Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2024/00454

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, консул * дугаар гудамж, ** тоотод оршин суух, Б овогт Б Н

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл санитарчаар, 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл санитарчаар, 1989 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай тушаалын хуулбар, Иххэт сумын Май нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Иххэт сумын Май нэгэн нэгдлийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай захирамжийн хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай захирамжийн хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай захирамжийн хуулбар, Иххэт сумын Май нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Иххэт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаартай захирамжийн хуулбар, гэрч Г.А тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2019/00277 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч С.Ж тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Г.А, С.Ж нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Б.Н нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр тушаал хоорондоо зөрүүтэй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.Н нь Дорноговь аймгийн Иххэт сумын Мал эмнэлэгт 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зоотехникчээр, 1984 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл малын саниторчноор, Майннэгэн нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Мал эмнэлэгт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малын саниторчноор,

Майннэгэн нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгт 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл малын саниторчоор,

Майннэгэн нэгдлийн 2-р хэсэгт 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар,

Майннэгэн нэгдлийн клубт 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр,

Иххэт сумын хүн эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн асрагчаар, 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар,

Баянхэт ХК-д 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна

Харин хүсэлт гаргагчийн 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

7.Өөрөөр хэлбэл түүний хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн ажилд орсон, ажлаас гарсан тушаал хэрэгт авагдсан зарим тушаалтай тохирч байхаас гадна, түүний би жолооны курст суугаад үргэлжлүүлээд хүүхэд гаргасан 1987 оны 12 сар хүртэл харсан гэх тайлбараар 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Бн Н Дорноговь аймгийн Иххэт сумын Мал эмнэлэгт 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зоотехникчээр, 1984 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл малын саниторчноор, Майннэгэн нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Мал эмнэлэгт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малын саниторчноор,

Майннэгэн нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгт 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл малын саниторчоор,

Майннэгэн нэгдлийн 2-р хэсэгт 1989 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар,

Майннэгэн нэгдлийн клубт 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр,

Иххэт сумын хүн эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн асрагчаар, 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар,

Баянхэт ХК-д 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,

Хүсэлт гаргагчийн 1985 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ