.АЗЗАЯА