Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2024/00525

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 145/ШШ2024/00525

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............... сумын ............дугаар баг, .......... тоотод оршин суух, ........... овгийн ...............н Т...................н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот .................дүүрэг ................. дугаар хороо, ................тоотод оршин суух, ............ овгийн Б..................н Э.....................д холбогдох,

 

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э....................тай 2015 оны 4 дүгээр сараас эхлээд Улаанбаатар хотод хамтран амьдарч эхлээд 2021 оны 01 дүгээр сард ээж дээрээ буцаж ирсэн. Хамт 7 жил амьдарсан. Хамт амьдрахаа больсон шалтгаан нь Б.Э нь архи уухаараа гар хүрч зоддог, агсам согтуу тавьдаг байсан учраас тэсэхээ байгаад буцаж ирсэн. Цагдаад хэлдэггүй байсан ч хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сард надад гар хүрч, зодсон, дээрээс нь өвлийн идэр 9 эхэлчихсэн үед унтлагын хувцастай, хөл нүцгэн гадаа хөөгөөд гаргачихсан болохоор цагдаа дуудсан. Шөнийн 03 цагийн үед цагдаа дуудаад цагдаа өглөөний 07 цагт ирсэн. Тэгээд 03-07 цагийн хооронд гадаа л байсан. Б.Э хаалгаа дотроос нь түгжчихээд оруулахгүй байсан. Үүнээс өмнө 2-3 удаа намайг хөөж гаргаж байсан. Цагдаад хэлчихлээ гэж бас загнаж, зодох байх гэж айгаад шууд юм аа аваад ээж дээрээ ирсэн. Ийм хүний дэргэд хүүхдүүд маань буруу хүмүүжилтэй болох байх гэж бодоод хамт амьдрахаа больсон. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э.М, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Э.А нар төрж байсан. Хүүхдүүд анх төрсний гэрчилгээ авах үедээ л ааваараа овоглосон. Б.Эт том хүүхдээ төрөхөд нь надад мэдэгдэхгүйгээр эцэг тогтоох шинжилгээ хийлгэж байсан юм шиг байна лээ. Тэгээд хүүхэд нь мөн гэж гарсан болохоор өөрөө очиж өөрөөрөө овоглосон. Том хүүхэд маань одоо Арвайхээр суманд 1 дүгээр ангид суралцаж, бага хүүхэд маань Арвайхээр сумын бэлтгэл бүлэгт суралцдаг. Одоо хүүхдүүд миний ээжтэй хамт байгаа. Одоо 12 дугаар сар гаргаад цагаан сар хүртэл гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байна. Яагаад ээжтэй маань байгаа вэ? гэхээр би Арвайхээр сумын “................” ХХК-д 3 жил ажиллаж байгаа. Энэ компани нь барилгын компани. Барилгын ажил маань улирлын чанартай ажил учраас өвөл ажил маань зогсчихдог. Тийм болохоор ажил зогсчихсон байгаа үед өөр ажил олж хийх шаардлагатай байдаг. Аймагт өөр ажил олдох нь бага байдаг. Тийм учраас Өмнөговь аймагт түр ажиллаж байгаа. Одоо дулаархаар буцаад аймагтаа ажиллана. Иймд эцэг Б.Э..................с хүүхдүүдэд маань хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 341 дугаартай тодорхойлолт,

 

Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/97 дугаартай тушаал,

 

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Мөнхбатын төрсний гэрчилгээний хуулбар,

 

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар,

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн ............н Т.............. /............./ нь ам бүл-3, хүү, охины 3-19-14 тоотод оршин суудаг. Х.Т нь нөхөр Б..............н Э...............тай /.............../ 2014-2021 онд хамтран амьдарч байсан. Дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн болохыг тодорхойлов гэсэн,

 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний 89 дугаартай тодорхойлолтод: Э............н М................ нь тус сургуулийн 1 дүгээр ангид суралцах нь үнэн болохыг тодорхойлов гэсэн,

Өвөрхангай аймгийн .............. сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Д...............н  тодорхойлолтонд: Тус цэцэрлэгт хөгжиж, хүмүүжиж байгаа 5 настай Э................ овогтой А.................... нь Бэлтгэл Б бүлэгт хүмүүждэг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн, 

 

Охин Э.А, хүү Э.М нарыг эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх эмчийн тодорхойлолт ,

 

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Б.Э................д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Х.Т, хариуцагч Б.Э  нар 2014 онд танилцаж, ......... оны ......... дүгээр сарын .............-ны өдөр хүү Э.М,  ............ оны ........... дугаар сарын ...........-ны өдөр охин Э.А нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдсон. .......... оны .......... дүгээр сарын .......-ны өдөр хүү Э.Мт,  ......... оны .......... дугаар сарын ..........-ны өдөр охин Э.А. нар эцэг Б.Э..................р овоглон төрсний гэрчилгээ авсан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хүүхдийн эцэг тогтоосон байгааг дурдах нь зүйтэй.

 

3. ......... оны ......... дүгээр сарын .............-ны өдөр хүү Э.М,  ............ оны ........... дугаар сарын ...........-ны өдөр охин Э.А нар нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ......... оны ......... дүгээр сарын .............-ны өдөр хүү Э.М,  ............ оны ........... дугаар сарын ...........-ны өдөр охин Э.А нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Х.Тогтохжаргалын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

4. Хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ......... оны ......... дүгээр сарын .............-ны өдөр хүү Э.М,  ............ оны ........... дугаар сарын ...........-ны өдөр охин Э.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Э...................с тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах”  гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Э, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Х.Т нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э...............с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т...............д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

7. Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргасан боловч оролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ......... оны ......... дүгээр сарын .............-ны өдөр хүү Э.М,  ............ оны ........... дугаар сарын ...........-ны өдөр охин Э.А  нарыг төрсөн эх, нэхэмжлэгч Х.Тогтохжаргалын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Э................с тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Э, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Х.Т нарт тус тус даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э.............с  улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Т...........д олгосугай.

 

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ҮҮРИЙНТУЯА