Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/03860

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 182/ШШ2024/03860

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ...................., өөрийн байранд байрлах Г ХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э /РД:000000000/, С.С /РД:000000000000/, С.О /РД:00000000/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч Б овогт С.О, Б овогт С.С, Б овогт Э.Э нар Г-тай дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Үүнд: 

2019.07.04-ний өдөр дугаар ЗГ3405121242 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 8,950,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. 2019.07.04-ний өдөр энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дугаар БДГ3405121242 тоот Батлан даалтын гэрээг иргэн С.С-той байгуулсан. Дээрх цалингийн зээлийн гэрээнд 2020.01.14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж дугаар ЗГ3405121242-1 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 1,540,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай нэмэлтээр цалингийн зээл авсан. Энэхүү цалингийн зээлийн гэрээнд 2020.05.06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж дугаар ЗГ3405121242-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт №1-т өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгасан. Дээрх цалингийн зээлийн гэрээнд 2022.03.30-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт оруулж дугаар ЗГ3405121242-2 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 7,200,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай нэмэлтээр цалингийн зээл авсан. 2022.03.30-ны өдөр энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож БДГ3405121242-2 тоот Батлан даалтын гэрээг иргэн Э.Э-тэй байгуулсан. 

Зээлдэгч С.О, С.С, Э.Э нар Дугаар ЗГ3405121242, ЗГ3405121242-1, ЗГ3405121242-2 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, 276 хоног хугацаа хэтрүүлэн, банкыг хохироож байгаа ба 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 8,358,929.58 төгрөгийн өр төлбөртэй байна. Г-ны зүгээс зээлдэгчдийг идэвхитэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. 

Хариуцагч С.О нь зээл авах үедээ ............. тоот хаягт оршин сууж байсан боловч одоо дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хариуцагч С.С нь ............ тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тус тус буцаагдсан болох нь ........... 39 дүгээр хороо, ............ 14 дүгээр хорооны Засаг Даргын тодорхойлолт болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2024.07.31-ний өдрийн дугаар 184/ШЗ2024/17122 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна. 

Иймд хариуцагч С.О, С.С, Э.Э нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.08-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.31-ний өдрийн 184/ШЗ2024/17122 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 4-5 х/,

-2019.07.04-ний өдрийн ЗГ3405121242 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 6, 7 х/,

-2019.07.04-ний өдрийн БДГ3405121242 дугаартай Батлан даалтын гэрээ /хх-ийн 8-9 х/

2020.01.14-ний өдрийн ЗГ3405121242-1 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 10, 11 х/,

2022.03.30-ны өдрийн ЗГГ3405121242-2, БДГ3405121242-2 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай болон Батлан даалтын гэрээнүүд /хх-ийн 12-18 х/

-2024.08.06-ны өдрийн 18/06-240603 тоот О.Х-д олгосон итгэмжлэл /хх-ийн 19 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдүүдийн гэрчилгээ /хх-ийн 20 х/,

-2024.07.26-ны өдрийн Г-ны гүйцэтгэх захирлын 317 дугаартай Эрх олгох тухай тушаал /хх-ийн 21 х/,

-Зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаанууд /хх-ийн 22, 23, 24 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Э.Э, С.С, С.О нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа гэсэн үндэслэлээр тэднийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.07.04-ний өдрийн ЗГ3405121242, БДГ3405121242 дугаартай Зээлийн болон батлан даалтын гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох , С.О /РД:00000000/-ыг ......... тоот, Э.Э /РД:000000000/-ийг ............. тоот, С.С /РД:000000000000/-ыг .............. тоот хаяг гэж тус тус тодорхойлсны дагуу Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт 8,358,929.58 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.31-ний өдрийн 184/ШЗ2024/17122 дугаартай шүүгчийн захирамжаар С.О-ыг нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх, С.С-ийг ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх, хорооны Засаг дарга нарын тодорхойлолтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд С.О, С.С, Э.Э нар нь Г ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авсан талаарх баримтууд хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2024.08.26-ны өдрийн 182/ШЗ2024/114159 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.08.22-ны өдөр 4/10297 тоот албан бичгээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э /РД:000000000/-ийн CVL2411990001020435 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, CVL2411990001020434 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, С.С /РД:000000000000/-ийн CVL2411990001020431 дугаартай Иргэний үнэмлэхийн, CVL2411990001020433 дугаартай оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, С.О /РД:00000000/-ын CVL2411990001020429 дугаартай Иргэний үнэмлэхийн, CVL2411990001020430 дугаартай оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлсэн байна.

 

Энэхүү лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох С.О-ыг ........ тоот, Э.Э-ийг ........... тоот, С.С-ийг ............... тоот хаягт тус тус оршин суудаг гэж бүртгэгдсэн хэвээр байсан тул уг хаягуудаар нь шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд С.О, С.С нар нь ...уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтуудыг хорооны Засаг дарга нар нь дахин ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болон С.О, С.С нарын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э-ийг эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, шүүхээс 2024.08.26-ны өдөр шүүхэд дуудан ирүүлэх тухай Мэдэгдэх хуудас-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э-ийн ............... тоот хаягаар хүргүүлэхэд мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авч иргэний үнэмлэхийн хуулбар болон ........... 8 дугаар хорооны Засаг даргын 2024.09.12-ны өдрийн 183 тоот ........... тоот хаягт оршин суудаг... гэсэн тодорхойлолтыг тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох С.С /РД:000000000000/, С.О /РД:00000000/ нарыг эрэн сурвалжилж,

Э.Э /РД:000000000/-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.С, С.О нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА