| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04768/И |
| Дугаар | 182/ШШ2024/03856 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/03856
2024 09 20 182/ШШ2024/03856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............ өөрийн байранд байрлах Г ХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ц.Т /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.Т нь 2020.06.09-ний өдөр Гтай ЗГ1305119588 тоот зээлийн гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021.03.18-ны өдөр ЗГ1305119588 Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2022.02.25-ны өдөр ЗГ1305119588 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 25,500,000 төгрөгийн зээлийг тус тус авсан.
Мөн 2022.03.31-ний өдөр Гтай ЗГЗ155122186 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч Ц.Т нь Г-тай байгуулсан ЗГ1305119588, ЗГЗ155122186 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,710,419.25 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар байна.
Ц.Т-ыг банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ ........ тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024.07.26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32024/13680 тоот захирамжаар тус хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тодорхойлогдож байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.01-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-2024.08.08-ны өдрийн 18/02/2538 тоот Б.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,
-2024.07.26-ны өдрийн Г-ны гүйцэтгэх захирлын 317 дугаартай Эрх олгох тухай тушаал /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдүүдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.26-ны өдрийн 183/ШЗ2024/13680 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6 х/,
2022.03.31-ний өдрийн ЗГ1305119588, 2022.03.31-ний өдрийн ЗГЗ155122186 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-нүүд, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 7-10 х/,
2021.03.18-ны өдөр ЗГ1305119588 Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 11-12 х/
-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 13-18 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Ц.Т-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.03.31-ний өдрийн ЗГ1305119588, 2022.03.31-ний өдрийн ЗГЗ155122186 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-нүүд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Т-ын оршин суух хаягийг ........... тоот хаяг гэж тодорхойлсны дагуу Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,804,942 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.07.26-ны өдрийн 183/ШЗ2024/13680 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.Т-ыг нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6 х/
Дээрх баримтуудаас үзэхэд Ц.Т нь Г ХК-тай 2022.03.31-ний өдрийн ЗГ1305119588, 2022.03.31-ний өдрийн ЗГЗ155122186 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-нүүд байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-10 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2024.08.20-ны өдрийн 182/ШЗ2024/13934 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.08.22-ны өдөр 4/10295 тоот албан бичгээр болох Б овогт Ц.Т /РД:000000000/-ын CVL2411990001019670 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, CVL2411990001019669 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус ирүүлжээ.
Энэхүү лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Т нь ....... тоот хаягт оршин суудаг гэж бүртгэгдсэн хэвээр байсан тул хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ...уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны Засаг дарга дахин ирүүлжээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Т-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Б овогт Ц.Т /РД:000000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Т-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА