Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 145/ШШ2024/00536

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 145/ШШ2024/00536

Арвайхээр сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............... дүгээр баг, ................ гэх газар оршин суух, Г.................н Б..............н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ................ дугаар баг, ............. гэх газар оршин суух, Г.................н Ө...................д холбогдох

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г.Ө дахиад ийм асуудал гаргахгүй байх. Холбоогүй удаад байхаар нь би шүүхэд өгсөн юм, бид хоорондоо хэрэлдэж муудалцсан зүйл бол байхгүй. Бас хүүхдүүд маань аавыгаа санаад уйлаад байгаа.  Сайн дураараа хэний ч дарамт шахалтгүйгээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв. 

Хариуцагч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө завгүй байгаад байсан. Эхнэр загнаад байсан. Тэгэхээр нь ярилгүй удчихсан. Тэгсэн манайхантай жаахан маргалдсан байсан. Өөр зүйл байхгүй. Бид нар хөдөө хамтдаа байдаг байсан. Гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн хамтдаа нэг гэрт амьдардаг байсан. Хадмынх маань аймагт орж ирсэн. Би ахтай нь хөдөө ажил хийдэг. Г.Б..................г хардаад л байна гэж боддог. Уур нь гарахаар холбогдъё доо гэж байгаад л ийм зүйлд хүрчихлээ гэв.

       

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Ө...............д холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

 

           Нэхэмжлэгч Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Г.Б............н нэхэмжлэлтэй Г.Ө..............д холбогдох “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

                                                                                                                            

 

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА