Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/03862

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 182/ШШ2024/03862

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: .............. тоот хаягт байрлах, А ББСБ ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, Б овогт Д.З /РД:000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,273,879.35 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.З нь "М" ХХК-тай 2021.05.24-ний өдөр 2021-05-24/001008 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу Д.З-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 416,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаандаа гэрээний үүргээ удаа дараа зөрчин, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 731 хоног хугацаа хэтэрсэн байна.

Энэхүү зээлийг Манай А ББСБ ХХК нь М ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.

2024.08.19-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл: 415,999.35 төгрөг, үндсэн хүү: 854,800 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 3000 төгрөг.

Иймд хариуцагч Д.З-ээс гэрээний үүрэгт нийт 1,273,879.35 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.З шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие А ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр болох зээлийн гэрээний үүрэг 1,273,879.35 төгрөгийг 2024.10.25-ны дотор 273,879.35 төгрөг, 2024.11.25-ны дотор 350,000 төгрөг, 2024.12.25-ны дотор 350,000 төгрөг, 2025.01.25-ны дотор 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.З-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,273,879.35 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Д.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,273,879.35 төгрөгийг 2024.10.25-ны дотор 273,879.35 төгрөг, 2024.11.25-ны дотор 350,000 төгрөг, 2024.12.25-ны дотор 350,000 төгрөг, 2025.01.25-ны дотор 300,000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

А ББСБ ХХК-иас 2024.08.19-ний өдөр Ш.С-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 308 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Д.З-ээс тэмдэгтийн хураамжид 17,562 төгрөг, улсын төсвийн орлогоос 17,562 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.21-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,124 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Д.З нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,273,879.35 төгрөгийг 2024.10.25-ны дотор 273,879.35 төгрөг, 2024.11.25-ны дотор 350,000 төгрөг, 2024.12.25-ны дотор 350,000 төгрөг, 2025.01.25-ны дотор 300,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч А ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.З-ээс тэмдэгтийн хураамжид 17,562 төгрөг, улсын төсвийн орлогоос 17,562 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.21-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,124 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА