| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06583/И |
| Дугаар | 101/ШШ2024/04393 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/04393
04 09 4 101/ШШ04/04393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Ж.Азбаяр, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* хаягт оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн регистрийн дугаартай, дүүргийн хороо, хотхон, - тоот хаягт оршин суух овогтой холбогдох,
Гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч Б., иргэдийн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Б. нь 03 оны 9 сарын 8-ны өдөр дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах эрч хүч худалдааны төвийн гадна талд иргэн Б. биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн байдаг. Үүний дагуу дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 01 сарын -ний өдрийн 14/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн байдаг. Тухайн үед баримт нь гүйцэд бүрдээгүй, шийдвэрлэж чадаагүй зүйл нь орчуулагчийн зардлын асуудал байна. Б. орчуулагчаар мөрдөн байцаах, цагдаа, шүүх, прокурорт шилжих хүртэл орчуулагчийн ажлыг хууль болон гарсан тогтоолын дагуу хийсэн. Шүүх хурлын үед хохирогч Б. нас барсан учраас түүний эцэг хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож байсан болохоор миний бие орчуулагчийн ажлаа хийгээгүй, ашиглагчаар оролцсон. Хавтаст хэргийн 4 хуудаст улсын яллагч харин орчуулагчийн хөлсний баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээх саналтай байна гэсэн байдаг. Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст шүүхээс харин орчуулагчийн зардал 3.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв, хэргийн материалын 9 хуудаст шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. нь орчуулагчийн зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Б.эс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэснийг тус үндэслэн холбогдох баримтуудыг бүрдүүлсэн. Хэргийн материалын 6 дугаар хуудаст Иргэний хуулийн 497 дугаар зүйл гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар д. ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйл бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, 505.1 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн араа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл дэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл тэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тусгасан байна. Хохирогч Б. нь Б. зодуулж, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртсөний улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгах, бусад зардлыг нөхөн төлөх тухай 03 оны 09-ний өдрийн сэжигтэн Б. мэдүүлэгтээ хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулах болно гэж удаа хэлж хүлээн зөвшөөрсөн байна. Иймд орчуулагчийн зардал 3.000.000 төгрөгийг хариуцагч Б.эс гаргуулж талийгаач Б. хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч М.т нөхөн олгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд нэхэмжлэгч М. нь хариуцагч Б. надад холбогдуулан орчуулагчийн зардал 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг миний бие Б. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа орчуулагчийн зардал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс тухайн үед гарсан, шийтгэх тогтоолоор хохирогчид 7,6,500 төгрөгийн осол гарсныг, хариуцагч Б. миний зүгээс бүрэн төлж барагдуулсан тул орчуулагчийн зардал надад хамааралгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолоор оногдуулсан, Эрүүгийн хариуцлага буюу 3 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг би хүлээсэн. Нөгөө талаар М. нь монгол хэлээр сайн ярьдаг, бүрэн ойлгодог байсан учраас орчуулагч шаардлагагүй байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, мөн хуулийн 505 дугаар зүйлд зааснаар орчуулагчийн зардал хамааралгүй буюу төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хэрэгт хөндлөнгийн иргэний хувиар шүүх хуралд оролцоход хэргийн талаар байр сууриа илэрхийлэхэд нэхэмжлэгч тал монгол улсын нутаг дэвсгэр дээр төрсөн монгол улсын иргэн учир нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үндэслэлгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 01 сарын -ны өдрийн 04/ШЦТ/68 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 9-ны өдрийн 04/ДШМ/68 дугаартай магадлал, Худалдаа хөгжлийн банкны 04 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн шилжүүлгийн баримт, Б.аас А.д олгосон итгэмжлэл, М.ээс А.д олгосон итгэмжлэл, дүүргийн Цагдаагийн хэлтсийн байцаагчийн 03 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай тогтоол, Тээврийн Цагдаагийн албаны Төмөр Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгчийн 03 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Орчуулагч томилох тухай, 03 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай, 03 оны сарын 09-ны өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан, 03 оны сарын 15-ны өдрийн Хавтаст хэргийн материал танилцуулсан тогтоолууд, 03 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын хөлс төлөх тохиролцоо, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 04 оны 4 сарын 10-ны өдрийн 73 дугаартай хуралдааны тогтоолыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М. нь хариуцагч Б. холбогдуулан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
. Шүүх бүрэлдэхүүн зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Б. нь 03 оны 9 сарын 8-ны өдөр дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах эрч хүч худалдааны төвийн гадна талд иргэн Б. биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, тархи доргилт, зүүн шанаа, хүзүү, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд Б. нь монгол хэл мэдэхгүй улмаас мөрдөн байцаах, цагдаа, шүүх, прокурорт шилжих хүртэл орчуулагч томилж зардал гарсан гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. нь Монгол хэлээр сайн ярьдаг, бүрэн ойлгодог байсан учраас орчуулагч шаардлагагүй байсан тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
5. Хэрэгт авагдсан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 01 сарын -ны өдрийн 04/ШЦТ/68 дугаар тогтоолоор Б.Бат-Эрдэнийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5-т тус тус зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, оршин суух хаягаа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэрт даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 04 оны 0 дугаар сарын 9-ны өдрийн 04/ДШМ/68 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 3-15 дахь талд/
Хариуцагч Б. гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагчийн гэм буруутай байдал нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон гэж үзнэ.
Дурдсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 9 зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан орчуулагчийн зардал гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн -т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана гэж, 9 зүйлийн 9.4.1-т нэ хуулийн 1.3 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно гэж тус тус зохицуулсан.
Тээврийн Цагдаагийн албаны Төмөр Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгчийн 03 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор ... хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. нь Монгол хэл мэдэхгүй улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадваргүй үндэслэл тогтоогдож байх тул орчуулга хийх хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагчаар томилох шаардлагатай гэж үзэн Х.г орчуулагчаар томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 1- дахь талд/
Эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Б. нь Монгол хэл мэдэхгүй, өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадваргүй улмаас түүнд орчуулагч томилсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монгол хэл мэддэг тул зардлыг төлөх үндэслэлгүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна.
7. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 01 сарын -ний өдрийн 04/ШЦТ/68 дугаар тогтоолоос үзэхэд хохирогч Б. хууль ёсны төлөөлөгчөөр М. шүүх хуралдаанд оролцсон байх тул тэрээр уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1-д Шүүхэд гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчээр дуудагдсан хүн дуудагдаж ирсэнтэй холбогдож гарсан зардлаа нөхөн төлүүлж авах эрхтэй гэж, мөн хуулийн .6 дугаар зүйлийн 1-д Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус зохицуулсан.
Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хариуцагчийн гэм буруутай байдал нь тогтоогдсон тул тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэгийн баримтаар нэхэмжлэгч М.ээс Х.д орчуулгын зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 04 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн ,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлийн 44. дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
8. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.эс 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болохыг дурдав.
10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.., 6, 8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.эс 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс 8,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9., 9.3, 9.4, 9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ж.АЗБАЯР
Б.УНДРАА