Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 137/ШШ2024/00245

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: У хот С дүүргийн .....-р хороо, П-ын гудамж А С тауэр .... давхар ..... тоотод байрлах, “И” ББСБ ХХК /УБД:................, РД:.................., утас:................./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Замын-Үүд сум Сүлд 4 дүгээр баг, 105-11 тоотод оршин суух, Б овогт М-гийн М /РД:, утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 11,550,370.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И ” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч М.М нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр L100001013 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд “Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч М.М-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас ..................... тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд нотариатын 16,500 төгрөг гарсан тул хариуцагч М.М-аас нийт 11,550,370.02 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  М овогтой М миний бие “И ББСБ”-аас ирсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус компаниас нэхэмжилж байгаа 11,550,370.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,550,370.02 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “И” ББСБ ХХК хариуцагч М.М-т холбогдуулан 11,550,370.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.М нь тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,550,370.02 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ББСБ ХХК нь хариуцагч М.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,550,370.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч М.М нар нь харилцан тохиролцож хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэгт 11,550,370.02 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,550,370.02 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “И” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,550,370.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүрэг 11,550,370.02 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,550,370.02 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,755.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 99,877.96 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 99,877.96 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ