| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00408/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01973 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01973
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01973 | Өвөрхангай аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ..................сумын .............дугаар баг, ........... тоотод оршин суух, ................овгийн Ц....................н Ш..................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ..............дугаар баг, ............-р байрны .............. тоотод оршин суух, Б............ овгийн Д................н М................,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................. сумын ..............дүгээр баг, ........... тоотод оршин суух, Ц.............н Д..............,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............. дүгээр баг, .......... тоотод оршин суух, ........... овгийн Д................н Д.......................,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ............... дугаар баг, ..............-р байрны ............... тоотод оршин суух, Т..................н Д............,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ............... дугаар баг, ................ тоотод оршин суух, С.................н .................. нарт холбогдох
“96,250,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ш, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагч Д.М, С.Б, Д.Д, Ц.Д, хариуцагч Ц.Д өмгөөлөгч П.А, хариуцагч Д.М.................н өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 17-ны өдрийн 164 дугаартай шийтгзх тогтоолоор иргэний хариуцагчаар тогтоогдож бусдад болон улсад 207.750.000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвзрлэж Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор улсын төсөвт шилжүүлэх 32.386.800 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус эрүүгийн хэрэг нь шүүгдэгч Ц.Д.............ын дансанд хийгдсэн аудитын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Ц.Д................н хууран авч ашиглаж байсан миний болон охин Ш.Б.............тэй хамтран эзэмшдэг дансанд огт аудитын дүгнэлт хийгдээгүй бөгөөд бид эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа өөрсдийн дансанд тухайн хэрэгт дүгнэлт гаргасан “............” ХХК-д хандан аудитын дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр миний болон охин Ш.Б..................тэй хамтран эзэмшдэг дансанд аудитын дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Ц.Д....................ын дансанд хийсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай болохыг тайлбарласан байдаг. Ц.Д нь өөрийн эзэмшилийн данснаас миний болон охин Ш.Б..............тэй хамтран эзэмшдэг дансанд мөнгө шилжүүлэн Ц.Д өөрийн болон өөр бусад хүмүүсийн данс руу шилжүүлсэн байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 01 дүгзэр сарын 13-ны өдрийн хооронд Ц.Д нь миний ХААН банкны ................ тоот дансны карт болон охин Ш.Б..................тэй хамтран эзэмшдэг ХААН банкны ............. тоот дансны картуудын ашиглаж Д.Д..............гийн ХААН банкны ............... тоот дансанд нийт 11.950.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 12 дүгээр сарын 12-ний өдрөөс 2019 оны 1 дугаар сарын 4-ны өдрийн хооронд Ц.Д нь миний ХААН банкны ................. тоот дансны карт болон охин Ш.Б..............тэй хамтран эзэмшдэг ХААН банкны .......... тоот дансны картуудын ашиглаж Т.Д..............н ХААН банкны .............. тоот дансанд иийт 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Ц.Д нь миний ХААН банкны .................... тоот дансны карт болон охин Ш.Б...........тэй хамтран эзэмшдэг ХААН банкны ..............тоот дансны картуудын ашиглаж Д.М..................н ХААН банкны ...............тоот дансанд нийт 50.800.000 төгрөгийг шилжүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ц.Д нь миний охин Ш.Б..........тэй хамтран эзэмшдэг ХААН банкны ............ тоот дансны картыг ашиглаж С..........н ХААН банкны ..............тоот дансанд нийт 15.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх шилжүүлсэн мөнгө миний болон охин Ш.Б.............тэй хамтран эзэмшдэг дансанд буцаж орж ирээгүй тул хариуцагч нараас нэхэмжилсэн. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 17-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаар тогтоогдож бусдад болон улсад 207.750.000 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэж Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор улсын төсөвт шилжүүлэх 32.386.800 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус эрүүгийн хэрэг нь шүүгдэгч Ц.Д..................н дансанд хийгдсэн аудитын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Ц.Дэмбэрэлнямын хууран авч ашиглаж байсан миний болон охин Ш.Б...............тэй хамтран эзэмшдэг дансанд огт аудитын дүгнэлт хийгдээгүй бөгөөд бид эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа өөрсдийн дансанд тухайн хэрэгт дүгнэлт гаргасан Дөлгөөн хайрхан Уул аудит ХХК-д хандан аудитын дүгнэлт гаргасан бөгөөд тус дүгнэлтээр миний болон охин Ш.Б.....................тэй хамтран эзэмшдэг дансанд аудитын дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Ц.Д.............н дансанд хийсэн дүгнэлтэзр хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай болохыг тайлбарласан байдаг. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Тэгсэн .................. хэрэг дууссаны дараа картаа би авсан. Хүнийг ингэж гүжирдэж болдог юм уу? Өмгөөлөгч нараас зохиомол хэрэг үүсгэж байна гэж байна. Хэрэг үнэн мөн байсаар байтал яагаад хүнийг гүжирдэж болдог юм бэ? гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ш нь анхан шатны шүүх дээр хариуцагч нараас тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаарддлагыг дэмжиж байна. Энэ нэхэмжлэлийн дагуу хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж хариу тайлбараа гаргаж холбогдох нотлох баримтудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гол үндэслэл нь Цагдаагийн байгууллагаас аудитын дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч нь 2,661,000,000 гэх мэт төгрөг Шүүхийн тогтоолоор өгөх ёстой болчихоод байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолоор хариуцагч Ц.Д ийм их хэмжээний мөнгө бусдад дамжуулсан байхад нэхэмжлэгч Ш................ иргэний хариуцагчаар тогтоогдоод энэ их мөнгийг бусдад төлөхөөр болчихсон. Нэхэмжлэлийн гол үндэслэл энэ. Ш........... үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ш................н гаргасан нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид бүгд цагдаа дээр очсон. Тэгээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жил 2 сар хорих ялаар шийтгэсэн. Ш..................... гуайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг 3 шатны шүүх тогтоосон. Би үндэслэлгүйгээр хоригдсон гэж үзэж байгаа. Бид хоёрын дансны гүйлгээний орлого нь 2 тэрбум зарлага нь тэрбум байгаа. Үүний дансны зөрүү 230,000,000 төгрөг болж байгаа. Нийт 207,750,000 төгрөгийг яасан гэдгийг сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэгч яг л ярьж байгаа зүйлээр давсан. Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж хэвээр үлдээсэн. Эрүүгийн журмаар шийдэгдчихсэн хэргийг Иргэний журмаар дахиад шийдэх гээд байгаад гайхаж байна. Би хөрөнгөтэй байсан. Надад бүх зүйл байсан. Одоо надад юу ч байхгүй миний аяга тавгийг ч хүртэл хураагаад аваад явсан. Би ажил хийгээд одоо ч гэсэн өрөө төлж байгаа. Тийм учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ц.Д.................г танина. 2018 оноос эхэлж бие биенээ таньдаг болсон. Тэгээд Ц.Дэмбэрэлнямаас 2018 оны 10 дугаар сард бизнес эрхэлдэг учраас туслаач гэж би мөнгө зээлсэн. Харин нэхэмжлэгчийг огт танихгүй. Ямар нэгэн эрх зүйн харилцаа үүссэн зүйл байхгүй. Хариуцагч Ц.Д нь надаас мөнгө зээлээд өгөхгүй утсаа авахгүй байсан зүйл байгаагүй. Би мөнгө зээлсэн. Тэр мөнгөө эргүүлж авсан. Надад мөнгө орж ирсэн. Энэ мөнгө Ц.Д.................н мөнгө гэж ярьж байгаад гайхаж байна. Дараагийн асуудалд 50,800,000 төгрөгийн хувьд цагдаагийн байгууллагаас дуудсан цагт нь очиж гэрчийн мэдүүлгийг өгч байсан. Хавтат хэргийн 66 дугаар хуудаст авагдсан нотлох баримтыг өгсөн. Бид хоёрын дунд өр төлбөр тооцоо байхгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа энэ мөнгөн дүн л гарч ирсэн. Тиймээс энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ миний дансанд 2018/11/11 ний өдрийн Шоовдор гэсэн данснаас орж ирсэн. Буцаагаад Д................н данс руу явуулсан байдаг. Б............... гэх хүний данснаас 4,000,000 төгрөг орж ирсэн. Буцаагаад 4,900,000 төгрөгийг Д...............ын данс руу шилжүүлсэн. Би дээрх мөнгийг төлөх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ............. овогтой Д.........миний бие Ц.Д гэдэг бүсгүйд залилан мэхлүүлсэн байдаг. Энэ хэргээс болоод миний ээж Ж.Л бид хоёр хохирогч болоод үлдсэн. Энэ Ш..................с би огт мөнгө аваагүй. Мөн энэ хэрэг маш удаа үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр гарсан ч 100 төгрөг ч аваагүй. Ц.Д гэх бүсгүй түүний хамаатан ..........., Ш, О нарын данс мөн миний тухайн үеийн орсон гарсан мөнгийг бүгдийг шалгаж энэ хэргийг дахин задалж шалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Бр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш үндэслэлгүйгээр баяжсан гэж үздэг. Д............... авсан ч юмгүй өөрөө ялтан болоод, Ш.............н амьдрал дээшилсэн. Би Ш...............г сайн мэднэ, тэр үед амьдрал нь илт дээшлээд эхнэр нь цааны гутал өмсөөд, өөрөө 30 машин авч унаад байсан.Шоовдорт хүн амьтны хохирлыг хурдан барагдуулж өг гэж хэлмээр байна гэв.
Хариуцагч Ц.Д................ын өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг миний үйлчлүүлэгч хэллээ. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Яагаад үндэслэлтэй байна гэж үзэж байгаа вэ? гэхээр Д................... ял шийтгэл оногдуулсан бүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Үүнийг нэхэмжлэгч шүүх буруу шийдвэр гаргасан гэж тайлбараа гаргасан. Шүүх буруу шийдвэр гаргасан байж болно. Гэхдээ дээд шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул Дэмбэрэлнямын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт Шоовдор гуай хэрэг дээрээ энэ хүн шүүхэд худлаа тайлбар өгч байна. Миний дансанд аудитын дүгнэлт гаргасангүй гэж байна. энэ харилцаанд оролцсон нь хариуцагчийн харилцаанд оролцоод нэхэмжлэгч одоо нэхэж байгаа нь дээрх баримтуудаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа байхгүй байгаа. Иргэний хэрэг хянан шийвэрлэх ажиллагаа 2022/8/14-ний өдрийн энэ тогтоолоор Д...................г шийтгэсэн шийтгэл хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр иргэний хэргийн анхан шатны шүүх Ш..............н нэхэмжлэлийг хүлээн авч байгаа нь иргэний хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн зааснаар иргэний журмаар хэлэлцэхгүй Тийм учраас шүүх татгалзах ёстой байхад хүлээж авсныг шүүхэд хүлээн авах үндэслэл байгаа гэж үзэж байгаа юм байна гэж үзэж байна. Шүүн таслах ажлын үндсэн зарчим байна. Хуулийг шүүх хөтөлдөггүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Д...............н өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 7 удаагийн гүйлгээгээр 50,800,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хэргийн материалд хавсаргасан байгаа тул тайлбарлах нь илүүц байх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлд гэж заасан байдаг. Тэгэхээр Мягмарсүрэн, Шоовдор нарын хооронд аман болон бичгийн хэлбэрээр зээл хэлэлцээр хийгдээгүй. Утсаар ч ярьсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нь дүр эсгэж байгаа зүйл гэж хэлмээр байна. Хоёрдугаарт 3 шатны шүүхийн тогтоол байгаа. Эдгээр тогтоолын агууллага нь бүгд адилхан байгаа. Маргаж байгаа асуудлаар бүгд тайлбараа гаргасан байгаа. Урд нь эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа учраас нэхэмжлэл гаргаж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна. Аудитын дүгнэлт эргэлзээтэй гэсэн байгаа. нэг л хүний дансыг шалгаад гаргасан тоо баримтууд байгаа бусад хэргийн материалын дансны харилцагч нартай бүрэн дүүрэн нотлох баримт болж чадахгүй Д................. М..........нарын харилцааг хариуцагч Д............ өөрөө сая хэлсэн. М.......... Ш...........нарын хооронд зээлийн харилцан тохиролцоо болоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар дотор Д................... картыг авч яваад зөвшөөрөлгүй ашигласан гэсэн тайлбар өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энд байгаа хариуцагч нар нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хариуцагчаар татагдсан юм байна. Хавтаст хэргийн 66 дугаар хуудаст тооцоогүй гэсэн баримтыг хавсаргасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч Ц.Д, Д.М, С.Б, Д.Д, Т.Д нарт холбогдуулан “96,250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хариуцагч нарын дансанд шилжүүлэгдсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжилж байгаа гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан. Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгаж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 202/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ДШМ/61 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолууд гарсан байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн нөхцөл байдлаас өөрөөр гэрээний болон гэрээний бус харилцаанд оролцсон асуудал байхгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг журамлан Ц.Ш..............ын нэхэмжлэлтэй Ц.Д, Д.М, Д.Д, С.Б, Т.Д нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА