| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00399/И |
| Дугаар | 140/ШШ2024/00431 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 140/ШШ2024/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг ... сумын ... багт оршин суух .......... нэхэмжлэлтэй,
........... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., нарийн бичгийн дарга ........ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ...... нь 1974 онд төрсөн, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ..... суманд оршин суудаг. Би ...... 1998 оны 8-р сарын 06-ны өдрөөс хойш хамт амьдарч 2000 онд хүү .........., 2002 онд охин ..... тус тус мэндэлсэн.
Нөхөр .......... 1998 оноос хойш гэр бүл болж хамт амьдарч байсан боловч хөдөө орон нутагт байсан болохоор одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй явсаар ирсэн. Одоо малчнаар тэтгэвэр тогтоолгох гэхэд малын А дансны лавлагаа ........... нэр дээр гарсан тул шүүхээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1998 оноос хойш ........ хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .......... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ...... нь ......... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр .............. нар нь 1998 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдний дундаас 2000 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү ........, 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин ........ нарын төрсөний гэрчилгээ, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2000 оны хүн ам, орон сууцны тооллогод ........ тэргүүлэгч өөрөө, 1968 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, ........... эхнэр, 1974 онд төрсөн, 25 настай, Завхан аймгийн ....... сумын ..........багийн 2019 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, уг дэвтэрт Өрхийн тэргүүлэгч .........., өрхийн гишүүдийн бүртгэл хэсэгт .............., ........... гэх бичилт, хамт амьдарч байхдаа авахуулсан фото зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
....... овогт ............ нар нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь 12 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ИБД-.......... дугаарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг ......... хамтын амьдралтай байсан болох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч ........ өгсөн мэдүүлгийн: ...Манайх 1985 оноос хойш ...... сумын ...... багийн ........... .........ээр ажиллаж байхад ........ аав ........., ээж ............ нар нь манай ............... малчнаар ажиллаж байсан болохоор........багаас нь мэднэ. .тэй 1998 оны намар 8 сар...........ын 6-ны өдөр хуримаа хийж байсныг сайн мэднэ. Тэр үед эхнэр ............ нь ............... бригадын хүн байгаа юм. ........ нар нь гэр бүл болсноос хойш охин банди хоёртой болсон. ... гэх хэсэг,
гэрч ......ын өгсөн мэдүүлгийн: ....н багаас .........нь мэднэ. Манай дүүтэй нэг ангид байсан. ........ 1998 оны 8 сард хуримаа хийж байсныг сайн мэднэ. Тэр үед би ......... .....умын .... багийн ......... ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна. ......... хоёр гэр бүл болсноос хойш 2 хүүхэдтэй болсон. Том нь хүү, бага нь охин байгаа юм. ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ........... нарыг 1998 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .........йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ