| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00572/И |
| Дугаар | 145/ШШ2024/00527 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 145/ШШ2024/00527
| 2024 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 145/ШЗ2024/02039 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “.................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ............дугаар баг, .......... тоотод оршин суух, М.................н Б..............,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............ дугаар баг, ............ тоотод оршин суух, П..............н Б.................... нарт холбогдох
“8,723,744.14 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.............” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б нь ................тай 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1110026932 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 08 сарын 13-ны өдөр зээлдэгч М.Б...............н ......... дахь ................дансанд 12,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,230,120.52 төгрөг, зээлийн хүүнд 1,507,215.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,011.06 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1110026932 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 701 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110026932 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,769,879.48 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн байдлаарх хүү 1,726,679.71төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227,184.95 төгрөг, нийт 8,723,744.14 төгрөгийг М.Б..................с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Б, П.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2024 оны 11 дүгээр сарын 01 өдөр “..............” ХК-ийн нэхэмжлэх 8,723,744.14 төгрөгийг сарын бүрийн сүүлийн 7 хоногт багтаан төлнө. 2024 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөг, 11 дүгээр сард 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 8-нд 500,000 төгрөгийг төлсөн. 1,000,000 төгрөгийг 11 дүгээр сарын 28-нд, 12 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-нд 1,500,000 төгрөг, 2 дугаар сарын 28-нд 1,500,000 төгрөг, 3 дугаар сарын 28-нд 1,223,744.14 төгрөгийг тус тус төлж барагдуулхаар Хасбанктай тохиролцсон болно гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “.................” ХК нь хариуцагч М.Б, П.Б нарт холбогдуулан “8,723,744.14 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б, П.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “..................” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.................” ХК-ийн нэхэмжлэлтэй М.Б, П.Б нарт холбогдох “8,723,744.14 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,972 төгрөгийн тавин хувь болох 64,486 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 64,486 төгрөг, хариуцагч М.Б, П.Б нараас 64,486 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..................” ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА