| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04674/И |
| Дугаар | 182/ШШ2024/04669 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/04669
| 2024 11 12 | 182/ШШ2024/04669 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Н ХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З /РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1.Хүсэлт гаргагч Н ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ц.З нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Iphone-13pro max загварын гар утас худалдан авах зориулалтаар № тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,590,000 төгрөгийн зээлийг авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу бодож, батлагдсан хуваарийн дагуу №3Г202206-890 тоот зээлийн эргэн төлөлт нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 293,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 328,600 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 297,650 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 220,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 454,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 167,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 301,790 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, энэ оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлт хийлгүй нийт 163 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч Ц.Зоригтбаатараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй байна. Зээлдэгчийн бүртгэлтэй гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэл гаргасан хаягт ийм хүн байхгүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/Ш32024/10271 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/10271 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Ц.З иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З /РД: /-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Н ХХК нь Ц.З 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,590,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Ц.З зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2024/10271 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Ц.З нь Ч тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ц.З оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүх 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/13978 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас Ц.З оршин суугаа хаягийн лавлагааг тус тус гаргуулсан ба лавлагаанд Д гэжээ.
Тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Ц.Знь 2024.10.28-ны өдөр өөрөө гардан авсан байна.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З /РД: /-ийн оршин суух хаяг нь тодорхой тэрээр Д хаягт оршин сууж байгаа нь тогтоогдож байх тул Н ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З /РД: /-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.З /РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА