| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03646/И |
| Дугаар | 182/ШШ2024/03837 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2024/03837
2024 09 18 182/ШШ2024/03837
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... тоот хаягт оршин суух, Б овогт А.О /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч .................... тоот хаягт оршин суух, О овогт А.Н /РД:000000000/,
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч .................. тоот хаягт оршин суух, Б овогт А.Д /РД:0000000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,587,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Н,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.О нь хариуцагч А.Н, А.Д нарт холбогдуулан 21,587,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Миний бие 2022.08.22-нд Т.Л гэдэг хүнтэй А.Н-иар дамжуулан танилцаж, зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед Л-д төлөх зээлийн эргэн төлөлтийг Н нь өөрийнхөө дансанд шилжүүлээрэй гэсэн учраас 20,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт А.Н-ийн Хаан банкны 0000000000 дансанд 17,587,000 төгрөг, түүний нөхөр А.Д-ын Хаан банкны 0000000000 дансанд 4,000,000 төгрөг, нийт 21,587,000 төгрөгийг тус тус шилжүүлэн Л-аас авсан зээлээ А.Н-д төлөөд дуусгасан байдаг.
Гэтэл 2024 онд Л гэдэг хүн намайг ямар ч мөнгө төлж байгаагүй, мөнгөө авъя гээд үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 1,666,000 төгрөг, алданги нь 10,000,000 төгрөг, нийт 31,666,0000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
н.Л, А.Н нар нь биенээ таньдаг, хамт хүмүүст мөнгө зээлүүлдэг хүмүүс атлаа одоо болохоор танихгүй гээд байгаа нь ойлгомжгүй. Хэрвээ тухайн үед мөнгө зээлж байхад анхнаасаа Л-д өөрт нь төлөөрэй гэсэн бол ийм асуудал гарахгүй байсан...
Иймээс н.Л-аас зээлсэн 20,000,000 төгрөгийг тэдний хэлснээр А.Н болон түүний нөхөр А.Д нарын дансанд нь шилжүүлсэн учраас А.Н-иас 17,587,000 төгрөг, А.Д-аас 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...А.О, А.Н нар нь 2021.10.12-ны өдрөөс хойш иргэд хоорондын зээлийн харилцаанд оролцсон байдаг бөгөөд нэхэмжлэгч нь анх 300,000 төгрөг зээлж аваад буцааж төлөөд дараа нь 2022.07.08-нд 14,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, өдрийн 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлтөө хийгээгүй нөхцөлд 1 хувийн алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон байдаг...
А.О нь дээрх мөнгийг 2022.09.22-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулсан байдаг. Үүний дараа 2022.09.24-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлттэй, төлөөгүй тохиолдолд алданги төлөх нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Энэ зээлээ 2022.09.25-наас 2023.02.28-ныг хүртэл хугацаанд төлөлтөө хийж дуусгасан...
А.О нь дүү нараа Солонгос улс руу явуулна, ээжийгээ эмнэлэгт хэвтэж байгаа гээд мөнгө зээлдэг байсан. Тухайн үед А.Н таньдаг мэддэг хүнээрээ дамжуулан н.Л гэдэг хүнээс зээл авч өгсөн юм билээ. Энэ асуудал тусдаа асуудал гэж бодож байна. Түүнээс биш А.Н, А.Д нарт шилжүүлсэн 21,587,000 төгрөг бол өмнө нь зээлсэн 14,000,000, 20,000,000 төгрөгтэй холбоотой асуудал юм.
Дээрх мөнгөнөөс А.Д-т өгсөн 4,000,000 төгрөгийг бол А.Н нь авсан гэдгээ зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ 4,000,000 төгрөгийг 2022.07.08-нд өгсөн 14,000,000 төгрөгийн зээлийнхээ үлдэгдэл төлбөрт тооцоод суутгасан...
Түүнээс биш А.О-ийн хэлээд байгаа шиг үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд авах ёсгүй мөнгөө авчихсан асуудал байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.05.30-ны өдөр 265,885 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-2022.08.22-ны өдрийн Зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 7, 8 х/,
-А.О-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас А.Д-ын Хаан банкны 0000000000 тоот дансанд 2022.09.24-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 40 х/,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 182/ШШ2024/01311 тоот шийдвэр, 2024.06.11-ний өдрийн 182/ГХ2024/00671 тоот гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж /хх-ийн 90-92, 93, 94 х/,
-2024.08.06-ны өдөр байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 97 х/,
-А.О-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас А.Н-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2022.09.25-ны өдрөөс 2023.04.08-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгө шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-193 х/,
-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.02-ны өдрийн 183/ШШ2024/01423 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 194 х/,
-А.О-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас Н.Э-ын Хаан банкны 0000000000 тоот дансанд 2022.08.22-ны өдөр 13,944,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 197 х/,
-Н.Э-ын Хаан банкны 0000000000 тоот данснаас 2022.08.22-ны өдөр 13,944,000 төгрөгийг А.Н-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 198 х/,
-А.О-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас А.Н-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2022.07.09-ний өдрөөс 2022.08.21-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 200-228 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нар нь тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-ийн 50-51 х/,
-А.Н, А.Д нараас 2024.06.26-ны өдөр Б.О-д тус тус олгосон 1190, 1191 бүртгэлийн дугаартай итгэмжлэлүүд /хх-ийн 54, 55 х/,
-А.Н-ийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 2022.07.28-нд 14,000,000 төгрөг, 2022.09.24-нд 20,000,000 төгрөгийг тус тус А.О-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллүүд /хх-ийн 56, 57, 58 х/ зэрэг баримтуудыг тус тус ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс А.О-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч А.О нь хариуцагч А.Н, А.Д нарт холбогдуулан 21,587,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1.Нэхэмжлэгч А.О нь талуудын хооронд 2022.08.22-ны өдрөөс 2022.09.24-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн үүрэг үүсээгүй учир хариуцагч А.Н-д шилжүүлсэн 17,587,000 төгрөг, А.Д-т шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу тус тус буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
3.1. ...А.О, А.Н нар нь 2021.10.12-ны өдрөөс хойш иргэд хоорондын зээлийн харилцаанд оролцсон. Нэхэмжлэгч нь анх 300,000 төгрөг зээлж аваад буцааж төлөөд дараа нь 2022.07.08-нд 14,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, өдрийн 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлтөө хийгээгүй нөхцөлд 1 хувийн алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. Энэ мөнгийг 2022.09.22-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулсан.
Үүний дараа 2022.09.24-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлттэй, төлөөгүй тохиолдолд 1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Энэ зээлээ 2022.09.25-наас 2023.02.28-ныг хүртэл хугацаанд төлөлтөө хийж дуусгасан. А.Д-т шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг уг зээлд тооцсон. 10,000,000 төгрөг бэлнээр аваагүй гэж тус тус маргасан.
4.Харин маргааны зүйл нь нэхэмжлэгч А.О-ийн 2022.08.22-ны өдрөөс 2022.09.24-ний өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн болон бэлнээр өгсөн гэх 21,587,000 төгрөгөөр хариуцагч нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх талаар байх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч А.Н-иас 2022.07.08-ны өдөр 14,000,000 төгрөг, 2022.09.24-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан, талууд тухайн үед уг зээлүүдийг 15 хоногийн хугацаатай, өдрийн 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлтөө хийгээгүй нөхцөлд 1 хувийн алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон гэж тайлбарласан бөгөөд зээлийн гэрээг байгуулсан эсэх талаар маргаагүй.
б.Нэхэмжлэгч нь 14,000,000 төгрөгийн зээлийг 2022.07.09-нөөс 2022.08.22-ны өдрийг хүртэл хугацаанд 19,526,000 төгрөгөөр, 20,000,000 төгрөгийг 2022.09.25-ны өдрөөс 2023.04.08-ны өдрийг хүртэл хугацаанд 28,909,000 төгрөгөөр тус тус төлж дуусгасан гэж тайлбарласан бол хариуцагч нь дээрх зээлүүдийг 2023.02.28-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулсан гэж тус тус тайлбарлаж байна.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
а.Хариуцагч А.Н нь 2022.07.08-ны өдөр 14,000,000 төгрөг, 2022.09.24-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А.О-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд нь шилжүүлэн зээлдүүлсэн болох нь хариуцагчийн 0000000000 тоот дансны 5065398, 17775804 тоот журналын дугаартай шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 56, 57 х/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
б.Дээрх зохицуулалтын дагуу А.О нь 2022.07.08-ны өдөр А.Н-иас зээлсэн 14,000,000 төгрөгийг 2022.07.09-нд 171,000 төгрөг, 2022.07.18-нд 905,000 төгрөг, 2022.07.19-нд 156,000 төгрөг, 2022.07.19-нд 156,000 төгрөг, 2022.07.19-нд 156,000 төгрөг, 2022.07.20-нд 156,000 төгрөг, 2022.07.22-нд 156,000 төгрөг, 2022.07.23-нд 156,000 төгрөг, 2022.07.24-нд 156,000 төгрөг, 2022.07.25-нд 156,000 төгрөг, 2022.07.26-нд 156,000 төгрөг, 2022.07.27-нд 156,000 төгрөг, 2022.07.28-нд 156,000 төгрөг, 2022.07.29-нд 156,000 төгрөг, 2022.07.30-нд 156,000 төгрөг, 2022.07.31-нд 156,000 төгрөг, 2022.08.01-нд 312,000 төгрөг, 2022.08.03-нд 156,000 төгрөг, 2022.08.04-нд 156,000 төрөг, 2022.08.05-нд 90,000 төгрөг, 2022.08.06-нд 90,000 төгрөг, 2022.08.07-нд 80,000 төгрөг, 2022.08.08-нд 156,000 төгрөг, 2022.08.10-нд 156,000 төгрөг, 2022.08.11-нд 468,000 төгрөг, 2022.08.12-нд 312,000 төгрөг, 2022.08.16-нд 156,000 төгрөг, 2022.08.17-нд 156,000 төгрөг, 2022.08.18-нд 156,000 төгрөг, 2022.08.19-нд 156,000 төгрөг, 2022.08.20-нд 100,000 төгрөг, 2022.08.21-нд 90,000 төгрөгөөр хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд /хх-ийн 200-228 х/,
Мөн 13,944,000 төгрөгийг 2022.08.22-ны өдөр хариуцагчийн хүсэлтийн дагуу Б.Э-ын Хаан банкны 0000000000 тоот дансанд зээл хаав гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх ба Б.Э нь энэ мөнгийг мөн өдрөө А.Н-ийн Хаан банкны 0000000000 дансанд шилжүүлжээ. /хх-ийн 197, 198, 200-228 х/
в.Өөрөөр хэлбэл Б.Э нь А.О-ийн шилжүүлсэн 13,944,000 төгрөгийг А.Н-ийн хүсэлтийн дагуу дансанд шилжүүлсэн нь болох нь 2022.08.22-ны өдрийн 21438506, 22288510 журналын дугааруутай шилжүүлгийн мэдээлэлүүд, Мөн 2022.08.06-ны өдөр ...2022.08.22-ны өдөр эгчийн найз болох Н эгч надруу залгаад О гэх хүнээс 13,944,000 төгрөг орно. Миний дансруу хийгээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хийсэн. Миний хувьд О гэж хүнийг огт танихгүй, хараагүй, бид хоёрын хооронд хууль болон гэрээнд заасан өр, шир өглөг авлага байхгүй. Мөн Н эгчид миний бие өр зээл байхгүй... гэсэн тодорхойлолтыг нотариатчаар батлуулан ирүүлсэн /хх-ийн 197, 198, 199 х/ тул шүүхээс эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.5-д заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн болно.
г.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч А.О-ийг хариуцагч А.Н-д төлөх 14,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийн зээлийг буцаан өгөх үүрэг дуусгавар болсон байх тул хариуцагч нарын 2022.07.08-ны өдөр зээлдүүлсэн 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч 2022.09.22-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
6.Мөн 2022.09.24-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2022.09.25-ны өдрөөс 2023.04.08-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 2022.09.25-нд 349,000 төгрөг, 2022.09.26-нд 3334,000 төгрөг, 2022.09.27-нд 234,000 төгрөг, 2022.09.28-нд 60,000 төгрөг, 2022.09.29-нд 100,000 төгрөг, 2022.10.01-нээс 2022.10.04-нд тус бүр 200,000 төгрөгөөр 2022.10.05-нд 800,000 төгрөг, 2022.10.06-нд 200,000 төгрөг, 2022.10.07-нд 20,000 төгрөг, 2022.10.08-нд 200,000 төгрөг, 2022.10.09-нд 334,000 төгрөг, 2022.10.10-нд 200,000 төгрөг, 2022.10.12-нд 334,000 төгрөг, 2022.10.13-нд 334,000 төгрөг, 2022.10.15-нд 200,000 төгрөг, 2022.10.17-нд 200,000 төгрөг, 2022.10.18-нд 200,000 төгрөг, 2022.10.20-нд 2,000,000 төгрөг, 2022.10.21-нд 334,000 төгрөг, 2022.10.22-нд 200,000 төгрөг, 2022.10.23-нд 334,000 төгрөг, 2022.10.24-нд 334,000 төгрөг, 2022.10.25-нд 334,000 төгрөг, 2022.10.26-нд 130,000 төгрөг, 2022.10.27-нд 170,000 төгрөг, 2022.10.29-нд 190,000 төгрөг, 2022.10.30-нд 110,000 төгрөг, 2022.10.31-нд 100,000 төгрөг, 2022.11.01-нд 95,000 төгрөг, 2022.11.03-нд 100,000 төгрөг, 2022.11.06-нд 100,000 төгрөг, 2022.11.09-нд 200,000 төгрөг, 2022.11.10-нд 100,000 төгрөг, 2022.11.12-нд 100,000 төгрөг, 2022.11.14-нд 100,000 төгрөг, 2022.11.16-нд 100,000 төгрөг, 2022.11.18-нд 80,000 төгрөг, 2022.11.20-нд 30,000 төгрөг, 2022.11.21-нд 40,000 төгрөг, 2022.11.22-нд 50,000 төгрөг, 2022.11.23, 25-нд тус бүр 100,000 төгрөг, 2022.11.26-нд 60,000 төгрөг, 2022.11.27-нд 100,000 төгрөг, 2022.11.30-нд 60,000 төгрөг, 2022.12.01-нд 40,000 төгрөг, 2022.12.02, 05-нд тус бүр 100,000 төгрөг, 2022.12.06-нд 50,000 төгрөг, 2022.12.08-нд 100,000 төгрөг, 2022.12.09-нд 30,000 төгрөг, 2022.12.10-нд 100,000 төгрөг, 2022.12.11-нд 30,000 төгрөг, 2022.12.13-нд 50,000 төгрөг, 2022.12.16, 17-нд тус бүр 100,000 төгрөг, 2022.12.18-нд 60,000 төгрөг, 2022.12.19-нд 50,000 төгрөг, 2022.12.20, 21-нд тус бүр 60,000 төгрөг, 2022.12.23-нд 51,000 төгрөг, 2022.12.26-нд 60,000 төгрөг, 2022.12.27-нд 70,000 төгрөг, 2022.12.28-нд 100,000 төгрөг, 2022.12.30, 2023.01.01-нд тус бүр 50,000 төгрөг, 2023.01.03, 04-нд тус бүр 30,000 төгрөг, 2023.01.05-нд 50,000 төгрөг, 2023.01.07, 11, 14-нд тус бүр 100,000 төгрөг, 2023.01.16-нд 109,000 төгрөг, 2023.01.16, 18, 19, 20-нд тус бүр 100,000 төгрөг, 2023.01.25-нд 70,000 төгрөг, 2023.01.26-нд 30,000 төгрөг, 2023.01.30-нд 200,000 төгрөг, 2023.01.31-нд 750,000 төгрөг, 2023.02.01-нд 5,019,000 төгрөг, 2023.02.08, 09-10, 13-нд тус бүр 50,000 төгрөг, 2023.02.13, 17-нд тус бүр 100,000 төгрөг, 2023.02.27-нд 4,600,000 төгрөг, 2023.02.28-нд 4,000,000 төгрөг, 2023.04.08-нд 1,000,000 төгрөг буюу нийт 28,909,000 төгрөгөөр тус тус хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 101-195 х/
а.Гэвч талууд 2022.09.24-ний өдөр 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, өдрийн төлөлттэй, төлөөгүй тохиолдолд 1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн төлбөр 2022.09.25-ны өдрөөс 2023.04.08-ны өдрийг хүртэл хугацаанд 28,909,000 төгрөгөөр төлөгдөж дууссан талаар маргаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
7.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... гэж заасан.
а.Дээрх зохицуулалтын бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шшилжүүлсэн гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийг шилжүүлсэн байхыг, мөн буцаан шаардах гэдэг нь хөрөнгийг биет байдлаар эрхийн хамт шаардахыг хэлэх бөгөөд улмаар сайн дураараа буюу андуурч төлсөн төлбөр, эд хөрөнгийн хэмжээгээр нэг тал хөрөнгийн алдагдал хүлээсэн бол нөгөө тал хөрөнгөжсөн байхыг хэлдэг.
б.Нэхэмжлэгч нь 2022.08.22-ны өдөр Т.Л-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу буцаан өгөх үүргээ хариуцагч А.Н-ийн хэлснээр түүний дансанд шилжүүлсэн өгөх үүрэгтэй гэж ойлгон шилжүүлсэн болох нь А.О-ийн тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 10-42 х/
в.Учир нь А.Н-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2022.08.22-нд 87,000 төгрөг, 2022.08.23, 24-нд тус бүр 250,000 төгрөг, 2022.08.27-нд 120,000 төгрөг, 2022.08.28-нд 250,000 төгрөг, 2022.08.29-нд 200,000 төгрөг, 2022.08.30-нд 100,000 төгрөг, 2022.08.31, 2023.09.01, 2023.09.02-нд тус бүр 250,000 төгрөг, 2023.09.03-нд 1,110,000+250,000 төгрөг, 2023.09.05-нд 100,000 төгрөг, 2023.09.06-нд 120,000 төгрөг, 2023.09.07, 08, 09, 10-нд тус бүр 2500,000 төгрөг, 2023.09.11-нд 50,000 төгрөг, 2023.09.12, 13, 14-нд тус бүр 250,000 төгрөг, 2023.09.15, 16-нд тус бүр 100,000 төгрөг, 2023.09.17-нд 150,000 төгрөг, 2023.09.18-нд 50,000 төгрөг, 2023.09.19-нд 1,220,000 төгрөг, 2023.09.20-нд 300,000+180,000 төгрөг буюу нийт 7,587,000 төгрөгийг,
А.Д-ын Хаан банкны 0000000000 тоот дансанд 2022.09.24-ний өдөр 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.О нь тус тус шилжүүлжээ. /хх-ийн 10-42 х/
г.Эдгээр баримтаас үзэхэд хариуцагч А.Н-ийг 7,587,000 төгрөг, А.Д-ыг 4,000,000 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд дээрх хугацаанд эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь 2022.08.22-ны өдрөөс 2022.09.24-ний өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн 11,587,000 төгрөгөө шаардах эрхтэй, хариуцагч нар нь буцаан өгөх үүрэгтэй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.
а.Нэхэмжлэгчийн 10,000,000 төгрөгийг бэлнээр 2022.09.24-ний өдөр хариуцагч А.Н-д өгсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
б.Иймд хариуцагч А.Н-иас 7,587,000 төгрөг, А.Д-аас 4,000,000 төгрөг буюу нийт 11,587,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.30-ны өдөр төлсөн 265,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 215,292 төгрөг /А.Н-иас 7,587,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136,342 төгрөг, А.Д-аас 4,000,000 төгрөгт ногдох 78,950 төгрөг/-ийг гаргуулан А.О-т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Н-иас 7,587,000 /долоон сая таван зуун наян долоон мянга/ төгрөг, А.Д-аас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 /арван сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024.05.30-ны өдөр төлсөн 265,885 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-иас 136,342 төгрөг, А.Даас 78,950 төгрөгийг тус тус гаргуулан А.О-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА