Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2024/00432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......... багт оршин суух, ........ овогт ........ нэхэмжлэлтэй,

.......... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох болон 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин .........., 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин........... нарын эцэг ............. мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., нарийн бичгийн дарга ........ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ............ 2010 оны 2 дугаар сард танилцаад 2010 оны 10 дугаар сард нэг гэрт орж хамтран амьдарсан. .......нд том охин, ...............д хүү ......... 2..........д бага охин .... гарсан. Нөхөр ........13 жил хамт амьдарч байгаад 2023 оны 07 дугаар сарын 30-нд өвчний улмаас нас барсан.

Иймд гэрлэлтийн баталгаа хийлгэж чадаагүй байсан тул намайг ............ хамтын амьдралтай байсан болон хоёр хүүхдийг төрсөн эцэг нь .............. мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ......... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох болон ...... мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр ........ нар нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болон охин ....... нарыг төрүүлсэн болох нь Завхан аймгийн .......г дэвтэрт ....өрхийн тэргүүлэгч ., гэр бүлийн гишүүд ....... овогт .................. гэх хэсэг,

мөн Завхан аймгийн ...........сумын .......... 2016 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, уг дэвтэрт ....өрхийн тэргүүлэгч . гэр бүлийн гишүүд . ............. овогт ............. гэх хэсэг,

мөн Завхан аймгийн Я...... 2021 оны хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, уг дэвтэрт ....өрхийн тэргүүлэгч ..........., гэр бүлийн гишүүд ...................... гэх хэсэг, нэхэмжлэгч нь ......... хамт амьдарч байхдаа авахуулсан фото зураг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг талийгаач ............хамтын амьдралтай байсан болон охин ........... мөн болох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч ..............   өгсөн мэдүүлгийн: ...2010 оноос талийгаач .............сайн мэднэ. ............сумаас .............. амьдарч байсан юм. ...2010 оноос хойш 2023 оны 7 сард нөхөрийгөө нас барах хүртэл нь хамт амьдарч байсан. Талийгаач ...........ыг нас барахад .......... бие давхар үлдэж байсан юм. Би 2021 оны 11 сард ............ багийн даргаар сонгогдон ажиллаж байсан болохоор сайн мэднэ. ............... хамт амьдарч байх үед буюу 2010 оноос хойшхи хугацаанд 3 хүүхэд төрүүлсэн. Талийгаачийг нас барахад ...............жирэмсэн байсан... гэх хэсэг,

гэрч .......... өгсөн мэдүүлгийн: .............. бол багаас нь мэднэ. Аав, ээжтэй нь нэг нутаг, нэг дор өссөн болохоор сайн мэднэ. Талийгаач ..........ыг 2010 оноос хойш сэйн мэднэ.......... сумаас ............ багт ирж ............ амьдарч байсан юм. энэ хоёр 2023 оны 7 сар хүртэл хамт амьдарсан. Талийгаач ...... нас барахад ......... нь бие давхар байсан гэж яригддаг байсан бөгөөд нас барснаас нь хойш удалгүй төрсөн юм. ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ........ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-д зааснаар .................нарыг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар ................................ нарын эцэг нь ...................... мөн болохыг тогтоосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ