Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2024/00528

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2024/00528

Арвайхээр сум

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

              Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

           Нэхэмжлэгч: “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын .............дугаар багт байрлах “..............” ХХК-д холбогдох

“5,027,165.52 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “..................” ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор төлөхөөр заасан. Гэтэл худалдан авагч тал буюу “...................” ХХК нь гэрээ байгуулж зээлээр үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг авснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс “Арвинлхам-Очир” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн актыг үйлдсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд тус компанитай байгуулсан гэрээний 4.1, 4.7 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 4,094,801.14  төгрөг, хүүгийн төлбөр 932,364.379 төгрөг, нийт 5,027,165.52 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “..................” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ:  “...............” ХХК нэхэмжлэлтэй “...................” ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч талууд дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу  хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдах гэрээний үндсэн төлбөр болох 4,094,801.14 төгрөгийг хариуцагч тал 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд алданги төлбөр болох 932,364.379 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас нэхэмжлэхгүй болохыг харилцан зөвшөөрөв. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн зээлээр худалдах, худалдах гэрээний үндсэн төлбөр болох 4,094,801.14 төгрөгийг хариуцагч тал энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөр 4,094,801.14 төгрөг, алданги төлбөр 932,364.379 төгрөг нийт 5,027,165.52 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар зохигч талууд харилцан тохиролцсон болно гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...................” ХХК нь хариуцагч “.................” ХХК-д холбогдуулан “5,027,165.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “..............” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Я, нэхэмжлэгч “...............” ХХК-тай нэхэмжлэлийн шаардлага болох 5,027,165.52 төгрөгнөөс 932,364.379 төгрөгийг төлөхгүй байхаар үлдэгдэл 4,094,801.14 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь Эвлэрлийн гэрээ-ээр тогтоогдож байна.

            Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.  “.................” ХХК-ийн хариуцагч “...............” ХХК-д холбогдуулан 5,027,165.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “................” ХХК-иас 47,692.5 төгрөг, орон нутгийн орлогын данснаас 47,692.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “................” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА