Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 155

 

 

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Батсайхан

Шүүгдэгч: Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ч. Н-д холбогдох эрүүгийн .. тоот хэргийг хэлэлцэв.

 

       Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Ц сумын О багийн “Д” гэх газарт хохирогч Б.Бг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...Би Б /Ц.Б ахынд хэвтэж байсан. Гэрийн гадаа мотоцикль дуугараад гаднаас Б.Б ах гэрт орж ирээд, чи манай дүүг байнга уруу татаж тэнэдэг гээд намайг цохьж авсан. Би гэрээс гарахад миний араас Б.Б гарч ирээд “Чи яахаараа хүүхэд дагуулж тэнэдэг юм бэ?” гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь нэг удаа цохисон. Өөр зүйл болоогүй...” гэв.  

 

* Эрүүгийн ...тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 * Хохирогч Б.Бгийн өгсөн:

 “...Архангай аймгийн Цэнхэр сумын Обагийн нутаг Д гэх газар 2017 оны 8 сарын 25-ны орой 21 цагийн үед Б-гэх айлд төрсөн дүү Б.Бийг хайгаад очсон. Б-нд Д- /Ч.Н/ гэх залуу эхнэртэйгээ хамт сууж байсан. Би Б-гаас Б.Бийг асуутал манайхаар ирээгүй гэсэн. Тэгтэл Д /Ч.Н/ гэх залуу миний урдаас юу ч ярилгүй шууд нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Миний хамраас цус гараад би гэрээс гарсан. Д /Ч.Н/ араас гарч ирээд дахиад намайг зодох гээд дайраад байсан. Д2ыг /Ч.Н/ эхнэр нь барьж аваад боль гэж хориглосон. Би цусаа ч цэвэрлэж чадахгүй мотоциклио асаагаад зугтсан. Би тэндээсээ шууд Цэнхэр сумын төв рүү явсан. Миний дээд доод хоёр уруул хэгзэрсэн. Дээд талын үүдэн 1 шүд унасан. Доод талын үүдэн 1 шүд хөдөлсөн. Ямар учраас намайг цохисныг мэдэхгүй байна. Намайг хүнтэй андуураад цохьсон байх гэж би бодож байна. Би Д-тай юу ч яриагүй байхад намайг цохьсон. Д бид хоёрын хооронд өмнө нь ямар нэг таарамжгүй харьцаа байхгүй. ...Би гурилын гампинз мөргөж унаагүй. Би тухайн үед эрүүл байсан. Ч.Н миний ам руу өшиглөсний дараа миний уруул хэгзрээд 1 шүд унасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 17  дугаар тал/,

 

*Гэрч Д.Ц-ийн өгсөн:

“..2017 оны 08 сарын сүүлээр яг хэдний өдрийг санахгүй байна. Би нөхөр Ч.Нын хамт Архангай аймгийн Цсумын О багийн нутагт Б гэх айлд очсон. Б ахынд Б, Н гэж дууддаг хөгшөн настай эмээ, Ө нар байсан. Тэгтэл орой 20 цагийн үед Ц сумын Ц багийн иргэн Б.Б гэх залуу согтуу, манай нөхөр бид хоёрын байсан айл болох Б-гийнд орж ирсэн. Б.Б гэрт орж ирэхдээ их согтуу байсан учир гуйваад гэрийн баруун талын хананаас татсан чинь багана нь хугараад манай нөхөр Ч.Н-ын дээр нь унасан. Манай нөхөр гэрийн баруун хойд хэсэгт авдар налаад хэвтэж байсан юм. Тэгснээ Б.Б босч ирээд Ч.Н руу дайраад “чамайг ална, чи манай дүүг дагуулаад зуны турш архи уулаа” гэсэн чинь Ч.Н “чиний дүүг би дагуулж яваагүй шүү” гэсэн. Гэтэл Н эмээ та нар гэрээс гарцгаа, миний даралт ихсээд байна гэхээр нь бид 4 Ч.Ныг дагуулаад гарсан чинь араас Б.Б гарч ирээд гэрийн үүдэнд хэсэгт сууж байгаад мотоциклио унаад урд талын хот айл руу явахаар нь Ч.Н бид хоёр буцаад Б ахынд ороод сууж байсан чинь урд хотны Насаа ах орж ирээд юу болсон юм бэ, Б.Б манайд орж ирээд Ч.Н-ад зодуулчихлаа гээд манайд орж ирлээ. Дээд уруул нь хэгзэрсэн байсан гэж хэлэхээр нь Ч.Н бид хоёр Б ахыг дагуулаад Насаа ахынд очтол Б.Б тэдний гэрт сууж байсан. Би Б.Бгаас юу болсон юм бэ, чамайг хэн зодсон юм бэ, чи өөрөө унахдаа авдар налуулаад тавьсан байсан гурил илддэг мод мөргөөд унасан биз дээ гэсэн чинь Б.Б надруу дайрч, хэл амаар доромжлоод байхаар нь Өлзий ах Ч.Н бид 3 буцаад гараад явсан. Ч.Н Б.Бтай хэрүүл хийгээд байхаар нь би Ч.Ныг хориод хөдөлгөөгүй, Б-г зодож, цохиогүй. Б.Б согтуу байсан болохоор гуйваад баганаас зууртал багана нь хугараад унасан. Тэгээд авдрын хажууд байсан гурилын модыг мөргөж унасан. Би тухайн үед нүүр царайг нь сайн хараагүй. Би гэрээс Ч.Ныг аваад түрүүлээд гараад явсан. Б.Б гэрээс гарч ирээд 4-н хөллөөд доошоо хараад суугаад байсан. Дараа нь Б.Б-г Н ахынд сууж байхад нь ороод хартал дээд уруул нь хэгзэрсэн, цус гарсан байсан...Б.Б согтуу орж ирээд гэрийн баруун талын баганаас зуурсан чинь багана нь хугарч Ч.Нын дээрээс унасан. Тэгснээ Б.Б манай нөхөр Ч.Нын нүүр лүү цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07, 17 дугаар тал/

* Гэрч П.Бийн өгсөн:

 “...2017 оны 8 сард манайд Б.Б орой 20-21 цагийн хооронд согтуу орж ирсэн. Манайд тэр үед Ч.Н, Д.Ц нар байсан. Б манай гэрт орж ирээд согтуу гуйваад гэрийн баруун талын баганаас зуураад авсан чинь багана хугарсан. Тэгтэл тэр чигтээ гэрийн баруун хойд хэсэг рүү авдрын урд тал руу унасан. Унахдаа авдрын урд байсан гурилын мод мөргөөд унасан.Б.Б манайд орж ирэхдээ Ч.Нтай уулзаж, төрсөн дүүг нь дагуулж тэнэлээ гэж хэрүүл хийж байсан юм шиг байна лээ. Б.Бгийн төрсөн дүү болох Бор гэж дууддаг залуу Ч.Нтай хамт жимсэнд яваад удсан болохоор дүүгээ олж авах гээд хайж явсан гэсэн. Б.Б манай гэрт орж ирээд унахдаа өөрөө унаагүй, Ч.Н гэрийн хойд хэсэгт авдрын урд сууж байсан. Тэгээд Б.Б Ч.Ныг өшиглөх гээд гэрийн баруун талын баганаас барьж байгаад өшиглөх гэсэн чинь багана хугараад тэр чигтээ ойчсон юм. Б.Бг унахаар нь би босгосон. Манай гэрт байсан Ч.Н, Д.Ц хоёр гэрээс гараад явсан, араас нь Б.Б гарсан. Тэгээд Б.Б гэрийн үүдэнд доошоо харж сууж байгаад П.Н гэх айлынх руу явсан. ...Б.Бгийн нүүр царайг сайн хараагүй, ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн манай гэрт ойчихдоо гурилын мод мөргөөд унасан. Тухайн үед манай гурилын мод цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/

*Гэрч П.Н-ын өгсөн:

 “...2017 оны 8 дугаар сарын сүүлээр хэдний өдөр байсныг санахгүй байна. Орой 21 цагийн үед Б.Б манай гэрт хүнд зодуулчихлаа гээд уруул нь хэгзэрсэн, амнаас нь цус гарчихсан орж ирсэн. Би юу болсон талаар асуусан чинь Ч.Н-д зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би манай хойд талд байдаг ах Б-д яваад орсон чинь Ч.Н сууж байсан ба Ч.Ныг чи яагаад хүнд зодож байгаа юм бэ, тэр хүнээ эмнэлэгт хүргэж өг гэсэн чинь Ч.Н би зодоогүй гээд байсан. Тэгээд Ч.Н манай гэрт очоод Б.Бтай уулзаад явсан. Тэр хоёр халамцуу байх шиг байсан. Нэг их согтоогүй байсан. Б-д яг ямар асуудал болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

                *Шүүгдэгч Ч.Н-ын өгсөн: 

“...Би 2017 оны 08 сарын 25-ны орой 21 цагийн үед би Архангай аймгийн Цсумын О багийн нутаг Дээд нүүр гэх газар Ц.Б-ийнд байж байсан чинь Б.Б согтуу орж ирсэн. Тэгээд над руу дайраад чи манай дүүг дагуулж тэнэлээ гээд байсан. Б.Б гэрийн баруун талын баганыг тэврээд зогсож байснаа намайг өшиглөх гээд ухас хийсэн чинь барьж байсан багана нь хугараад баганатайгаа миний дээрээс унасан. Тэгээд намайг барьж аваад нүүр рүү гараараа 1 удаа цохьсон Би Б.Бтай хамт гэрээс гараад Б.Бг барьж аваад нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон чинь манай эхнэр Д.Ц намайг салгаад холдуулсан. Б.Б надад цохиулсны дараа газар хэсэг хэвтэж байсанаа босоод яваад өгсөн, өөр зүйл болоогүй. ...Б.Б эхлээд над руу дайраад, чи манай дүүг дагуулж уруу татаж тэнэдэг гээд миний нүр рүү гараараа 1 удаа цохьсон учраас би Б.Бг зөрүүлээд цохисон. Би Б.Бийн ам руу нь баруун талын гараараа нэг удаа цохисон. Б.Б их согтуу байсан, би бага зэрэг архи уусан байсан. Бид хоёрын хооронд ямар нэг өр авлага, өс хонзонгийн болон бусад таарамжгүй харьцаа байхгүй. Б.Б надаас өөр хүнтэй зодоон хийгээгүй. Миний биед гэмтэл шарх учраагүй.  Уг гэмтэл миний буруутай үйл ажиллагаанаас болж учирсан. Би хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Бид хоёр хоорондоо ярьж тохирсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 29-30 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 381 тоот дүгнэлтэнд:

“... Б.Бгийн биед 21 дүгээр шүд унасан. 31 дүгээр шүд ганхаж хөдөлсөн, дээд доод уруулд шарх зулгаралт,  зүүн чихэнд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 19 дүгээр тал /

* Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/

* Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39 дугаар тал/ 

 

* Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 сарын 13-ны өдрийн 13 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 41-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2017 оны 08 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Дээд нүүр” гэх газарт Ч.Н нь иргэн Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч  Ч.Н нь үйлдсэн болох нь  хохирогч Б.Бгийн “...Тэгтэл Дамба /Ч.Н/ гэх залуу миний урдаас юу ч ярилгүй шууд нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Миний хамраас цус гараад би гэрээс гарсан. ...Би гурилын мод мөргөж унаагүй. Ч.Н миний ам руу өшиглөсний дараа миний уруул хэгзрээд 1 шүд унасан...” гэх мэдүүлэг,  гэрч  П.Нын “...Орой 21 цагийн үед Б.Б манай гэрт хүнд зодуулчихлаа гээд уруул нь хэгзэрсэн, амнаас нь цус гарчихсан орж ирсэн. Би юу болсон талаар асуусан чинь Ч.Над зодуулчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн “...2017 оны 8 сард манайд Б.Б орой 20-21 цагийн хооронд согтуу орж ирсэн. Манайд тэр үед Ч.Н, Д.Ц нар байсан. Баярмагнай манай гэрт орж ирээд согтуу гуйваад гэрийн баруун талын баганаас зуураад авсан чинь багана хугарсан. ... Манай гэрт байсан Ч.Н, Д.Ц хоёр гэрээс гараад явсан, араас нь Б.Б гарсан...”  гэх мэдүүлэг, сэжигтэн яллагдагч Ч.Нын “...Б.Б эхлээд над руу дайраад, чи манай дүүг дагуулж уруу татаж тэнэдэг гээд миний нүр рүү гараараа 1 удаа цохисон учраас би Б.Бг зөрүүлээд цохисон. Би Б.Бгийн ам руу нь баруун талын гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Нын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч Ч.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Б.Б нь  хохирол төлбөргүй,  гомдол саналгүй гэсэн тайлбараа шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

           Шүүгдэгч Ч.Н нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Уовогт Ч.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ныг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Над шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР