Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2024/04418

 

 

 

 

 

 

 

2024 09 27

*******0*******/ШШ2024/044*******8

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* хороо, *******, *******2 тоот ******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: улсын иргэн ХЕ8302062******* регистрийн дугаартай, дүүрэг, дугаар хороо, - тоотод оршин суух, овогт ,

Хариуцагч: улсын иргэн ХД8402*********************9 регистрийн дугаартай, дүүрэг, дугаар хороо, - тоотод оршин суух, овогт нарт холбогдох,

Сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., З., хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

202******* оны ************** ******* сард дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хүсэлтээ өгөхөд хаягт тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр буцаасан. ******* дүүргийн шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж 7 дугаар сард хаяг нь тодорхой болсон учраас дүүргийн шүүхэд хүсэлтээ гаргасан. Би С.тай холбогдож төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар хэлэхэд би төлөхгүй ааваар нь төлүүлээрэй гэж хэлсэн. Би хоёр салж байгаа учраас аав нь төлөх ёстой гэж хэлж байсан. Тэгэхээр нь гэрийн хаягаа өгөөч гэхэд өгөх боломжгүй гэсэн. Сургуулийн бүртгэл дээр байсан хаягтаа оршин суудаггүй байсан болохоор эрэн сурвалжлуулахад хүрсэн. 20*******9 оноос 2020 онд сурч байсан сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* сургуулиас сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гээд цагдаа намайг эрэн сурвалжилж байна гэсэн. 202******* онд надтай холбогдоод 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна, төлөөрэй гэхэд нь би 2,000,000 төгрөгийг төлж чадахгүй, би тухайн *******д өргөдлөө өгөөд шийдүүлсэн байсан. Хэрвээ авахаар бол аавтай нь яриад ааваас нь ав гэж хэлсэн. Бид хоёр гэр бүлийн маргаантай тусдаа амьдарч байсан. Тухайн *******д би жирэмсэн. Би энэ асуудлыг дууссан гэж бодож байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч Б., С. нарт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ...С., Б. нар хүү Э. 20*******9 оноос 2020 онд суралцсан сургалтын төлбөр болох 4,4,000,000 төгрөгийн 2,400,000 төгрөгийн төлсөн боловч үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөөгүй тул эцэг, эх сургалтын төлбөрийг төлөх үүргийн дагуу шаардаж байгаа гэж тодорхойлсон.

4. Хариуцагч нар татгалзлын үндэслээ ... 20*******9 оны *******2 дугаар сараас хойш ковид цар тахал гарч улмаар хичээл, крантилсан уг хугацаанд цахимаар огт хичээл ороогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Талууд нэг талаас ******* ******* ******* ******* нь 20*******9 оноос 2020 оны хичээлийн жилд хүү Э. 5 дугаар ангийн ерөнхий боловсрол олгох үүргийг, нөгөө талаас С., Б. нар нь тус хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4,400,000 төгрөг төлөх үүргийг хүлээж, үүнээс 2,000,000 төгрөгийг төлөөгүйтэй зохигч талууд маргахгүй байна.

Иргэний хуулийн 359 ******* зүйлийн 359.*******-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсэж, харилцан үүрэг үүсчээ.

6. Хариуцагч нарын татгалзлын үндэслэл нь 20*******9 оны *******2 дугаар сараас хойш ковид цар тахал гарч улмаар хичээл, крантилсан уг хугацаанд цахимаар хичээл ороогүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тодорхойлсон.

Гэвч, хэрэгт авагдсан ******* ******* ******* ******* сургуулийн 5д ангийн багшийн журнал, багшийн ажлын тайланд тус тус үзлэг хийсэн баримт, гэрчиүүдийн мэдүүлэг зэргээс үзэхэд 20*******9 оны 9 ******* сарын 0*******-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хичээл танхимаар болон цахимаар буюу /телевиз/-ээр явагдаж ийнхүү суралцагч Ж.Хүслэн нь 5 дугаар ангийг 8 дугаар түвшин буюу 90-*******00 хувийн үнэлгээтэй суралцаж төгссөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 43-48, 64-*******64/ дэх талд

Хариуцагч нар нь ковид цар тахлын хугацаанд хүүхдийг сургах үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч уг татгалзал нь баримтаар нотлогдсонгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар дээрх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .*******.2, 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч нарын төлбөр төлөх үүрэггүй гэх татгалзлал нь үндэслэлгүй юм.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С., Б. нар нь гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй байх тул хариуцагч нараас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С., Б. нараас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.гийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

*******. Иргэний хуулийн 359 ******* зүйлийн 359.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б., С. нараас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., С. нараас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 ******* зүйлийн **************9.2, **************9.3, **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд *******4 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах *******4 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ