| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04457/И |
| Дугаар | 182/ШШ2024/03876 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03876
2024 09 23 182/ШШ2024/03876
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ........... давхарт байрлах, Т ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт байрлах, Н.М /РД:00000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,974,184.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Монгол Улсын иргэн Н.М-той харилцан тохиролцож 2023.10.28-ны өдөр №3Г2023102801057 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан Samsung-A54 маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан. Зээлийн хамрагдах хугацаа /2023 оны 10 сараас 2026 оны 04 сар/ нийт 30 сар Т ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн удаа дараа сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Н.М-той байгуулсан №3Г2023102801057 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ногдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож дараах дүнгээр нэхэмжлэлийг гаргаж байна.
1.Гар утсны төлөгдөөгүй үндсэн үлдэгдэл /2023 оны 10-р сар-2026 оны 04-р сар/ хүртэлх нийт 30 сар 1,538,000 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ногдох 363,486 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүний 20 хувиар 72,697.39 төгрөг, нэхэмжилсэн нийт дүн 1,974,184.3 төгрөг.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсье... гэжээ.
Хариуцагч Н.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Т ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 1,974,184.3 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.11.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2024.12.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.01.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.02.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.03.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.04.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.05.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.06.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.07.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.08.10-ны өдөр 197,418.7 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Н.М-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,974,184.3 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 1,974,184.3 төгрөгийг 2024.11.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2024.12.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.01.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.02.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.03.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.04.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.05.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.06.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.07.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.08.10-ны өдөр 197,418.7 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Т ББСБ ХХК-иас 2024.07.23-ны өдөр Д.Э-т 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 03-03/410 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Д.Э нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Н.М-гоос тэмдэгтийн хураамжид 23,268.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 23,268.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.07.25-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,537 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.М нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт 1,974,184.3 төгрөгийг 2024.11.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2024.12.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.01.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.02.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.03.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.04.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.05.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.06.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.07.10-ны өдөр 197,418.4 төгрөг, 2025.08.10-ны өдөр 197,418.7 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.М-гоос тэмдэгтийн хураамжид 23,268.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 23,268.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.07.25-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,537 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА