Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00027/И |
Дугаар | 143/ШШ2024/00370 |
Огноо | 2024-10-28 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 143/ШШ2024/00370
2024 оны 10 сарын 2******* өдөр | Дугаар 14/ШШ2024/0070 | Даланзадгад сум |
Зохигчдын эвлэрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, ******* сум, 4 дүгээр баг, Урт, ******* ус *******-р гудамж, 2 тоот
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын *******, Өмнөговь аймаг, ******* сумын Засаг даргын *******
Хариуцагч: Өмнөговь аймгийн , төрийн байгууллага, /РД: /, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, дугаар баг, зочид буудлын зүүн талд
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай;
Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* дугаар тушаал, Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/7 дугаар Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат /цахимаар/, хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Өмнөговь аймгийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогт *******гийн ******* нь 1996 оны 0******* дугаар сарын 26-ны өдөр Даланзадгад сумын Ерөнхий боловсролын дугаар сургуульд уран зохиол, монгол хэлний багшаар ажилд орж, 2009 оны 0******* дугаар сарын 24-ний өдөр №69 тоот тушаал шийдвэрээр Даланзадгад сумын 4 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №49 тушаал шийдвэрээр нийгмийн ажилтнаар томилогдсон. 2010 оны 0******* дугаар сарын 2-ны өдөр монгол хэл, уран зохиолын багшаар томилогдсон.
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Б/19 тоот захирамжаар ******* сумын сургуулийн захирлаар сонгон шалгаруулалтад тэнцэж, сургуулийн захирлын ажилд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
1. Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухай
Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Боловсролын ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийг тус тус үндэслэн захирамжлах нь гэжээ.
Намайг чөлөөлөх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7*******, 79, *******0 дугаар зүйлийг үндэслээгүй, ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхойгүй, мөн үндэслээгүй. Боловсролын ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.6 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэж заасан.
Хуульд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээг зөвхөн хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлах хууль зүйн зохицуулалттай болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль гэсэн хууль зүйн эрэмбээр хуульчлагдахаар заасан. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
2. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох тухай
Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* тоот тушаалаар Г.******* надад сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Тус тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 4 дугаар зүйлийн 4.1.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.2 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16. дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн дугаар зүйлийн ..1, ..2, .., ..4 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжлийн ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 4 дүгээр зүйлийн 4.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн Тушаах нь гэжээ.
Тушаалын тушаах хэсэгт ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн ******* нь ёс зүйн хэм хэмжээг зөрчиж сургалтын байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар ханган, хичээл сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад идэвх санаачилгагүй ажилласан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын тушаах болон үндэслэх хэсэгт хоорондоо нийцэж байвал зохино. Гэтэл тушаалын үндэслэх хэсэг нь тушаах хэсэгтэйгээ нийцээгүй, холбоо хамааралгүй, нөгөө талаар сахилгын зөрчил гаргаагүй атал сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм.
Миний бие сахилгын зөрчил гаргаагүй, надаас хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт зааснаар тайлбар аваагүй болно. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүйд тооцож өгнө үү.
. Түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгох
Өмнөговь аймаг Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр 27-ны өдрийн Б/7 тоот захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалыг гаргасан байна. Тус тушаалын үндэслэх хэсэгт Боловсролын ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.6 дахь хэсэг: Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө гэж заасан байна.
Миний бие ажлаас хууль бусаар халагдаж, хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан тул ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал мөн адил хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Миний эрх зүйн байдлыг дордуулж, тушаал шийдвэр гаргасан.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал шийдвэрийг засаг дарга гаргаж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг аймгийн боловсролын газрын дарга гаргасан нь хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх ёс, мөн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрсэн. Ингэхдээ Өмнөговь аймгийн ******* сумын *******д хариуцуулсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Өмнөговь аймгийн т хариуцуулсан 2 нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч өөр хоорондоо эвлэрсэн. Хүлээн зөвшөөрөхдөө сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, үүрэгт ажлаас чөлөөлж түр албан үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаалаа захирал гэсэн албан тушаалаар томилуулж байгаа. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах гэсэн 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 дугаар Засаг даргын захирамжаасаа татгалзаж байна. Татгалзаж байгаа үндэслэлийг өмгөөлөгч хууль зүйн үндэслэлтэй тайлбарлана. Тушаал хүчингүй болж дараагийн эрх бүхий албан тушаалтныг эрх хэмжээгээрээ томилно гэсэн чиглэлийн дагуу ажиллах ёстой гэсэн учраас үүний дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд томилох байгаа. Боловсролын газрын 2 тушаал байгаа. 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаал байгаа. Энэ тушаал нь угаасаа хүчингүй болж байна. Мөн бид яагаад эвлэрч байгаа гэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа. Дээрээс нь үүнийг хүлээн зөвшөөрч хүчингүй болгож байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гангамаа даргын тушаалыг авч үзвэл Боловсролын ерөнхий хуулийн 2*******.6-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ажилд томилж чөлөөлөх учраас нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.2.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох тухайд тус тушаал нь одоо 11 дүгээр сарын 0-ны өдөр эрх зүйн үр дагаваргүй болох учир хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Харин ******* Гангамаагийн тушаал хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай маргааныг хянан шийдвэрлэх тухай зөвлөмжийн .1-д зааснаар тушаал заавал хүчингүй болгох эрх зүйн үр дагавар байхгүй болж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дугаар зүйлийн 15*******.2.2-оор ажилд эгүүлэн томилж байгаа учир тушаал хүчингүй болгох шаардлагагүй гэдэг үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Ажилд эгүүлэн томилж байгаа учраас л зөвлөмжийн .1-д зааснаар татаж авч байна гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт *******д хариуцагдах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа учраас бусад эвлэрэл нь манай хариуцагчид хамааралгүй асуудал гэж үзэж байна гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчөөс Өмнөговь аймгийн боловсролын газрын гаргасан 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгуулах болон 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/7 тоот захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалуудыг хүчингүй болгуулах нөхцөл шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь сахилгын шийтгэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиар 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэлтэйд тооцогдож явдаг хуультай. Энэ тус хугацаа өнгөрөхөд сахилгын шийтгэлгүйд тооцогдоод явах урчаас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нөгөө тушаалын хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь эрх зүйн үндэслэлгүй тушаал байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тус тушаалыг хүчингүй болгож захирлын албан тушаалд нь томилъё гэсэн саналтай байна.
Анхнаасаа буруу түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм байна. Үүнийг сайдын зөвлөмж болон Боловсролын хуулиараа ч захирлын албан үүрэгт томилох ёстой байсан. Гэтэл эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учраас түрүүн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын *******д холбогдуулан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага;
Өмнөговь аймгийн т холбогдуулан Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* дугаар тушаал, Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/7 дугаар Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрчээ. Үүнд:
. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын *******д холбогдох Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
4. Хариуцагч Өмнөговь аймгийн нь нэхэмжлэгч Г.*******гийн Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* дугаар, мөн тус газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/7 дугаар Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн шүүх хуралдаанд гаргасан ...Өмнөговь аймгийн Боловсролын газрын гаргасан 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* тоот болон 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/7 тоот Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалуудыг хүчингүй болгуулах нөхцөл шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь сахилгын шийтгэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиар 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэлтэйд тооцогддог, уг хугацаа өнгөрөхөд сахилгын шийтгэлгүйд тооцогдох учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө тушаалын хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь эрх зүйн үндэслэлгүй тушаал байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тус тушаалыг хүчингүй болгож захирлын албан тушаалд нь томилъё гэх тайлбараар нотлогдож байна.
5. Иймд нэхэмжлэгч Г.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Өмнөговь аймгийн хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.******* нь Өмнөговь аймгийн тойргийн нотариатчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 012 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх, эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 12, 1, 22 дугаар зүйлд заасан бүх эрх үүргийг хэрэгжүүлэхийг Ц.Баярмаад олгосон байх тул түүнийг нэхэмжлэгчийг төлөөлж эвлэрэх эрхтэй этгээд гэж үзэв.
Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/*******5 дугаартай итгэмжлэлээр Б.Оюунтунгалагт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгосон байх тул түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэв.
Өмнөговь аймгийн боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.гийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 455 дугаартай итгэмжлэлээр өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанзулд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж Н.Гарьдхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгосон байх тул түүнийг төлөөлж эвлэрэх бүрэн эрхтэй этгээд гэж үзэв.
6. Нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/4 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсныг баталсугай.
2. Хариуцагч Өмнөговь аймгийн нь нэхэмжлэгч Г.*******гийн Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн Б/******* дугаар тушаал, Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 202 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/7 дугаар Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН