| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00573/И |
| Дугаар | 145/ШШ2024/00530 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 145/ШШ2024/00530
| 2024 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 145/ШШ2024/00530 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ............... сумын ............. дугаар баг, .............тоотод оршин суух, Т...............н А...............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................сумын ........... дугаар баг, ..............тоотод оршин суух, Б............н Б..............т холбогдох
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Үүнийг нь уучилж эвлэрсэн боловч миний биед хэд хэдэн удаа гар хүрсэн. Энийг нь ч гэсэн уучилаад явж байхад зүгээр харилцах болгондоо намайг харааж, гэрээсээ хөөж, манайд байх хугацаанд уурлаж бүх хувцсаа авч явдаг, би араас нь хөөцөлдөж авчирдаг, байнгын дарамттай зэрэг асуудлууд гаргаж байсан. Тэгээд би Б.Б руу залгаж үр, хүүхдээ бодоод энэ бүх зүйлийг чинь өнгөрөөгөөд цаашид хамт амьдаръя гэсэн боловч Б.Б өөр найз охинтой болсон, тус тусынхаа амьдралыг бодъё, ирээдүйд хүүхдээ аваад миний амьдралд битгий гай болоорой, зайлсан чигтээ зайл гэсэн. Тийм болохоор дахиж зууралдахгүй, энэ хүнтэй цаашид хамт амьдарч чадахгүй гэж шийдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ........... овогтой А...............н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
......... оны ........... дугаар сарын .........-ний өдөр төрсөн хүү Б.И...........н төрсний гэрчилгээний хуулбар,
Хүү Б.И эрүүл өсөж, бойжиж байгаа нь үнэн талаарх эмчийн тодорхойлолт,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Т...........н А......... ам бүл .........., эх, эцэг, ах, дүү, хүүгийн хамт ........... тоотод суудаг болохыг тодорхойлов гэсэн,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 43д/4949 дугаартай тодорхойлолтод: .......... овогтой Б........... /РД:........./-ын хаягийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах ажлыг явуулахад Өвөрхангай аймгийн ........... сумын .......дугаар баг, ......... тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон тул эрэн сурвалжлах АСАП санд зарлан мэдээллийг зогсоосон болохыг мэдэгдье гэсэн,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Б...........н Б............ нь ам бүл 5, эх дүү нарын хамт ........... дугаар гудамжны ........... тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн,
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Б.Б...............т холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Б.Б нар 2021 онд танилцаж, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Ирмүүнбаяр төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон.
3. ......... оны ........... дугаар сарын .........-ний өдөр төрсөн хүү Б.И-ыг нь эхийн асрамжид, эрүүл бойжиж байгаа нь зохигчийн тайлбарууд, эмчийн тодорхойлтоор нотлогдож байх ба хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ......... оны ........... дугаар сарын .........-ний өдөр төрсөн хүү Б.И-ыг төрсөн эх, нэхэмжлэгч Т.А................н асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
4. Хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар ......... оны ........... дугаар сарын .........-ний өдөр төрсөн хүү Б.И...............г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б...................с тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” гэж тус тус заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Б..........., хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Т.А нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б..............с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А................д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
7. Хариуцагч Б.Б шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ......... оны ........... дугаар сарын .........-ний өдөр төрсөн хүү Б.И-ыг төрсөн эх, нэхэмжлэгч Т.А............н асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүүхдүүдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б..................с тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдэд заасан эцгийн үүргээ хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран биелүүлэхийг хариуцагч Б.Б, хариуцагчийг эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Т.А нарт тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б............с улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А..............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА