| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2022/04484/И |
| Дугаар | 181/ШШ2024/03805 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/03805
2024 10 10 181/ШШ2024/03805
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,,,
Хариуцагч: *******,*******,*******,,, нарт холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээний төлбөрт ХХК-иас 188,681,525.45 төгрөг, ХХК-иас 288,900,055.92 төгрөг, нийт 477,581,580 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөрт 48,046,200 төгрөг, илүү төлсөн төлбөр 10,602,277 төгрөг гаргуулах тухай ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон ХХК-ийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөрт 49,329,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ууганбаяр, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр,, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Премиум Тауэр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ПТ-2021-3001 тоот Төлбөр барагдуулах гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс тооцоог дахин хийж, хариуцагч талын төлөх дүн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнгээс бага зэрэг зөрүүтэй байгааг тогтоосон ба энэхүү тайлбараар нэхэмжлэлийн дунд өөрчлөлт оруулж, бууруулж байна.
Төлбөр барагдуулах гэрээний 2.1.1-т "...., техникийн төлбөрийн үлдэгдэл дүнд 2021 оны 10 сарын 1-ний өдрөөс 11 сарын 19-ний өдөр хүртэл сарын 1.5 хувийн хүү тооцно. гэж заасан бөгөөд тухайн хугацаанд ногдох Голден Фрейт компанийн төлбөл зохих хүүгийн өр 4,674,034.18 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 сарын 19-ний өдрийн "Тооцоо нийлсэн акт"-д тодорхой тусгаж гарын үсэг зуралцсан байдаг. Харин Төлбөр барагдуулах гэрээнд талуудын төлбөл зохих дүнг тооцохдоо дээрх хүүгийн өрийг оруулаагүй бөгөөд зөвхөн №18 тоот "Техник худалдах худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 36,030,000 төгрөг, №147 тоот "Техник худалдах худалдан авах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 116,279,250 төгрөг, мөн өмнө зээлдүүлсэн 40,000,000 төгрөг, нийт 192,309,250 төгрөгийг Голден фрейт ХХК төлөхөөр гэрээнд тусгасан.
Мөн Арвин Хишиг Логистик ХХК-тай байгуулсан №86, №96, №152 тоот "Техник худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөрт ногдох хүү 7,105,035.58 төгрөг нь 2021 оны 11 сарын 19- ний өдрийн "Тооцоо нийлсэн акт"-д тодорхой туссан байдаг. Харин Төлбөр барагдуулах гэрээний дүнг тооцохдоо хүүгийн дүнг оруулаагүй бөгөөд зөвхөн дээрх гурван гэрээний үлдэгдэл төлбөр 294,029,250 төгрөгийг "Төлбөр барагдуулах гэрээ"-нд тусгасан юм. Ингэснээр Премиум тауэр ХХК- д тус компаниудын төлбөл зохих үндсэн төлбөр 486,338,500 төгрөг болсон.
Талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад нийт 486,338,500 төгрөгийн үндсэн төлбөрт сарын 1.5 хувийн хүү тооцож, төлөх төлбөрийн хуваарийг тодорхой заасан. Дээр дурдсанчлан Төлбөр барагдуулах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт ногдох хүүгийн төлбөрийг 2021 оны 10 сарын 1-ний өдрөөс эхлэн тооцсон бөгөөд хариуцагч компаниудтай байгуулсан Тооцоо нийлсэн акт дээрх Голден фрейт ХХК-ийн төлөх хүүгийн өр 4,674,034.18 төгрөг, ХХК-ийн төлөх хүүгийн өр 7,105,035.58 төгрөгийг Төлбөр барагдуулах гэрээний хавсралтад заасан хүүгийн тооцоололд багтаасан юм.
"Төлбөр барагдуулах гэрээ"-ний 2.1.2-т "Б болон В талууд 2022 оны 2 сарын 28-ны өдөр үлдэгдэл төлбөр болон түүний хүүг А талд бүрэн төлж барагдуулна" гэж заасан бөгөөд эргэн Төлөлтийн хуваарьт үндсэн зээл, хүүгийн төлбөрийг тус тус тооцсон тул Премиум тауэр ХХК нь үндсэн төлбөрийн дүнгээс хүү шаардах эрхтэй юм. Гэрээний хавсралтад зааснаар Голден фрейт ХХК, ХХК-иуд нь 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 2022 оны 02 дугаар сарын 28- ны хугацаанд нийт 29,540,108.22 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээсэн.
Талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т "Талуудын хооронд байгуулсан ПТ-2020-86, ПТ-2021-18, ПТ-2021-96, ПТ-2021-147, ПТ-2021-152 тоот худалдах, худалдан авах гэрээний бусад зүйл заалтууд хэвээр мөрдөгдөх ба энэхүү гэрээ нь тус гэрээнүүдийн салшгүй хэсэг байна" гэж заасан. Дээр дурдагдсан 5 удаагийн Худалдах, худалдан авах гэрээнүүдийн 2.2.2- "...Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй гэрээний дүнгийн 0.05%-тай тэнцэх алданги ногдуулна" гэж заасан нь Төлбөр барагдуулах гэрээнд тохирсон Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үнийн дүнд мөн үйлчлэх ба Худалдах, худалдан авах гэрээний алдангийн заалт хэвээр мөрдөгдөхөөр талууд тохирсон тул Нэхэмжлэгчийн зүгээс алданги шаардах үндэслэл болно гэж үзэж байна.
Хариуцагч компаниуд Төлбөр барагдуулах гэрээний дагуу 2022 оны 2 сарын 28-ны дотор үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд 2022 оны 5 сарын 13-аас 2022 оны 10 сарын 12- ны хугацаанд нийт 171,330,850 төгрөгийг төлсөн байдаг. Эдгээр төлбөрийг тодорхой хувийг нь бэлэн мөнгөөр, тодорхой хувийг нь Хариуцагч талтай амаар тохирсны дагуу хадгалуулж байсан барилгын материал, эд хөрөнгийг худалдан борлуулж, борлуулсны орлогыг Хариуцагч талын төлбөрт тооцон хүлээн авсан. Үүнийг ч Хариуцагч компаниуд хариу тайлбартаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч талууд 2022 оны 2 сарын 28-ны өдөр үндсэн төлбөр, хүүг төлж дуусгах үүрэгтэй байсан ч төлөөгүй бөгөөд 2022 оны 5 сарын 13-аас 10 сарын 12-ны хооронд төлсөн 171,330,850 төгрөгийг Хариуцагчийн тооцооноос хасахдаа төлбөл зохих дүнгийн хуримтлагдсан хүүд 74,573,162.57 төгрөг, алдангид 57,997,786.85 төгрөгийг тус тус суутгаж, үндсэн зээлийн төлөлтөөс 38,759,900.50 төгрөг хасаж тооцсон.
Иймд 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу нэхэмжлэгч шүүхэд хандсан өдрийн байдлаар тус компаниудын төлөх үндсэн төлбөр 447,578,599.42 төгрөг, хүү 20,406,391.26 төгрөг, алданги 9,596,589.7 төгрөг, нийт үлдэгдэл 477,581,580.39 төгрөг байна.
Төлбөр барагдуулах гэрээ, Тооцоо нийлсэн актын дагуу 192,309,250 төгрөг нь Голден Фрейт ХХК-д, 294,029,250 төгрөг нь Арвин Хишиг Логистик ХХК-т тус тус ноогдох ба Хариуцагч нараас төлсөн төлбөрийг тэдгээрийн үндсэн төлбөр, хүү, алдангийн тооцооноос хувь тэнцүүлэн хасаж тооцооллыг хавсралтаар хүргүүлэв. Үүнд:
Хариуцагч нарын нийт төлсөн 171,330,850 төгрөгөөс Голден Фрейт ХХК-ийн төлбөрт 68,197,110.20 төгрөгийг тооцсон ба үндсэн төлбөрөөс 15,503,960.23 төгрөг, хүүгийн төлбөрөөс 29,504,247.13 төгрөг, алдангиас 23,188,902.83 төгрөгийг хасаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 176,805,289.77 төгрөг, хүү 8,040,118.25 төгрөг, алданги 3,836,116.43 төгрөг, нийт 188,681,525.45 төгрөгийг Голден Фрейт ХХК-аас;
Хариуцагч нарын нийт төлсөн 171,33,850 төгрөгөөс Арвин Хишиг Логистик ХХК-ийн үндсэн төлбөрөөс 23,255,940.35 төгрөг, хүүгийн төлбөрөөс 45,068,915.45 төгрөг, алдангиас 34,808,884.02 төгрөг, нийт 103,133,739.81 төгрөгийг хасаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 270,773,309.65 төгрөг, хүү 12,366,273.01 төгрөг, алданги 5,760,473.81 төгрөг, нийт 288,900,055.92 төгрөгийг Арвин Хишиг Логистик ХХК-аас гаргуулж өгнө үү.
Хариуцагч нараас гаргуулах нийт төлбөр 477,581,580.38 төгрөг гэжээ.
2. Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно", 6.5-т "Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй", мөн зүйлийн 6.6-д "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж заасныг тус тус үндэслэн ИХХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасан 25.1-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ гээд 25.1.1-д "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ гээд 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах; 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Шүүхэд "Премиум Тауэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Голден фрейт" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас манай компанид холбогдуулан "Төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 108,202,779,11 төгрөг, алданги 33,748,900.92 төгрөг, нийт 141,902,608.03 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлага дурдсан үнийг дүнг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. "Премиум Тауэр" ХХК-тай дараах гэрээнүүдийг байгуулсан.
Нэгт: "Премиум Тауэр" ХХК-тай 2021.03.22-ны өдөр ПТ-2021-018 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 онд үйлдвэрлэгдсэн Dayun маркийн чирэгч толгой 17 ширхэг, СІМС маркийн 34 ширхэг давхар тавцан чиргүүл, СІМС маркийн дойл 17 ширхгийг нийт 5,015,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч уг үнэнд НӨАТ багтсан байхаар гэрээг байгуулсан.
Хоёрт: "Премиум Тауэр" ХХК-тай 2021.06.21-ний өдөр ПТ-2021-147 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 онд үйлдвэрлэгдсэн Dayun маркийн чирэгч толгой 3 ширхэг, СІМС маркийн 6 ширхэг давхар тавцан чиргүүл, СІМС маркийн чиргүүлийн холбоос 3 ширхгийг нийт 906,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч уг үнэнд НӨАТ багтсан байхаар гэрээг байгуулсан.
"Голден фрейт" ХХК нь "Премиум Тауэр" ХХК-иас нийтдээ 20 чирэгч толгой, 40 ширхэг чиргүүл, чиргүүлийн холбоос 20 ширхэгийн авахаар гэрээ байгуулсан.
Дээрх 2 гэрээний үнийн дүн нийтдээ 5,921,000,000 төгрөг төлөхөөр, "Премиум Тауэр" ХХК нь эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрт "Голден фрейт" ХХК нь 5,768,690,750 төгрөгийг гэрээ байгуулсны дагуу төлж, үлдэгдэл 152,309,250 төгрөгийг үлдэгдэл байсан.
Үүнээс "Премиум Тауэр" ХХК-ийн компанийн харилцах дансанд нь 100,000,000 төгрөгийг, 9,419,738 төгрөгийг, 4,717,627,49 төгрөгийг, 537,979,67 төгрөгийг, 189,981,85 төгрөгийг төлсөн. Нийт 114,865,327 төгрөгийг "Премиум Тауэр" ХХК-ийн харилцах дансанд төлсөн байна.
Түүнчлэн "Премиум Тауэр" ХХК-иас нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь хулхи, угсарсан чиргүүлүүд байсан учраас эвдрэл гэмтэл их хэмжээгээр гарах болсон. Тиймээс чиргүүлүүдийг буцаан өгч, дахин шинэ чиргүүлийг авсан бөгөөд энэ хугацаанд 2 сар гаруй хугацаанд олох байсан орлогоо алдсан. Нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсний улмаас баталгаат хугацаанд засварын зардал гарсан. Уг сэлбэг хэрэгслийг "Премиум Тауэр" ХХК-иас удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөртөө суутгаад өөрсдөөсөө мөнгөө гаргаад засварлаад явж бай удахгүй тооцоо нийлээд дуусгая гэдэг зүйлийг хэлсэн.
Улмаар компани өөрийн зардлаар /тайлбарт хавсралтаар хүснэгтийг оруулав/ 39,311,200 төгрөгийн эд хөрөнгийг доголдлыг арилгаж, "Премиум Тауэр" ХХК-д хэлж, төлбөрөөс суутгахыг хэлсэн боловч нэмж мөнгө шаардсаар улмаар шүүхэд үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардаж нэхэмжлэл гаргасан байна.
Иймээс уг төлбөрийг "Премиум Тауэр" ХХК-иас төлбөртөө суутгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөртөө суутгаагүй харин ч манай компаниас их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нь хууль бус.
Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 152,309,250 төгрөгөөс 114,865,327 төгрөгийг бэлнээр, баталгаат хугацааны эд хөрөнгийг доголдлыг арилгах байсан зардал 39,311,200 төгрөгийг хасахад 154,176,527 төгрөгийг төлсөн. "Премиум Тауэр" ХХК-иас 1,867,277 төгрөгийн авлагатай байна. Үүнийг сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилнэ. Мөн олох ёстой байсан орлогыг нэмж нэхэмжилнэ.
Гэтэл гэрээний төлбөрийг илүү төлсөн байтал улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээгээр тохиролцсон хугацаанд тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй атлаа алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Манай компанид цаг хугацаанд нь тээврийн хэрэгслийг нийлүүлээгүйгээс болж манай компани Банк, ББСБ-д их хэмжээний хүү төлж, олох байсан орлогоо алдсан. Үүнийг сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилнэ.
"Премиум Тауэр" ХХК-иас тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан нь өмнө үүссэн харилцаануудын дурдаж үндэслэлгүйгээр тооцоо нийлж, гэрээнд гарын үсэг зуруулж авсан нь хүчин төгөлдөр бусад тооцогдох гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилнэ гэжээ.
3. Хариуцагч ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно", 6.5-т "Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй", мөн зүйлийн 6.6-д "Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана" гэж заасныг тус тус үндэслэн ИХХШТХ-ийн 25 дугаар зүйлд заасан 25.1-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ гээд 25.1.1-д "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх; 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ гээд 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах; 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Шүүхэд "Премиум Тауэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Арвин Хишиг логистик" ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас манай компанид холбогдуулан "үндсэн төлбөрийн үлдэгдэл 297,799,268.87 төгрөг, алданги 71,202,469.5 төгрөг, нийт 369,001,738.37 төгрөгийг нэхэмжилсэн байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлага дурдсан үнийг дүнг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан байна. Учир нь нэхэмжлэгч талтай хариуцагч дараах гэрээнүүдийг байгуулж, төлбөрийг төлсөн.
Нэгт: "Премиум Тауэр" ХХК-тай 2020.10.12-ны өдөр ПТ-2020-86 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 1.2-т зааснаар Dayun маркийн чирэгч толгой 4 ширхэг, СІМС маркийн давхар тавцан чиргүүл 8 ширхгийг 1,172,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээг байгуулсан.
Хоёрт: 2021.06.02-ны өдөр ПТ-2021-096 тоот гэрээг байгуулж, гэрээний 1.2-т зааснаар Dayun маркийн чирэгч толгой 10 ширхэг, давхар тавцан чиргүүл 20 ширхэг, чиргүүлийн холбоос 10 ширхгийг 2,950,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээг байгуулсан.
Гуравт: 2021.06.28-ны өдөр ПТ-2021-152 тоот гэрээг байгуулж, гэрээний 1.2-т зааснаар Dayun маркийн чирэгч толгой 3 ширхэг, СІМС маркийн давхар тавцан чиргүүл б ширхэг, СІМС маркийн холбогч 3 ширхгийг нийт 906,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулсан.
"Арвин Хишиг логистик" ХХК нь "Премиум Тауэр" ХХК-иас 2020.10.12-ны өдрөөс 2021.06.28-ны өдрийг хүртэл нийтдээ 17 ширхэг толгой, 34 ширхэг давхар тавцан чиргүүл, 13 ширхэг чиргүүлийн холбоосыг нийт 5,028,000,000 төгрөгийг худалдан авалтыг хийсэн байна.
Үүнээс гэрээний 2021.07.27-ны байдлаар 4,733,970.750 төгрөгийг өгсөн. Мөн 2022.06.28-ны өдөр 10,860,000 төгрөг, 2022.07.20-нд 31,480,212 төгрөг, 2022.08.20-ны өдөр 4,495,022.15 төгрөг, 2022.09.17-ны өдөр 4,060,020.33 төгрөг, 2022.10.12- ны өдөр 3,625,018.15 төгрөг, нийт 54,520,272.99 төгрөгийг төлсөн байна.
Мөн Тээврийн хэрэгслүүдийн чирэгч толгой, давхар тавцан чиргүүл, дойлын төлбөрт "Премиум Тауэр" ХХК-ийн зүгээс өөрийн үйл ажиллагаандаа ашиглах бараа материал хэрэгтэй байна гэхлээр нь компанийн БНХАУ-ын хилээр оруулж ирсэн барилгын бараа матераилаас тээврийн хэрэгсэл, түүний төлбөрт Булан тор, Фасадны тор, шуудай, Электрод зэрэг нийт 4 нэр төрлийн 148,876,000 төгрөгийг бараа, материалыг шилжүүлэн хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн "Премиум Тауэр" ХХК-ний хүлээлгэн өгсөн 17 ширхэг толгой, 34 ширхэг давхар тавцан чиргүүл, 13 ширхэг чиргүүлийн холбоосны баталгаат хугацаанд буюу гэрээний 4.1-т зааснаар чирэгч толгойн 14 сар, чиргүүл 12 сарын баталгаат хугацаанд чанарын баталгааг гаргаж, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд хариуцаж, эд хөрөнгийг доголдлыг ижил төрлийн шинэ сэлбэг хэрэгслээр хангахаар харилцан тохиролцсон.
Үүний дагуу тухай бүрт нь эвдэрсэн, сэлбэг хэрэгслийг "Премиум Тауэр" ХХК руу явуулж, "Премиум Тауэр" ХХК-иас хүлээж авлаа шинэ сэлбэг хэрэгслээр хангана гэсэн боловч өнөөдрийг хүртэл хангаагүй, манай компани доголдолтой эд хөрөнгийн хохирлыг өөрсдийн хөрөнгөөр засварлаж өнөөдрийг хүрлээ үүнийг "Премиум Тауэр" ХХК-иас нэхэмжилж, төлөх ёстой төлбөрөөс хасуулна.
Энэхүү тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн задаргааг гаргахад баримттай, бичиж байсан мессеж зэрэг баримтуудаар нотлогдсон 27,994,100 төгрөгийг сэлбэг, хэрэгслийг сольж өгөөгүй, түүний төлбөрийг төлөөгүй байна.
Үүнээс үзвэл төлөх ёстой төлбөр гээд байгаа 294,029,250 төгрөгөөс 148,876,000 төгрөг, 54,520,272.99 төгрөг, 27,994,100 төгрөг 231,390,372,99 төгрөгийг хасаж, үүн дээр 1 бүтэн улирал 4 ширхэг авто машинаар тээвэрлэлт хийх боломжоо алдсан олох байсан орлогыг хасахад "Премиум Тауэр" ХХК-д төлөх төлөх төлбөргүй байна.
Гэрээний үлдэгдэл төлбөрийг манай компани төлөхгүй гээгүй бөгөөд харин авсан бэлэн мөнгө, бараа, материал, сэлбэг хэрэгслийн зардлыг хасуулъя гэхлээр хасахгүй гэдэг зүйлийг ярьж доголдолтой эд хөрөнгийн доголдлыг арилгаж өгөхгүй гэж маргаснаас шалтгаалж өнөөдөр шүүхээр асуудал шийдвэрлэхэд хүрээд байна.
Мөн "Премиум Тауэр" ХХК-ийн зүгээс ИХ-ийн 243 дугаар зүйлд Худалдах-худалдан авах гэрээ гээд 243.1-д "...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасны дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгч, төлбөр авах байтал хүүг тооцож нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Техник худалдах, худалдан авах 3 гэрээнд хүү тооцох зохицуулалт байхгүй байхад хүүнд "Арвин Хишиг логистик" ХХК-иас 58,290,291.86 төгрөгийг авна гээд байгаа нь хуульд үл нийцнэ.
Алдангийн тухайд: 2021.06.30-наас 2022.11.07-ны өдрийг хүртэл үндсэн төлбөрөөс алданги тооцоход 71,202,469 төгрөгийг гаргуулж авна гэжээ.
"Арвин Хишиг логистик" ХХК-ийн зүгээс 2020 оны 10 сараас гэрээний дагуу төлбөрийг цаг тухай бүрт нь төлсөн. Хамгийн сүүлд 2022.10.12-ны өдрийг хүртэл төлбөрийг төлсөн. Гэрээний төлөх ёстой төлбөрөөс авсан бараа, материалаа, авсан мөнгөө, эд хөрөнгийг доголдол арилгуулах мөнгөө хасаад үлдэгдэл төлбөрийг өгье гэхлээр доголдлын төлбөр, авсан мөнгөө хүүнд тооцно гэх мэтээр маргаж, улмаар шүүхэд хандсан нэхэмжлэлийн үнийн дүн нь үндэслэлгүй. 2021.06.30-ны өдрөөс манай компанид алдангийг тооцсон нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс төлбөрийг төлсөөр 2022.10.12-ны өдрийг хүртэл төлсөн. Иймд түүнээс өмнө алдангийг тооцоход байгуулсан гэрээгээ зөрчиж байна.
Түүнчлэн гэрээний төлбөрийг манай компани л төлөхгүй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан байх ба манай компанийн зүгээс авсан мөнгөө хасахгүй, доголдлоо арилгахгүй, төлбөрийн тооцоогоо зөв хийхгүй байсан учир ийнхүү маргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна.
Түүнчлэн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа нь улирлаар "С" зөвшөөрөл олгож, түүний дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн улирлын "С" бичгийг авахын тулд тухайн улирал эхлэхээс өмнө хүсэлтэй илгээж С бичиг авч байж тээврийн хэрэгслийг явуулдаг.
Гэтэл "Премиум Тауэр" ХХК-ийн зүгээс 2020.10.12-ны өдөр ПТ-2020-86 тоот гэрээний дагуу нийлүүлэх ёстой байсан 4 ширхэг чирэгч толгой, СІМС маркийн давхар тавцан чиргүүл 8 ширхгийг 2021 оны 1 сард нийлүүлснээс болж, бүтэн 1 улиралд С зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэх эрхээ алдаж, олох ёстой байсан орлогоо алдсан. Иймд гэрээний хугацаанд бус хугацаа алдаж нийлүүлсэн тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилнэ гэжээ.
4. Хариуцагч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
"Премиум Тауэр" ХХК-ийн "Голден фрейт" ХХК-д холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "Төлбөр барагдуулах гэрээний төлбөрт 108,202,779,11 төгрөг, алданги 33,748,900.92 төгрөг, нийт 141,902,608.03 төгрөгийг нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийн өөрчлөн гаргахдаа үндсэн төлбөрийн үлдэгдэл 176,805,289.77 төгрөг, хүү 8,040,118.25 төгрөг, алданги 3,836,116.43 төгрөг нийт 188,681,525.45 төгрөгийг гаргуулах гэж өөрчлөн гаргасан үндэслэлгүй шаардлагыг гаргасан байх тул үүнийг эс зөвшөөрч дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэгч "Голден фрейт" ХХК-ийн зүгээс "Премиум Тауэр" ХХК-тай 2021.03.22- ны өдөр ПТ-2021-018 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 онд үйлдвэрлэгдсэн Dayun маркийн чирэгч толгой 17 ширхэг, СІМС маркийн 34 ширхэг давхар тавцан чиргүүл, СІМС маркийн дойл 17 ширхгийг нийт 5,015,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч уг үнэнд НӨАТ багтсан байхаар гэрээг байгуулсан.
Хоёрт: "Премиум Тауэр" ХХК-тай 2021.06.21-ний өдөр ПТ-2021-147 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 онд үйлдвэрлэгдсэн Dayun маркийн чирэгч толгой 3 ширхэг, СІМС маркийн 6 ширхэг давхар тавцан чиргүүл, СІМС маркийн чиргүүлийн холбоос 3 ширхгийг нийт 906,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч уг үнэнд НӨАТ багтсан байхаар гэрээг байгуулсан.
"Голден фрейт" ХХК нь "Премиум Тауэр" ХХК-иас нийтдээ 20 чирэгч толгой, 40 ширхэг чиргүүл, чиргүүлийн холбоос 20 ширхэгийн авахаар гэрээ байгуулсан.
Дээрх 2 гэрээний үнийн дүн нийтдээ 5,921,000,000 төгрөг төлөхөөр, "Премиум Тауэр" ХХК нь эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрт "Голден фрейт" ХХК нь 5,768,690,750 төгрөгийг гэрээ байгуулсаны дагуу төлж, үлдэгдэл 152,309,250 төгрөгийгн үлдэгдэлтэй үлдсэн.
Үүнээс "Премиум Тауэр" ХХК-ийн компанийн харилцах дансанд нь 100,000,000 төгрөгийг, 9,419,738 төгрөгийг 4,717,627.49 төгрөгийг, 537,979.67 төгрөгийг, 189,981.85 төгрөгийг төлсөн. Нийт 114,865,327 төгрөгийг "Премиум Тауэр төлж барагдуулжээ.
Үүнээс гадна Худалдах, худалдан авах гэрээний 4.1-д "... Техникийн чанарын баталгаат хугацаа нь техникийг худалдан авагчид шилжүүлсэн, хүлээлцсэн тухай үйлдсэн өдрөөс эхлэн тооцогдох ба Хавсралт 1-д заасан чирэгч, толгойн баталгаат хугацаа 14 арван дөрвөн сар, чиргүүлийн баталгаат хугацаа 12 сар байна..." гэж заасныхаа дагуу 20 тээврийн хэрэгсэл дээр дээр гараад байгаа эвдрэл гэмтлүүдийг засварлаад өгнө. Дээрээс нь 50 ширхэг дугуй өгнө, сэлбэг хэрэгслийг өгнө гэж амлалт өгч, хуурч мэхэлж "Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг зуруулж байсан. Үүнийг гэрчлэх гэрчүүд нь бүгд байгаа.
Гэтэл гэрээний 4.1-д зааснаар "Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг байгуулсны дараагаар "Премиум Тауэр" ХХК-иас 1 ч төгрөгийг сэлбэг хэрэгсэл, дугуйг өгөөгүй өнөөдрийг хүрээд байна.
"Премиум Тауэр" ХХК-иас нийлүүлсэн тээврийн хэрэгслүүд нь хулхи, угсарсан чиргүүлүүд байсан учраас эвдрэл гэмтэл их хэмжээгээр гарах болсон. Тиймээс чиргүүлүүдийг буцаан өгч, дахин шинэ чиргүүлийг авсан бөгөөд энэ хугацаанд 2 сар гаруй хугацаанд олох байсан орлогоо алдсан. Дахин өгсөн чиргүүлүүд, зүтгүүрүүд нь биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нийлүүлсэний улмаас баталгаат хугацаанд засварын зардал гарсан. Уг сэлбэг хэрэгслийг "Премиум Тауэр" ХХК-иас удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөртөө суутгаад өөрсдөөсөө мөнгөө гаргаад засварлаад явж бай удахгүй тооцоо нийлээд дуусгая гэдэг зүйлийг хэлсэн. Улмаар компани өөрийн зардлаар /тайлбарт хавсралтаар хүснэгтийг оруулав/ 48,046,200 төгрөгийн сэлбэг хэрэгслийг гаргуулж, "Премиум Тауэр" ХХК-д хэлж, төлбөрөөс суутгахыг хэлсэн боловч нэмж мөнгө шаардсаар улмаар шүүхэд үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардаж нэхэмжлэл гаргасан.
Иймээс уг төлбөрийг "Премиум Тауэр" ХХК-иас төлбөртөө суутгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөртөө суутгаагүй харин ч манай компаниас их хэмжээний төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа нь хууль бус.
Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 152,309,250 төгрөгөөс 114,865,327 төгрөгийг бэлнээр төлсөн, үүний үлдэгдэл төлбөр 37,443,923 төгрөг байсан бөгөөд баталгаат хугацааны эд хөрөнгийг доголдлыг арилгаж "Премиум Тауэр" ХХК-иас манай компани төлөх байсан төлбөр 48,046,200 төгрөгийг хасахад 10,602,277 төгрөгийн илүү төлөлтийг хийсэн авлагатай байна, Энэ мөнгийг "Премиум Тауэр" ХХК-иас манай компанид төлөхөөр байгаа боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Үүнийг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.
Хоёрдугаарт: ИХ-ийн 243-р зүйлд 1-д "...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан.
Мөн ИХ-ийн 243-262 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд огт хүүгийн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч компани хүү төлөх үүрэггүй. Түүнчлэн ИХ-ийн 263 дугаар зүйлийн 263.4-т "... Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ..." гэж заасан байхад Хүүг төлөхийг шаардаж өмнө өгсөн мөнгөнүүдийг хүүнд бодож, одоо хүүний үлдэгдэл гэж нэхэмжилж байгаа нь хууль бус.
Мөн өөрчилсөн шаардлагад хавсарган өгсөн хүснэгтэнд Манай компанийн төлсөн мөнгөнөөс 74,573,162,58 төгрөгийг хүүнд, алдангид 57,997,786,ай компанийн олон суутгасан гэж үндэслэлгүйгээр идсэн төлбөрөөс хасах байтал хүү, алдангад суутгасан гэж хууль бусаар шаардлага гаргаж байна.
Гуравдугаарт: ИХ-ийн 209 дүгээр зүйлд Үүрэг гүйцэтгэхээс татгалзах гээд 209.1-д "...Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно..... Гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл манай компани төлбөрүүдийг төлсөн боловч "Премиум Тауэр" ХХК-иас эвдрэл гэмтэл засварлах, дугай зэрэг сэлбэг хэрэгсэлээ өгөхгүй байгаа учраас манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээсээ татгалзаж, өнөөдрийг хүрсэн.
"Премиум Тауэр" ХХК-ийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлэхээс үндсэндээ татгалзаж, улмаар манай компаниас тээврийн хэрэгслийг төлбөрийг авч, дээрээс нь алданги хүү, тооцож гаргуулж авах гэж улайрч байгаа нь илтэд хууль бус.
Түүнчлэн ИХ-ийн 220 дугаар зүйлд Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гээд 220.1-т "... Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй..." гэж заасантай манай компани болон "Премиум Тауэр" ХХК-ийн нөхцөл байдалд шууд үүссэн. Учир нь анх баталгаат хугацаанд эвдрэл гэмтлийг засварлаад өгнө гэсэн атлаа машинуудаа өгөөд манай компани төлбөрийг нь асуудалгүй төлөөд байхаар баталгаат хугацааны засвар үйлчилгээг огт хийлгүйгээр залжих арга хэрэглэж улмаар өнөөдөр төлбөрөө авахыг шаардаж байна. Шүүхэд хандахаас өмнө ч бид уулзалдахад манай компанид үүссэн эвдрэл гэмтлийн зардлыг гаргаад өгчих гэхлээр өгдөгүй нөхцөл байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн.
Мөн ИХ-ийн 216.4-д "...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...." Гэж заасан бөгөөд энэхүү заалтаас үзвэл "Премиум Тауэр" ХХК нь шиг хүүгээ түрүүлж авчаад үндсэн төлбөрөөс хасагдаагүй мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргах нь хуульд үл нийцэхээр байна. Тэглээс Худалдах худалдан авах гэрээний харилцаанд хүү төлөх зохицуулалт хуульд алга.
Иймд хууль зөрчиж гэрээ байгуулсан байх тул энэ нь ИХ-ийн 56.1.1-д "...заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл..." хийсэн байх тул 2021.11.19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Мөн худалдсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлуулах эрх нь харилцан тохиролцож байгуулсан гэрээнд тодорхой байх тул түүний дагуу хохирлоо барагдуулах нь зүй ёсны хууль ёсны шаардлага үүссэн болно гэжээ.
5. Хариуцагч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: "Премиум Тауэр" ХХК нь "Арвин Хишиг логистик" ХХК-д холбогдуулан Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Техник худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 297,799,268.87 төгрөг, алданги 71,202,469.5 төгрөг, нийт 369,001,738.37 төгрөгийг нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийн өөрчлөн гаргахдаа Техник худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 270,773,309.65 төгрөг, алданги 5,760,473.81 төгрөг, хүү 12,366,273 төгрөгийг нийт 288,900,055.92 төгрөгийг нэхэмжилсэн.
"Арвин Хишиг логистик" ХХК-ийн зүгээс өмнө удаа дараа тооцоо нийлье, компаниудын хооронд худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг хүлээлцсэн акт үйлдэж, төлбөр тооцоогоо тулгая, сэлбэг хэрэгсэл, дугуйгаа авий гэсэн боловч, бизнесийн харилцааны нэг тал "Премиум Тауэр" ХХК нь үл хэрэгсэж, ямар ч гэрээгээр тохиролцоогүй худалдах худалдан авах гэрээнд хүү нэхсэн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан байна.
Энэхүү хэргийн Талууд болох Премиум Тауэр" ХХК нь "Арвин Хишиг логистик" ХХК- ийн хооронд: Өмнөх тайлбарт, мөн нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэл түүнд гаргаж өгсөн тооцоо, мөн 2023.05.26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, түүнд хавсарган өгсөн хүснэгтээс харахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1. 2021.01.13-ны өдрөөс 2021.07.27-ны өдрийг хүртэл хугацаанд 4,733,970.750 төгрөгийг төлсөн, уг мөнгийг хүлээж авсан болохыг нэхэмжлэгч тал маргаагүй хүлээн зөвшөөрсөн, санхүүгийн тамгаа дарж баталгаажуулсан байна. Үүнтэй хариуцагч маргадгүй. Энэ нь Хаанбанк, Инвескор ББСБ-аас авсан зээлийн төлбөрийг шилжүүлсэн болохыг нотлох байдлаар бүх зээлийн гэрээнүүдийг энэхүү тайлбарт хүргүүлж байна. Нийт 5,028,000,000 төгрөгийг нийт 17 ширхэг тээврийн хэрэгслийг иж бүрнээр нь худалдан авсан бөгөөд уунээс 4,733,970.750 төгрөгийг тухайн үед нь шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл төлбөр 294,029,250 төгрөг үлдсэн байдаг. Үүнийг дараах байдлаар төлсөнийг нэлээн зөвшөөрсөн байна. Үүнд: Нийт төлөх ёстой төлбөрт 294,029,250 төгрөгөөс 148,876,000 төгрөгийг бараа, материалыг хулээлгэн өгсөн байна, үүний 6,000 төгрөгийг бараа, материалы дээрээ ч хүлээн зөвшөөрсөн байгаа.
Мөн "Премиум Тауэр" ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ 54,520,279.99 төгрөгийг төлсөн. Төлбөрийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрд Түүнчлэн худалдсан тээврийн хэрэгслийн зүтгүүр 14 сар, чиргүүл 12 сарын баталгаат хугацаанд 49.329.200 төгрөгийг эвдрэл гэмтэл үүссэнийг салга сольж өгөөгүй байна.
Ингээд үзвэл нийт 294,029,250 төгрөг 148,876,000+54,520,279.99+49.329.200- 41,303,778 төгрөгийг төлөхөөр байна. төлөх байснаас 252,725,472 төгрөг болж байна. Үүний үлдэгдэл
Дээрх 49.329.200 төгрөгийг эвдрэл гэмтэл үүссэнийг шинэ сэлбэг хэрэгслээр сольж өгнө өгнө энэ гэрээнд л зурчих гээд 2021.11.19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээнд гарын үсгийг Ё.Ууганбаяраар зуруулсан байдаг. Иймээс энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус.
Нэгдүгээрт: 2021.11.19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг байгуулах үед их хэмжээний эвдрэл гэмтэл хүлээлгэж өгсөн машинд гарсан байсан бөгөөд тухайн үед манайх шинэ машин нийлүүлсэн юм чинь баталгаат хугацаандаа засварлаад өгчих нь асуудалгүй. Энэ төлбөр барагдуулах гэрээнд л гарын үсгээ зурчихвал сэлбэг хэрэгслийг чинь гаргаад өгчих нь гэх мэтээр хуурч, худалдан авах гэрээнд хүү тооцсон нөхцөл байдлыг үүсгэж гэрээнд гарын үсэг зуруулсан нь хууль бус байх тул түүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Хоёрдугаарт: ИХ-ийн 445.1-д "...төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид "төлбөр тооцоо гүйцэтгэгч" гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид "харилцагч" гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ..." гэж заасан гэрээг Төлбөр тооцооны гэрээ гэж тодорхойлсон байх бөгөөд үүнийг "Премиум Тауэр" ХХК-ийн зүгээс буруугаар ашиглаж өөрсдийгөө банк, эрх бүхий бусад хуулийн этгээд мэтээр хүү тооцон Төлбөр барагдуулах гэрээ байгуулан, үүнийхээ дагуу шаардлага гаргаж байгаа нь Их-ийн 445 дугаар зүйлийг буруугаар ашиглаж, ИХ-ийн суурь зарчмуудыг үндсэн зөрчсөн хэлцлийг байгуулж, улмаар компанийг өрийн дарамтад оруулж байна.
Тус гэрээг анх байгуулж гарын үсэг зуруулахдаа "Премиум Тауэр" ХХК-иас зарсан машинд их хэмжээний эвдрэл гэмтэл гарахад манай компани нь гэрээний 4.1-д "... Техникийн чанарын баталгаат хугацаа нь техникийг худалдан авагчид шилжүүлсэн, хүлээлцсэн тухай баримт үйлдсэн өдрөөс эхлэн тооцогдох ба Хавсралт 1-д заасан чирэгч, толгойн баталгаат хугацаа 14 арван дөрвөн сар, чиргүүлийн баталгаат хугацаа 12 сар байна..." гэж заасныхаа дагуу машин дээр гараад байгаа эвдрэл гэмтлүүдийг засварлаад өгнө. Дээрээс нь 50 ширхэг дугуй өгнө гэж амлалт өгч, хуурч мэхлэж "Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг зуруулж байсан. Үүнийг гэрчлэх гэрчүүд нь бүгд байгаа.
Гэтэл "Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг байгуулсаны дараагаар "Премиум Тауэр" ХХК-иас 1 ч төгрөгийг сэлбэг хэрэгсэл, дугуйг өгөөгүй өнөөдрийг хүрээд байна.
Гуравдугаарт: ИХ-ийн 243-р зүйлд 1-д "...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..." гэж заасан.
Мөн ИХ-ийн 243-262 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд огт хүүгийн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч компани хүү төлөх үүрэггүй.
Түүнчлэн ИХ-ийн 263 дугаар зүйлийн 263.4-т "... Энэ зүйлд заасан журм байгуулсан будалдан хуулийн 196.1.1-д зааснаар гэрээгүй заасан жур урмыг зөрчиж гэрээ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. заасан хугацааны дотор гүйцэтгэнэ..." гэж заасан байхад хүү төлөхийг шаардаж, өмнө өгсөн мөнгөнүүдийг хүүнд бодож, одоо хүүгийн үлдэгдэл гэж 12,366,273 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль бус.
Мөн өөрчилсөн, шаардлагад хавсарган өгсөн хүснэгтэд Манай компанийн төлсөн 45,068,915.95 төгрөгийг хүүд, алдангид 34,808,884.02 алдангид суутгасан гэж нийтдээ 79,877,800 төгрөгийг үндэслэлгүйгээр үндсэн төлбөрөөс хасах байтал хүү, алдангид суутгасан гэж хууль бус шаардлага гаргаж байна.
Дөрөвдүгээрт: ИХ-ийн 209 дүгээр зүйлд Үүрэг гүйцэтгэхээс татгалзах гээд 209.1-д "... Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ эхлэн татгалзаж болно...." гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл манай компани төлбөрүүдийг төлсөн боловч "Премиум Тауэр" ХХК-иас эвдрэл гэмтэл засварлах, дугуй зэрэг сэлбэг хэрэгслээ өгөхгүй байгаа учраас манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээсээ татгалзаж, өнөөдрийг хүргэсэн.
"Премиум Тауэр" ХХК-ийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээний 4.1-т заасан үүргээ биелүүлэхээс үндсэндээ татгалзаж, улмаар манай компаниас тээврийн хэрэгслийг төлбөрийг авч, дээрээс нь алданги хүү, тооцож гаргуулж авах гэж улайрч байгаа нь илтэд хууль бус.
Түүнчлэн ИХ-ийн 220 дугаар зүйлд Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гээд 220.1-т "... Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй..." гэж заасантай манай компани болон "Премиум Тауэр" ХХК-ийн нөхцөл байдалд шууд үүссэн. Учир нь анх баталгаат хугацаанд эвдрэл гэмтлийг засварлаад өгнө гэсэн атлаа машинуудаа өгөөд манай компани төлбөрийг нь асуудалгүй төлөөд байхаар баталгаат хугацааны засвар үйлчилгээг огт хийлгүйгээр залжих арга хэрэглэж улмаар өнөөдөр төлбөрөө авахыг шаардаж байна. Шүүхэд хандахаас өмнө ч бид уулзалдахад манай компанид үүссэн эвдрэл гэмтлийн зардлыг гаргаад өгчих гэхлээр өгдөггүй нөхцөл байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн.
Мөн ИХ-ийн 216.4-д "...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ...." гэж заасан бөгөөд энэхүү заалтаас үзвэл "Премиум Тауэр" ХХК нь шиг хүүгээ түрүүлж авчаад үндсэн төлбөрөөс хасагдаагүй мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргах нь хуульд үл нийцэхээр байна. Тэгээд Худалдах худалдан авах гэрээний харилцаанд хүү төлөх зохицуулалт хуульд алга. Иймд хууль зөрчиж гэрээ байгуулсан байх тул энэ нь ИХ-ийн 56.1.1-д "...заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл... хийсэн байх тул 2021.11.19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй. Мөн худалдсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлуулах эрх нь харилцан тохиролцож байгуулсан гэрээнд тодорхой байх тул түүний дагуу хохирлоо барагдуулах нь зүй ёсны хууль ёсны шаардлага үүссэн болно гэжээ.
6. Премиум Тауэр ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
А. 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах Голден фрейт ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухай:
1. Премиум тауэр ХХК нь ХХК-тай байгуулсан 2020 оны 10 сарын 23-ны өдрийн ПТ-2020-86, 2021 оны 6 сарын 2-ны өдрийн ПТ-2021-096, 2021 оны 6 сарын 28-ны өдрийн ПТ-2021-152 гэсэн гурван гэрээний үлдэгдэл төлбөрийг,
2. Мөн компани нь Голден фрейт ХХК-тай 2021 оны 3 сарын 22-ны өдрийн ПТ- 2021-018, 2021 оны 6 сарын 21-ний өдрийн ПТ-2021-147 тоот хоёр гэрээний үлдэгдэл төлбөрийг тус тус баталгаажуулан Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээ юм. Гэрээгээр хариуцагч компаниуд нь Иргэний хуулийн 466.1-т "Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ." гэж зааснаар дээрх таван гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг 2022 оны 2 сарын 28-ны дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч нь мөн хугацаа хүртэл төлбөрийн шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээсэн.
Мөн хуулийн 466.5-д "Тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно." гэсний дагуу хүү тооцсон тул тухайн зохицуулалт нь хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл талууд Худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлж барагдуулахаар тохиролцож, хуулийн дагуу хүү тооцохоор гэрээнд заасан болно. Иймд Голден фрейт ХХК-ийн дурдсан хууль зөрчиж гэрээ байгуулсан тул Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 тоот гэрээг Иргэний хуулийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.
Б. Сэлбэг хэрэгслийн төлбөр 48,046,200 төгрөг, илүү төлсөн 10,602,277 төгрөгийн шаардлагын тухай:
Хариуцагч нь Техник худалдах, худалдан авах гэрээний 4.5-т "Баталгаат засварын хугацаанд техникт аливаа эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд худалдан авагч энэхүү мэдээллийг худалдагч талд 72 цагийн дотор мэдэгдэх ба талуудын мэргэжилтнүүд шалгаж, хамтарсан акт үйлдэж, фото зургаар баталгаажуулан шалтгааныг тодорхойлно" гэж заасныг хэрэгжүүлээгүй, холбогдох баримтыг компанид тухайн үед ирүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан шаардлага гаргах Иргэний хуулийн 254.6-д заасан хугацаа дууссан, илүү төлсөн төлбөр нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасныг хангахгүй тул мөнгөн төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
49,329,000 төгрөгийн эвдрэл гэмтэл үүссэнийг шинэ сэлбэг хэрэгслээр сольж өгнө гэсэн үндэслэлээр Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус гэх ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Дээр дурдсанчлан Премиум тауэр ХХК нь ХХК-тай 2020 оны 12 сард нэг гэрээ, 2021 оны 6 сард хоёр гэрээ байгуулсан. ХХК нь техникийн төлбөрүүдийг 2021 оны 6 сарын 30, 2021 оны 7 сарын 27-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан ч төлөхгүй байсаар талууд 2021 оны 11 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах ПТ-2021-3001 гэрээг байгуулах шалтгаан болсон.
ХХК нь худалдан авсан техникүүдэд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд Техник худалдах, худалдан авах гэрээний 4.5-т "Баталгаат засварын хугацаанд техникт аливаа эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд худалдан авагч энэхүү мэдээллийг худалдагч талд 72 цагийн дотор мэдэгдэх ба талуудын мэргэжилтнүүд шалгаж, хамтарсан акт үйлдэж, фото зургаар баталгаажуулан шалтгааныг тодорхойлно." гэж заасныг хэрэгжүүлээгүй, 49,329,200 төгрөгийн зардлын баримт зэргийг гэрээ байгуулах өдрийн байдлаар ирүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан шаардлага гаргах Иргэний хуулийн 254.6-д заасан хугацаа дууссан байна. Иймд хууран мэхэлж гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
7. Нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1Хх 8/, итгэмжлэл/1Хх 9/, Техник худалдах, худалдан авах гэрээ /1Хх 10-29/, Төлбөр барагдуулах гэрээ/1Хх 30/, эргэн төлөлтийн хуваарь/1Хх 31/, тооцоо нийлсэн акт/Хх32-36/, төлбөр барагдуулах гэрээний дагуу хүү алдангийн тооцоолол/1Хх 117-119/, итгэмжлэл/2Хх 7-8/, итгэмжлэл/3Хх 8/ зэргийг гаргасан.
Хариуцагч Голден фрейт ХХК-аас нотлох баримтаар: итгэмжлэл/1Хх 41/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1Хх 65/, Техник худалдах, худалдан авах гэрээ /1Хх 109-113/, Голден фрейт ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал/1Хх 126/, сэлбэг хэрэгслийн нэрс/1Хх 139-142/, фото зургууд/1Хх 160-249/, Премиум тауэр ХХК-аас худалдан авсан тээврийн хэрэгслийн баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийн хохирол/2Хх 137-139/, зарлагын баримт /2Хх 140-193/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2Хх 194-213, 217/, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол/3Хх 9-12/, дансны хуулга/3Хх 13/ зэргийг гаргасан.
Хариуцагч ХХК-аас нотлох баримтаар: итгэмжлэл/1Хх 63/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1Хх 66/, сэлбэг хэрэгслийн нэрс/1Хх 145-146/, зээлийн гэрээ/2Хх 12-15/, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ/2Хх 16-17/, барьцааны гэрээ/2Хх 18-20/, санхүүгийн түрээсийн гэрээ /2Хх 21-32/, зээлийн гэрээ/2Хх 33-37/, санхүүгийн түрээсийн гэрээ /2Хх 38-43/, итгэмжлэл/2Хх 78/, Премиум тауэр ХХК-аас худалдан авсан тээврийн хэрэгслийн баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийн хохирол/2Хх 83-84/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/2Хх 85-101/, зарлагын баримт/2Хх 102-132/, итгэмжлэл /3Хх 7/ зэргийг гаргасан.
Шүүхийн журмаар: гэрчийн мэдүүлэг /2Хх 44-50, 58-63/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/2Хх 238-239, 241/ зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Премиум тауэр ХХК-тай Голден фрейт ХХК нь уул уурхайн машин техник нийлүүлэх 2 төрлийн гэрээг байгуулсан бөгөөд эхний гэрээний үлдэгдэл төлбөр 36,030,000 төгрөг, хоёр дахь гэрээний үлдэгдэл төлбөр 116,279,250 төгрөг нийт 152,309,250 төгрөг, үүн дээр Голден фрейт ХХК-ийн манай компаниас зээлсэн 40,000,000 төгрөгийг нэмж тооцоод эдгээр гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр нийт 192,309,250 төгрөг болсон. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр энэ гэрээний дагуу тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж, хүү тооцохоор болсон. Энэ төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах байтал төлөөгүй. ХХК нь Премиум тауэр ХХК-тай уул уурхайн машин техник нийлүүлэх 3 төрлийн гэрээг байгуулж, тэдгээрийн үлдэгдэл төлбөр 294,029,250 төгрөг байгаа талаар талууд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харилцан зөвшөөрч, тооцоо нийлж баталгаажуулсан байдаг. Энэ төлбөрөөс нэхэмжлэгчид түр хадгалагдаж байсан бараа материалаас төлж, орлогыг төлбөрийн үлдэгдлээс хасч тооцож байсан. Мөн талууд банкнаас зээл авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа учир үлдэгдэл төлбөрт мөн адил 1,5 хувийн хүү авахаар тохирсон. Эдгээр гэрээнүүдэд бодогдон гарсан хүүг тооцоо нийлэх гэрээнд оруулж тооцолгүйгээр, хавсралтаар хүүгээ тооцож, хариуцагч компаниуд нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Мөн талууд тухайн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги гаргуулахаар тохиролцсон тул талуудын хооронд байгуулсан 5 гэрээний дагуу нийт үлдэгдэл төлбөр 477,581,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Голден фрейт ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчээс 40,000,000 төгрөгийн зээл аваагүй. Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээний харилцаанд ороогүй, худалдах худалдан авах гэрээний л маргаан байгаа. Мөн 100,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн 148,500,000 төгрөгийн бараа материалыг тухайн үеийн ханшийг судалж байгаад манайхаас авсан. Манай зүгээс гэрээний алдангийг хүлээн зөвшөөрч болох ч нэхэмжлэгч байгууллага хүү нэхэмжлэх эрхгүй байгууллага учраас хүү тооцсонг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас баталгаат хугацааны сэлбэгийг манайд өгнө гэдэг боловч сэлбэгийг өгөөгүй, надад ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй. Талуудын хооронд 2 гэрээгээр нийт 5,921,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүнээс хариуцагч нь 5,768,690,750 төгрөгийг төлсөн. Хариуцагч Голден фрейт ХХК-ийн хувьд 152,309,250 төгрөгийн үлдэгдэлтэй байх ба үүнээс 100 сая төгрөгийг төлсөн учир үлдэгдэл төлбөр 52,309,250 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагад 14,865,327 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрдөг учир үлдэгдлээс хасч тооцвол 37,443,923 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна. Хариуцагч хоёр компаниудын нийт өр төлбөрийн үлдэгдлээс 100 сая төгрөгийг бэлнээр, 148 сая төгрөгийг бараа материалаар төлсөн бөгөөд 200 орчим сая төгрөгийн 100 сая орчим төгрөгт нэхэмжлэгч талаас сэлбэг өгөх тул өр төлбөрийн үлдэгдэл 100 сая төгрөгөөс доош байна гэж тооцож байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагч ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд худалдах, худалдан авах 3 төрлийн гэрээ байгуулагдсан. Эдгээр 3 гэрээгээр нийт 5,028,000,000 төгрөгийн худалдан авалт хийгдэж, үүнээс ХХК 4,733,970,750 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн. Харин одоо 294,029,250 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрөөс 148,876,000 төгрөгийг бараа материалаар төлсөн. Үүнээс нэхэмжлэгч нарын авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн 54,520,270 төгрөгийг хасвал 90,632,972 төгрөг болох бөгөөд үүнээс сэлбэг хэрэгслийн төлбөрт 49,329,200 төгрөгийг хасвал 41,303,778 төгрөг болж байна. Манай компаниас нэхэмжлэгчид удаа дараа хандаж, зардлаа хасаад тооцчихвол үлдэгдэл төлбөрийг төлөх саналтай байгаагаа хэлдэг боловч зөвшилцөлд хүрээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус компани нь хүү тооцон бусдаас хүүгийн төлбөр нэхэмжлэх эрхтэй этгээд биш бөгөөд энэ талаар тусгай зөвшөөрөлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед баримтаар авагдсан. Иймээс хариуцагч талуудтай байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хуулийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр барагдуулах ПТ221/301 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, сэлбэг хэрэгслийн төлбөрт Голден фрейт ХХК 48,046,200 төгрөг, ХХК 49,329,200 төгрөг нийт 98 орчим сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч талуудын худалдан авсан машин тоног төхөөрөмжид баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарахаас гадна дугуйнууд нь хөөж, буудан зардал гарсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас 90 сая төгрөгийн сэлбэг хэрэгслийн төлбөрийг өгөхөөр хүлээн зөвшөөрч байсан. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлд төлбөр төлөх дарааллыг заасан бөгөөд төлбөрт төлөгдсөн үнийн дүнг эхлээд үндсэн төлбөрөөс нь суутгаж, дараа нь хүү, алдангийн төлбөрийг авахаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь үндэслэлгүй өндөр дүн шаардсан байх тул төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Харин илүү төлсөн төлбөрт 10 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
6. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Энэ гэрээг тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд хийнэ гэж хуульчлаагүй. Талууд хоорондын өр авлагаа төлөх хугацааг тохирч, тэр хугацаандаа төлөөгүй бол хүү авахаар тохирсон хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч компани өөрийн өр төлбөрийг төлүүлэх зорилгоор хийсэн гэрээ тул өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд хийгдсэн гэрээ байна. Иймээс хуулийн этгээд үндсэн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл биш юм. Эвдрэл үүссэнээс хойш 72 цагийн дотор мэдэгдсэний үндсэн дээр талуудын хамтарсан баг гаргаж, эвдрэл гарсан талаар тогтоосны үндсэн дээр эвдрэл гэмтэл, сэлбэг хэрэгслийн төлбөрийг нэхэмжлэх учиртай. Мөн эвдрэл үүссэн гэх техникийн жагсаалтад тэдгээрийн улсын дугаар, серийн дугаар байхгүй, яг аль төхөөрөмжид эвдрэл учирсан талаар тодорхойлох боломжгүй. Тэгэхээр нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-иас худалдан авсан техник мөн эсэх, мөн тэдгээрт хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд үүнийг хариуцагч талаас баримтаар нотлоогүй тул сэлбэг хэрэгслийн төлбөр гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
7. Талууд тэдгээрийн хооронд Уул уурхайн техник, машин нийлүүлэх 5 төрлийн гэрээ байгуулагдсан гэдэгт, гэрээний дагуу машин тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэдэгт, нэхэмжлэгчид хариуцагч Голден фрейт ХХК-иас 100,000,000 төгрөг төлсөн гэдэгт болон тэдгээрийн төлбөрийн үлдэгдэл дүнд маргадаггүй боловч төлбөр барагдуулах гэрээний дагуу хүү тооцох эсэхэд, төлбөр суутгах дараалал, бараа материалаар төлөлт хийгдсэн эсэхэд, 40 сая төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн эсэхэд, мөн худалдан авсан бараа материалд эвдрэл гэмтэл гарч, зардал гарсан эсэхэд маргаж байна.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр захирлаар С.Гансүх бүртгэгдэж, гадаад худалдааны үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, барилгын засвар хийх, барилгын материалын худалдаа, худалдааны зуучлалын туслан эрхлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болох нь баримтаар тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч Премиум тауэр ХХК болон хариуцагч Голден фрейт ХХК нар нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ПТ-2021-018 дугаартай Техник худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, чирэгч толгой, тавцан, чиргүүл, холбогч зэрэг нэр төрлийн 17 ширхэг нийт 5,015,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авчээ.
- Мөн талууд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ПТ-2021-147 дугаартай Техник худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, чирэгч толгой, тавцан, чиргүүл, холбогч зэрэг нэр төрлийн 3 ширхэг нийт 906,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авчээ.
- Нэхэмжлэгч Премиум тауэр ХХК болон хариуцагч ХХК нар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ПТ-2021-096 дугаартай Техник худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, чирэгч толгой, тавцан, чиргүүл, холбогч зэрэг нэр төрлийн 30 ширхэг нийт 2,950,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авчээ.
- Мөн талууд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ПТ-2021-152 дугаартай Техник худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, чирэгч толгой, тавцан, чиргүүл, холбогч зэрэг нэр төрлийн 3 ширхэг нийт 906,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авчээ.
- Нэхэмжлэгч Премиум тауэр ХХК болон хариуцагч Голден фрейт ХХК, ХХК нар нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ПТ-2021-3001 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, гэрээгээр хариуцагч талууд нэхэмжлэгчид нийт 486,338,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч, талууд гэрээгээр үлдэгдэл төлбөрийн дүнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 1,5 хувийн хүү тооцохоор тохирчээ.
- Хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-д төлбөрт булан тор, фасадны тор, шуудай, электрод гэсэн нэр төрөл нийт 148,876,000 төгрөгийн үнэ бүхий барааг жагсаалтаар хүлээлгэн өгсөн талаар баримт авагдсан байх бөгөөд эдгээр барааг хүлээлгэн өгсөн талаар гэрч М.Мэндбаяр, гэрч С.Батдэмбэрэл нарын мэдүүлэг, мөн талуудын тайлбарт үндэслээд хариуцагч ХХК-иас нэхэмжлэгчид тус үнийн дүнгээр төлбөрөөс суутгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч талаас гэрчүүд хоорондоо зөрүүтэй тайлбар өгсөн гэж маргадаг боловч он цаг дарааллын хувьд гэрч нь нарийн тодорхой санахгүй байх боломжтой буюу зөрүүтэй өгсөн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримттай хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй байна. Талуудын оролцуулсан нийт 3 гэрчийн мэдүүлгээр 3 сарын дундуур болсон үйл явцын талаар гэрчилдэг тул 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр бараа материалыг хүлээлгэн өгч, төлбөрөөс суутгалыг хийлгэсэн гэж үзэв.
- Нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шилжүүлгийн мэдээллээр нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-иас хариуцагч Голден фрейт ХХК-руу 40,000,000 төгрөгийг Голден фрейт ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Голден фрейт ХХК-ийн аливаа хэрэгцээнд нэхэмжлэгч Премиум тауэр ХХК нь мөнгөн шилжүүлэг хийж байсан болох нь тогтоогдож байна. Мөн талуудын хооронд байгуулсан нийт төлбөрийн үлдэгдлийг тооцож байгуулсан гэрээгээр 486,618,500 төгрөг байхаар тооцсон зэргээс нэхэмжлэгчийн 40,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй, харин хариуцагч Голден фрейт ХХК-ийн энэ төлбөрийг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
- Хариуцагч нараас ирүүлсэн худалдан авсан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд гарсан эвдрэл гэмтлийн жагсаалтаас авто машины дугуйн эвдрэлд гарсан зардлын тооцоогоор Голден фрейт ХХК-д учирсан хохирол 31,404,500 төгрөг, ХХК-д дугуйнд учирсан хохирлын зардалд 39,498,700 төгрөг нийт 70,903,200 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх бөгөөд дугуйнд эвдрэл гэмтэл гарсан талаар нэхэмжлэгч Премиум тауэр ХХК маргаагүй.
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны мэдээллийг худалдааны зуучлал, барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа байхаар бүртгэсэн байна.
9. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нар нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээж гэрээнд оролцоно.
10. Талууд худалдах, худалдан авах гэрээний зорилгыг хэрэгжүүлэхээр төлбөрийн үлдэгдэл дүнг төлүүлэх гэрээг байгуулсан байх боловч тус гэрээнд төлбөрийн үлдэгдэл дүнгээс хүү тооцон авах талаар тохирсон хэсэг нь хуулийн хүчин төгөлдөр гэрээний тохиролцоо болж чадахгүй байна. Учир нь талууд зээлийн гэрээний харилцаанд ороогүй, худалдах худалдан авах гэрээг байгуулснаас гадна нэхэмжлэгч Премиум тауэр ХХК нь бусдад зээл олгох, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэх зэрэг үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд биш байна. Иймээс талуудын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ПТ-2021-3001 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1.1-т талууд гэрээгээр үлдэгдэл төлбөрийн дүнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 1,5 хувийн хүү тооцохоор тохирсон энэ хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хийсэн, мөн хуулийн 56.1.9-т зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааны зорилгыг зөрчиж гэрээ байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймээс нэхэмжлэгчийн хариуцагч нараас хүү тооцож, нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
11. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлд хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох талаар зохицуулж, хуулийн 61.1-т Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан тул худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл хэвээр үлдэнэ.
12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан. Талууд алданги авахаар гэрээндээ тохирсон байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
13. Хариуцагч Голден фрейт ХХК-ийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 152,309,250 төгрөг, хариуцагч ХХК-ийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 294,309,250 төгрөг бөгөөд үүн дээр хариуцагчид шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг нэмж тооцоход нийт талуудын авлагыг 486,618,500 гэдэгтэй талууд маргаагүй. Мөн хариуцагч Голден фрейт ХХК-иас 100,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн талаар талууд маргаагүй.
14. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар зохицуулсан. Хуулийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийн хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж зааснаар хариуцагч Голден фрейт ХХК-ийн төлсөн 100,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс суутгах үндэслэлтэй байна. Иймээс хариуцагч Голден фрейт ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 192,309,250 төгрөгөөс 100,000,000 хасч тооцоод 92,309,250 төгрөг байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хүртэлх 133 хоногт Голден фрейт ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 192,309,250 төгрөгөөс 0,05 хувийн алданги тооцоход 12,788,565 төгрөг, төлөлт хийсэн үнийн дүн болох 92,309,250 төгрөгөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 177 хоногт 0,05 хувийн алданги тооцоход 8,169,368 төгрөгийн алданги нийт хариуцагч Голден фрейт ХХК-иас 20,957,933 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй.
15. Хариуцагч ХХК-ийн үндсэн төлбөр 294,309,250 төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд байх 74 өдрөөр 0,05 хувиар алданги тооцоход 10,889,442 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш бараа материалын 148,876,000 төгрөгийн төлбөрийг хасч тооцож, үлдэгдэл төлбөр болох 145,433,250 төгрөгөөс 236 өдрийн 0,05 хувийн алдангийг тооцоход 17,161,123 төгрөг, нийт ХХК-иас нийт 28,050,565 төгрөгийг алдангийн төлбөрт гаргуулах үндэслэлтэй байна.
16. Иймд талуудын байгуулсан худалдах худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт хариуцагч Голден фрейт ХХК-ийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 92,309,250 төгрөг дээр нийт алданги 20,957,933 төгрөгийг нэмж, нийт Голден фрейт ХХК-иас 113,267,183 төгрөг, хариуцагч ХХК-ийн үндсэн төлбөр 145,433,250 төгрөг дээр алданги 28,050,565 төгрөгийг нэмж нийт 173,483,815 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 286,750,998 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 190,830,582 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Хариуцагч талаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-д 642 дугаартай албан бичиг хүргүүлж, талуудын гэрээгээр худалдан авсан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, чанарын тал дээр маш их асуудлууд гарч байгаа талаар мэдэгдэж байсан болох нь тус албан бичиг болон хэрэгт авагдсан фото зураг, албан бичгээр тогтоогдох боловч талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний 4.5-д баталгаат засварын хугацаанд эвдрэл гэмтэл гарвал худалдан авагч энэхүү мэдээллийг худалдагч талд 72 цагийн дотор мэдэгдэж, талуудаас мэргэжилтнүүдийг байлцуулан хамтарсан акт үйлдэж, фото зургаар баталгаажуулна гэж тохирсны дагуу хамтран эвдрэл гэмтэл гарсан талаар тогтоосон болон эвдрэлийн үнэлгээ тогтоосон баримтгүй байх тул нийт сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 97,375,400 төгрөгөөс дугуйны эвдрэл гэмтэл болох Голден фрейт ХХК-д учирсан хохирол 31,404,500 төгрөг болон ХХК-ны дугуйнд учирсан хохирлын зардалд 39,498,700 төгрөг нийт 70,903,200 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,472,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
18. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Голден фрейт ХХК-иас 113,267,183 төгрөг, ХХК-иас 173,483,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэх 190,830,582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаас зарим хэсгийг буюу гэрээний 2.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-иас 31,404,500 төгрөгийг гаргуулж, Голден фрейт ХХК-д, 39,498,700 төгрөгийг гаргуулж, ХХК-д тус тус олгуулсугай.
3. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,712,473 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Голден фрейт ХХК-иас 724,285 төгрөг, хариуцагч ХХК-иас 1,025,369 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-д олгож, хариуцагч Голден фрейт ХХК, ХХК нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,435,974 төгрөг, 1,910,268 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Премиум тауэр ХХК-иас 355,443 төгрөгийг гаргуулж ХХК-д, 314,972 төгрөгийг гаргуулж, Голден фрейт ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ