Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганхуягын Батзаяа |
Хэргийн индекс | 131/2023/01000/И |
Дугаар | 131/ШШ2024/00856 |
Огноо | 2024-10-31 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 131/ШШ2024/00856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: **************ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********************, *******************************нарт холбогдох 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, хариуцагч*******, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нар оролцож, иргэдийн төлөөлөгч******* дүгнэлт гаргаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь*******,******* нарт 21 тооны үхрийн 14,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянхонгор аймгийн Галуут суманд 2020 оны 10 дугаар сард сонгууль болох гээд сонгуулийн салбар хороонд ажиллаж байхад*******оогийн хүү******* залгаад эгчээ танай гэрийн үүдэнд байна ирэх болж байна уу уулзах гэсэн юм гэсэн. Тэгээд очтол манай гэрийн үүдэнд ногоон өнгийн Ланд машин байсан ба хажууд нь******* зогсож байсан. Гэрт хамт орсон ба******* надаас давс худалдаж авахаар ирсэн байсан.
Тэр үед би хэдэн үхрээ гайгүй айлд тавих гэсэн юм тийм айл байна уу гэхэд та манайд үхрээ тавьчих гэхдээ би ааваас асуугаад хариу хэлье гэсэн.Түүнээс хойш удалгүй******* залгаад аав зөвшөөрсөн та малаа авчраад өгөөрэй гэж хэлсэн.
Тухайн үед аваачиж өгч амжаагүй сонгууль болж байсан тул сонгууль өнгөрөөд 3-4 хоногийн дараа миний гар утас руу******* 98903633 гэсэн дугаараас залгаж танайх малаа хурдан авчирч өгөөрэй манайх “Өртөө” рүү нүүх гээд байна гэж хэд хэдэн удаа залгасан.
Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад*******оо,******* нарт малаа өгөхөөр болж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүээр морьтой үхрээ туулгахаар болж би нөхөртэйгөө*******оогийнд очиж хоносон, маргааш нь ирэх байсан боловч ирэхгүй байхаар нь ажилтай болохоор явсан.
Тэгээд орой нь*******той утсаар яриад юу болж гээд асуусан чинь биийн урдаас тосож очоод үхрүүдийг чинь цуг тууж ирээд аав бид хоёр 24 тооны үхэр хүлээгээд авлаа гэж хэлсэн мөн ч*******,*******оо нарт 24 тооны үхэр хүлээлгэж өглөө гэж ярьсан.
Би*******оогийнд очсон үед сарын хөлс хэд вэ гэхэд тэр яах вэ болох байх гэж хэлсэн тул хавар малаа авахаар нэг мөсөн хөлс авах юм байх даа гэж бодсон. Түүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын сүүлээр*******ынд очиж идэшний нэг үхэр авсан бөгөөд түүнээс хойш цагаан сарын дараа******* танай нэлээн хэдэн үхэр үхсэн гэж хэлэхээр нь чи юу яриад байна үхэр үхлээ гэж хэлэхгүй яасан юм бэ тэгвэл өвс явуулах байсан юм, хэрэв үхэр үхсэн байх юм бол зургаар дарж аваарай үхсэн үхрийн зургийг харж л баталгаажуулна шүү гэж хэлсэн.
Тэр үед******* юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Түүнээс хойш 4 сард******* “Өргөөт”-өөс наашаа нүүж орж ирээд танайхаас 4-5 үхэр үлдсэн гэхээр нь зургийг нь харъя гэсэн чинь хоёр үхрийн зураг үзүүлсэн түүнээс хойш үхрээ авъя гэхээр үхсэн гэж маргаад явдаг байсан. 2021 оны 10 сард тус сумын иргэн гэх хүн манай нөхөртэй таараад*******,******* нарыг Архангай аймаг руу үхэр тууж гаргасан үхэр дотор танай үхэр байсан утгатай юм ярьсан байсан тул би шалгуулах гээд 2021 оны 12 сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан мөн гэрчээрг асуулгах хүсэлт гаргасан.
Мөн 2021 онд******* нь хүнээс 30 000 000 төгрөгөөр хөөрөг худалдаж авсан байдаг*******од ийм хэмжээний мөнгө байхгүй тул шалгаж өгөх талаар ч хүсэлт гаргасан, Цагдаагийн байгууллага миний хэргийг хоёр жил шахам шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоолыг надад хүргүүлсэн.
*************,******* нар миний малыг үхсэн гэдгийг нотолж чадахгүй байсан тул би үхсэн нэрийдлээр завшсан гэж үзэн Цагдаагийн байгууллагад хандсан Прокуророос завшсан болох нь тогтоогдоогүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн.
Иймд*******,******* нарт хүлээлгэн өгсөн 24 тооны үхрээс 1 үхэр идшинд хэрэглэсэн, 2 үхэр хүлээлгэн буцааж надад өгсөн тул ний 3 тооны үхэр хасаад 21 тооны үхрээ 2020 оны 10, 11 сарын байдлаар “Энх нахиа” ХХК-д хандан үнэлүүлсэн бөгөөд тухайн үед хүлээлгэн өгсөн нас бие гүйцсэн үхэр, гунжин үнээ, бяруу зэргийг үнэлүүлэхэд 14 100,000 төгрөг болсон. Би 3 жил хэдэн үхрийн араас хөөцөлдөж Цагдаагийн байгууллагаар явж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирч явна.
Иймд*******,******* нараас 21 тооны үхрийн үнэ 14,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Орон нутгийн сонгуулийн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу******* гэх залуу залгаад “эгчээ танай гэрийн үүдэнд байна ирэх болж байна уу уулзах гэсэн юм” гэж хэлсэн.
Тэгээд очтол манай гэрийн үүдэнд ногоон өнгийн Ланд машин байсан ба хажууд нь******* зогсож байсан. Тэгээд гэрт хамт ороод*******од давс өгч байх үедээ “үхэр тавих айл хэрэгтэй байна. Тийм гайгүй айл байна уу” гэхэд “та манайд үхрээ тавьчих гэхдээ би ааваас асуугаад хариу хэлье” гэсэн.
Түүнээс хойш удалгүй******* залгаад “аав зөвшөөрсөн та малаа авчраад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд энэ айл “Өргөөт” гэх газар руу нүүх гэж байгаа тул үхрээ авчирч өгөөрэй гээд 6860.... гэх дугаараас хэд хэдэн удаа залгасан тул бид ярилцаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дүүээр морьтой үхрээ туулгаад, би нөхөртэйгөө*******оогийнд очиж хоносон.
Тэгээд үхрээ******* гэх айлд хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан талаар талууд маргахгүй байгаа. Тухайн үед*******оо гэх хүнээс “сарын хөлс хэд вэ” гэхэд “тэр яах вэ болох байх” гэж хэлсэн.
Миний зүгээс*******од өвлийн эсгий түрүүтэй гутал өгөөд үхрээ үлдээсэн. Түүнээс хойш 2020 оны 12 сарын сүүлээр очиж идэшний нэг үхэр авсан. Түүнээс хойш үхрийн талаар надтай холбоо барьсан зүйл байхгүй.
Харин 2021 оны 4 сард******* манай гэрийн гадаа жижиг машинтай ирээд “танайхаас 4-5 үхэр үлдсэн хурдан аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи үхсэн үхрээ зургаар баталгаажуулаарай” гэж хэлээд явуулсан.
Энэ хугацаанд*******ын ах болон түүний аав******* нар манай гэрээр орж, гарч байсан бөгөөд үхэр үхсэн талаар огт хэлэлгүй байж байгаад 2021 оны 04 дүгээр сард энэ талаар хэлсэн. 2021 оны 04 дүгээр сард гэж хүн манай нөхөртэй тааралдаж “танай үхэр үхээгүй, н.Уунаа гэх залуу ирээд нуруун дээрээ будагтай 4 тооны үхрийг Архангай аймгийн Тамир сум руу туугаад явсан” гэж хэлсэн байсан. Үүний сидиг хуулж Цагдаагийн байгууллагад өгч байсан.
Тэгээд гэрчээрг асуулгах гэтэл түүнийг гэх хүн “ална” гэж сүрдүүлсэн тул гэрчээр мэдүүлэг өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үлдсэн 2 үхрээ*******оос хүлээж аваад гарын үсэг зуруулсан гэв.
2. Хариуцагч*******оо,******* нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
***************ын нэхэмжлэлийг хүлээн авах ямар ч боломжгүй, үндэслэлгүй болохыг тайлбарлах нь: Би малаа авчирч тавь гэсэн зүйл байхгүй. Манай бага хүү*******той ******* сум дээр тааралдаад үхрээ тавьмаар байна гэхэд нь ааваас асууя, тэгээд хэлье гэж хэлээд надад ******* гуай үхрээ тавъя гэж байна гэхээр нь доод голын мал туранхай хэцүү дээ. Хангайд цастай байгаа талаар утсаар хэлсэн.
Үнэхээр тэдний үхэр маш туранхай, голд шахагдсан үхрүүд байсан. Яг өөрсдийнх нь биш, талийгаач хөгшнийх нь хэдэн хөгшин үнээ байсан юм билээ. Авах боломжгүй гэтэл манай голд мал хэцүү байна, өвс л бараадуулмаар байна. Та найдвартай, яаж ийгээд борогтой залгуулаад учраа олъё гэхээр нь үхэж үрэгдвэл хэцүү шүү гэхэд үхсэн ч дүүрчээ, өвс боргийг нь бараадуулъя гэж манайд нөхөртэйгөө ирээд гуйгаад хоносон.
Үхэр нь ирж байгаа гэсэн тэр өдрөө ирээгүй, явах болохоор нь бага хүү*******ыг өмнөөс нь явуулж авахуулсан, өөрсдөө байгаагүй. Үнэхээр туранхай эцэнхий 8 бяруу, 6 гунж, 8 бүдүүн хөгшин үнээ байсан. Авчирч тавьсан. 2020 оны 10 сард отор дээр байхад нөхөр нь ирж хүнсэндээ 1 үнээ авсан, ямар ч өөхгүй, тас хар мах байсан. Хүнс авахдаа нөхөр нь үхрээ хараад овоо гэдэс оржээ гэж хэлж байсан юм.
Өвөл отроор гайгүй явж даваад 2021 оны цагаан сарын өмнө нутагтаа ирээд үхрээ ав гэж олон удаа хэлсэн. Одоо очино, 2 хоноод очино гэж хэлээд ирээгүй байсаар 2021 оны 3 сард цас нэмж ороод зудыг дээд цэгт нь хүргэсэн. Энэ үед манай болон тавиул мал их үхсэн.
****************** гэж айл үхрээ тавьсан 11 үхэр үхсэн. Манай өөрийн 50 гаруй үхэр үхсэн. Тэр хавар хэцүү, өвөл хүнд, хавар болсныг түмэн мэднэ. Манайхны үхэр үхэж үрэгдэж байсныг саахалт байсан айл ************** болон тэдний хүүхдүүд мэднэ.
Үхэж үрэгдэж эхлэнгүүт нь миний бие, мөн манай хүү******* биечлэн очиж хэлж зургийг нь хүртэл үзүүлсэн юм. Очиж авна гэж хэлээд алга болсон нь эдний буруу учир нь тэд зуднаар ****************ынх сумын төв дээр өвс зарж байсан, биднийг үхрээ ав гэж хэлэхэд хашаандаа аваад өвс тэжээлээр бордсон бол болох байсан. Өвс ачиж очоод тэжээвэл болох байсан.
Гамшиг болж байхад очиж харах, тэжээх үүргээ биелүүлэлгүй, худлаа үнэн үгээр хардаж сэрдсэнд гомдолтой байна. Үлдсэн 2 үнээгээ ав гээд байхад авахгүй байсаар хавар тугаллуулаад 6 сарын сүүлээр авсан. Тэр жилийн зуданд малгүй болсон өрх ч байгаа. Манай сум багт зуд ямар болдог, ямар хэцүүг нь ******* мэргэжлийн хүн мэднэ. Өөрсдөө мэдсээр сонссоор байж харсаар байж малдаа анхаарал тавиагүй байж, худлаа үнэн хууль хүчний байгууллагаар яваад үнэн нь гарч ирсэн тул одоо шүүхээр далайлган эцэж турж, осгож үхсэн малаа төлүүлэх гэж байвал үүнийг хүлээн авах боломжгүй.
Би 2014 онд сумын сайн малчин, 2016 онд мянгат малчин, 2019 онд аймгийн аварга малчин болсон. Өөрийн амьдралд хүрэлцэхүйц малтай хүн, бусдын малд нүд унагах, үрэх тийм сэтгэлтэй хүн биш гэдгийг нутгийн ард түмэн мэднэ. Би зуданд хорогдсон малыг хариуцах, төлөх ёсгүй гэж үзэж холбогдох баримтыг хавсаргаж тайлбар гаргалаа. Шүүх хуралдаанд хууль зүйн туслалцаа авч хамтран оролцох, эрхээ хангуулахаар өмгөөлөгчид хандсан байгаа.
Мөн *******д нэр төр, энэ асуудлаар ирж очсоны төлбөр тооцоог сөрөг нэхэмжлэлээр хүсэмжилнэ гэжээ.
2.1. Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* гэх хүнд хөгшин үхрүүд чинь үхээд байна. Ирж үхрээ аваарай гэж удаа дараа хэлж байсан бөгөөд яах вэ өвстэй газраа байж байг би аваад нэмэргүй гэж хэлсэн.
******* гэх хүн нөхрийн хамт надад үхрээ биечлэн хүлээлгэж өгөөгүй бөгөөд нарийн тохиролцоо хийгээгүй. Үхэр тууж ирсэн хүн л хүлээлгэж өгсөн.
Манайх Архангай аймаг руу үхэр зарж борлуулсан зүйл байхгүй. ******* гэх хүн гэх хүнд архи өгөөд худал мэдүүлэг өгөхийг ятгаж машин, мотоцикл өгөхийг амласан болох нь шүүх дээр нотлогдсон байсан.
Дараа нь адуу аваарай гэж хэлсэн бөгөөд удалгүй адуугаа аваад явсан байсан. Үхрээ өөрөө авч тэжээх талаар удаа дараа хэлж байсан гэв.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* гэх хүн******* гэх хүнтэй уулзаж байгаагүй.*******ын ах нь нэхэмжлэгч *******тай холбогдож давс авсан байдаг.
**************ын ахад нь ******* мал тавих талаар хэлсэн байдаг бөгөөд*******ын ах нь ааваасаа асууж тэгээд мал тавихыг зөвшөөрсөн байдаг.
****************** гэх хүнээс асуухад ******* гэх хүнд үхэр үрэгдэх тохиолдолд манайх хариуцлага хүлээхгүй бөгөөд өвс тэжээл авчирч өгөх талаар хэлсэн байдаг. Уг 24 тооны үхэр нь нэхэмжлэгч ******* болон түүний нөхрийн эзэмшлийн мал биш байсан бөгөөд эдгээр мал нь н.Хас-Очир гэх хүний нэр дээр тоологдсон мал байсан.
******* нь өөрийн биеэр******* гэх хүнд хүлээлгэж өгөөгүй байсан. Эдгээр баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Иймд ******* гэх хүн 24 тооны малыг шаардах эрхгүй этгээд байна гэж үзэж байна.
Тэгээд үхрүүд үхэж үрэгдэж байна. ирж малаа авах талаар удаа дараа хэлж байсан байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа хийсэн бөгөөд******* гэх хүнийг хэрэгт холбогдолгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
24 тооны мал байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр үхэж үрэгдсэн байхад **************гэх хүн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэг ч удаа өвс тэжээл авч ***************** гэх хүнд өгөөгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.
Иймд ******* гэх хүн 24 тооны малыг шаардах эрхгүй этгээд байна гэж үзэж байна. Уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч ******* нь 24 тооны үхэр авч ирж өгөхдөө гэрээ хэлэлцээр хийгээгүй, цалин мөнгө тохироогүй учир байгалийн гамшиг зуд зурханд үхэж үрэгдсэн үхрийн үнэ болох 14,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. ******* гэдэг хүн мэргэжлийн хувьд цас их орох, зуд зурхан болохыг мэдэж байх ёстой.*******,******* нар нь гэм буруугүй гэж бодож байна. Архангай аймаг руу зарсан гэх үхэр ямар нэг нотлох баримт байхгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай тогтоол, “Энх нахиа” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай албан бичиг, Галуут сумын нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгалын ажлын 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тайлан, Баянхонгор аймгийн Галуут сумын зудын эрсдэлийн тойм судалгааны үр дүн, Галуут сумын гангийн тойм судалгаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/32 дугаартай захирамж зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр гэрч ******************* нараас мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******,******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 14,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч*******,******* нар нь 24 тооны үхрийг анх тавихдаа ямар нэгэн байдлаар тохиролцоо хийгээгүй, 24 тооны мал байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр үхэж үрэгдсэн байхад бид хариуцлага хүлээх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэг ч удаа өвс тэжээл авч өгөөгүй, ******* гэх хүн 24 тооны малыг шаардах эрхгүй этгээд байна гэж тус тус маргажээ.
4. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-нд 24 тооны үхрийг дүүээр туулгуулан хариуцагч*******,******* нарынд хүргүүлсэн, 2021 оны 6 дугаар сард 2 үхрийг эргүүлэн авсан үйл баримт болжээ.
5. Нэхэмжлэгч ******* нь 24 тооны үхрийг хариуцагч*******,******* нарын малд тавихдаа хариулга хөлс тохироогүй, хэзээ, хэрхэн буцаан авах талаар тохиролцоогүй, худ ургийн харилцаатай хүмүүс тул болно байх гэж бодсон талаар зохигчид тайлбарладаг, хариуцагч*******,******* нар нь 24 тооны үхрийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг, зохигч энэ талаар маргаагүй байна.
6. Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “... ******* нь 2020 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдэд үхрээ маллуулахаар өгсөн ба завшсан болох нь тогтоогдоогүй байх тул дээрх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр” хэрэг бүртгэлтийн 221400125 дугаартай эрүүгийн хэргийг хаажээ.
7. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******* нь 24 тооны үхрээ хариуцагч*******,******* нарт хариулуулахаар сайн дураараа хүлээлгэн өгч, хариу төлбөр тохиролцоогүй болох нь тогтоогдож байх тул өөрийн малаа сайн дураараа хариуцагч нарын эзэмшилд шилжүүлж хариулуулсан, нөгөөтэйгүүр хариуцагч нар нь үнэ хөлс тохиролцолгүйгээр 24 тооны үхрийг хүлээн авч малласан нөхцөл байдлууд нь гэм хорын зөрчил биш байна.
8. Зохигчийн малаа нэгэндээ өгч маллуулж байгаа нь гэрээнээс үүдэлтэй харилцаа биш, гэрээний бус үүрэг хэдий ч гэм хорын шинжгүй, итгэлцлээр нөхцөлдсөн туслалцааны харилцаа байх бөгөөд талууд 24 тооны үхрийг хэзээг хүртэл хариулуулах, хэдий хэмжээний хөлс өгөх, өвс тэжээлээр хангах эсэх, эрсдэл үүсвэл хэрхэх зэргээр аливаа тохиролцоо хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зохигчийн хооронд аливаа гэрээнээс үүдэлтэй болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй байна гэж шүүх дүгнэв.
9. Хариуцагч*******,******* нар нь “… 21 тооны үхэр нь 2021 оны 1-3 сард орсон их хэмжээний цасны улмаас үхэж үрэгдсэн…” гэж, нэхэмжлэгч ******* нь “… миний үхрийг Архангай аймаг руу зарсан талаар гэгч нь хэлсэн учраас миний үхэр зуданд үхээгүй, хариуцагч нар зарж борлуулсан…” гэж тус тус мэтгэлцдэг ч хариуцагч нар нь нэхэмжлэгч ***************ын үхрийг бусдад зарж борлуулсан, дамжуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулсан байдаг хэдий ч хариуцагч нарын 24 тооны үхрийг ямар нэгэн үүрэг хүлээлгүйгээр хүлээн авч маллаж байсан нь дээрх зүйл заалтуудаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
11. Иймд нэхэмжлэгч ***************ын хариуцагч*******,******* нараас гэм хорын хохиролд 14,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мал нь түүний мал биш, *********** гэх дүүгийнх нь мал гэж тайлбарладаг хэдий ч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хариуцагч нарын хувьд 24 тооны үхрийг хүлээлгэн өгч буй нэхэмжлэгч ******* нь тус 24 тооны үхрийг өмчлөгч гэж тооцогдох болохыг дурдав.
13. Иргэдийн төлөөлөгч ******************ын “… Нэхэмжлэгч ******* нь 24 тооны үхэр авч ирж өгөхдөө гэрээ хэлэлцээр хийгээгүй, цалин мөнгө тохироогүй учир байгалийн гамшиг зуд зурханд үхэж үрэгдсэн үхрийн үнэ болох 14,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэж байна. ******* гэдэг хүн мэргэжлийн хувьд цас их орох, зуд зурхан болохыг мэдэж байх ёстой.*******,******* нар нь гэм буруугүй гэж бодож байна. Архангай аймаг руу зарсан гэх үхэр ямар нэг нотлох баримт байхгүй байна…” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Дүүрэнхундагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч*******,******* нараас гэм хорын хохирол 14,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******************ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ************************ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ