| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00500/И |
| Дугаар | 136/ШШ2024/00450 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 136/ШШ2024/00450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сумын * дугаар баг Мааньзав **** тоотод оршин суух, Ш овогт М Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: М.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Ж нь ажиллаж байсан байдал мөн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Номын худалдаанд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийгмийн хөдөлмөр халамжийн хэлтэст ачигчаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан.
Хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэйгээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдал,
Мөн миний бие М.Ж нь 1964 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Тухайн үед төрсний гэрчилгээг ээж маань авсан бөгөөд өөрөөрөө овоглож буюу М Ж гэж авсан. Ажилд ороход захиргааны соёлын хэлтсийн дарга хөдөлмөрийн дэвтрийг М Ж гэж бүртгэсэн, түүнээс хойш миний хөдөлмөрийн дэвтэр, ажил өөрчилсөн тушаал дээр М Ж гэж бичигдсэн байна. Гэвч 1982 онд авсан хөдөлмөрийн дэвтэр дээр М Ж гэж бичигдсэн бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл баримт бичиг овог зөрүүтэй бичигдсэнээс болоод миний ажилласан жил хасагдаж тооцогдох болоод байгаа учир миний баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2620 дугаартай лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн даргын 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудасны хуулбар, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Жинчин хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, гэрч Г.А тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Ө тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч М.Ч тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч М.Ж тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр Г.А, Д., Л.С, Ц.М, М.Ч, М.Ж нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч М.Ж нь 169234 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай Ажил өөрчлөх тухай тушаал, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Нийт ажилчин албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хавсралтын М Ж холбогдох хэсгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Дорноговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн Номын худалдаанд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар,
Дорноговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ачигчаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны баримт бичгүүдэд овгийг иргэний үнэмлэх дээр бичигдсэн овогтой тохирохгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч М.Ж нь 169234 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай Ажил өөрчлөх тухай тушаал, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Нийт ажилчин албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хавсралтын М Ж холбогдох хэсгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Дорноговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн Номын худалдаанд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар,
Дорноговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ачигчаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл М.Ж төрсний гэрчилгээний хуулбарт эцэг Ш М, эх Г М гэж бичигдсэн, 169234 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт М Ж 1964 онд төрсөн гэж бичигдсэн байгаа болон гэрч М Ч М.Ж нь миний төрсөн ах, бидний зарим нь ээжээр, зарим нь ааваар овоглож байсан гэх мэдүүлгээр М Ж нь М Ж болох нь тогтоогдож байна гэж дүгнэж 169234 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай Ажил өөрчлөх тухай тушаал, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Нийт ажилчин албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хавсралтын М Ж холбогдох хэсгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн Номын худалдаанд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар,
Дорноговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ачигчаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул М.Ж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш овогт Мн Ж 169234 дугаартай М Ж хөдөлмөрийн дэвтэр, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай Ажил өөрчлөх тухай тушаал, Дорноговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай Нийт ажилчин албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалын хавсралтын М Ж холбогдох хэсгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Дорноговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны соёлын хэлтсийн Номын худалдаанд 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагчаар,
Дорноговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ачигчаар, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ