| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00404/И |
| Дугаар | 139/ШШ2024/00404 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 139/ШШ2024/00404
| 2024 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 139/ШШ2024/00404 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* /............../ нь******* ББСБ ХХК /РД:............./-д 2261663.01 /хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун жаран гурван төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хоёр хувааж буюу 2024 оны 12 сарын 05-ны өдөр 1200000 / нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг, 2025 оны 01 сарын 01-ний өдөр 1061663.01 /нэг сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран гурван төгрөг нэг мөнгө/ төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51136.61 /тавин нэгэн мянга нэг зуун гучин зургаан төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгөөс 25568.305 /хорин таван мянга таван зуун жаран найман төгрөг гурван зуун таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 25568.305 /хорин таван мянга таван зуун жаран найман төгрөг гурван зуун таван мөнгө/-ийг, хариуцагч*******ээс 25568.305 /хорин таван мянга таван зуун жаран найман төгрөг гурван зуун таван мөнгө/-ийг тус тус гаргуулан .................... ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ .............