| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00540/И |
| Дугаар | 136/ШШ2024/00468 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 136/ШШ2024/00468
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Сайншанд сум, * дугаар баг, Шинэзууны **** тоотод оршин байрлах, Д Ц газрын хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Дорноговь аймаг, Алтанширээ сум, * дугаар багт оршин суух, З з ч овогт П У /РД:/-т холбогдох,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Гуравдагч этгээд П.у,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д Ц газар нь архины албадан эмчилгээнд хамруулахаар нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймаг Алтанширээ сум *-р багт оршин суух хаягтай П овогтой У нь согтуурсан мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, байнгын архидан согтуурдаг, согтуурах мансуурах донтой болох нь Дорноговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
3.Гуравдагч этгээд П.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би албадан эмчилгээнд явахгүй. Би эрүүл байсан, гэрээ янзалж байсан, албадан эмчилгээнд явуулах гэж байна гэж хэлсэн. Би 3 хүүхдээ загнадаггүй, зоддоггүй. Архинаас гаргадаг донтуулдаггүй, тайвшруулдаг эм өглөө 25 дусал, орой 25 дуслаар уудаг. Би харамсаж байна, явах дургүй байна. Би гүндгүй архины хамааралд ороогүй. Сүүлийн нэг сар ажилгүй байсан болохоор нэг сар орчих архи уусан. Нэг дүгээр ангийн хүүхдээ сургуульд нь зөөх ажилтай. Хүүхдүүдээ өсгөхөө ухамсарлаж байгаа. Цөсөө авахуулах хагалгаанд орох шаардлагатай. Иймд албадан эмчилгээнд хамрагдахаас татгалзаж байна. гэв.
4.Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дорноговь нэгдсэн эмнэлэг Лаборатори шинжилгээний хариу /хх-4/, Тэмбүүгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээний дүнгийн шинжилгээний хариуны маягт /хх-5/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн эмчийн үздэгийн хуудас /хх-6/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Сайншанд-Дүрс оношилгооны төв /хх-8/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-9/, зүрхний цахилгаан бичлэг /хх-10/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дорноговь аймаг Алтанширээ сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.С хүсэлт /хх-11/, Дорноговь аймаг Алтанширээ сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-12/, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б.Д хүсэлт /хх-13/, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Д Ц газрын хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Э би дараах нэр бүхий хүнээс асууж авсан тухай тэмдэглэл /хх-14/, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Алтанширээ сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б би дараах нэр бүхий хүнээс асууж авсан тухай тэмдэглэл /хх-15/, П.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-16/, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Дорноговь аймгийн Алтанширээ сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-17-18/, эрүүлжүүлсэн бүртгэл /хх-19-20/, зэргийг тус тус ирүүлсэн байна.
Гуравдагч этгээдээс баримт гаргаж өгөөгүй. Хариу тайлбар гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д ц газар нь П.У архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн цагдаагийн газар нь П.У захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, тухайн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр цагдаагийн дэд ахлагч Э.Б томилсон байна.
Гуравдагч этгээд П.У нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Архины хамааралд ороогүй. Сүүлийн нэг сар ажилгүй байсан болохоор нэг сар орчих архи уусан. Нэг дүгээр ангийн хүүхдээ сургуульд нь зөөх ажилтай. Хүүхдүүдээ өсгөхөө ухамсарлаж байгаа. Цөсөө авахуулах хагалгаанд орох шаардлагатай. Иймд албадан эмчилгээнд хамрагдахаас татгалзаж байна гэж тайлбар гаргав.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т ...Тухайн хүнийг албадан эмчилгээнд явуулах эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ... гэж заасан байна.
П У нь архинд донтох өвчтэй байх бөгөөд гудамж талбайд байнга архидан согтуурч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Б хүсэлт, Алтанширээ сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.С хүсэлт, гэр бүлийн гишүүний ирүүлсэн хүсэлт, П.У өгсөн мэдүүлэг, Зөрчил мэдээллийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 сарын 13-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох утхай эрүүл мэндийн дүгнэлтээр П.У сонтуурах, мансуурах донтой тул албадан эмчилгээнд явуулах боломжтойг тогтоон дүгнэжээ..
Иймд дээр дурдсан үндэслэлээр П У албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.
П.У архины албадан эмчилгээнд явуулж, албадан эмчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан П У захиргааны журмаар албадан эмчлүүлсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаанлан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээд П.У гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосон өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА