| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2017/0075/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/84 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/84
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч: Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үлэмж овгийн Долгорын Дид холбогдох эрүүгийн 1727000800039 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1981 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ахын хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт оршин суух гавьяа шангалгүй, урьд ял шийтгэлгүй Үлэмж овгийн Долгорын Д, РД:ЙР81091313
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Дэнжийн 01-07 тоотод оршин суух Д.Чимэд-Орлонгийн хашаанд хохирогч Б.Д-ын зүүн гаран тус газарт нь хүрзний төмөр ишээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Шүүгдэгч Д.Д-ийн өгсөн мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 27-ны орой 22 цагийн үед Цогоогийн хамт найз Чимэд-Орлонгийн гэрт нь очсон чинь Д, Чимэд-Орлон 2 байсан. Тухайн үед Чимэд-Орлон гэртээ согтуу унтаж байсан. Д сэрүүн сууж байсан.
Тэгээд би Чимэд-Орлонгийн гэрийн үүдэнд нь байсан өөрийн эзэмшлийн хүрзээ аваад гэрлүүгээ явах гэж байсан чинь араас Д намайг гэрээс гарч ирж дуудсан. Тэгэхээр нь би гарандаа барьж байсан хүрзний ишээр Дийн гуян тус газар нь 2 удаа ямар нэгэн шалтгаангүйгээр цохиж авсан тэгтэл Чимэд-Орлон гэрээс гарч ирээд намайг чи манай хашаанд хүн зодож болохгүй гэрлүүгээ яв гэж хэлсэн тэгээд би найз Цогоогийн хамт гэрлүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Хохирогч Б.Д-ынөгсөн: “...Д намайг хүрзний ишээр гаран тус газарт 1-2 удаа цохиж авсан. Эмчилгээний зардал 450.000 төгрөгийг нэхэмжилнэ. Зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Д.Чимэд-Орлонгийн өгсөн: “...Д гэдэг хүүхэн гадаа уйлахаар нь гараад яасан бэ? гэж асуусан чинь намайг Д зодсон гэж хэлсэн. Тухайн үед намайг гэрээс гарахад Д, Д, Цогоо нар гэрийн үүдэнд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Р.Цогбадрахын өгсөн: “...Д намайг айлд очиж өөрийнхөө хүрзийг авах гэсэн юм гэж хэлээд хамт Чимэд-Орлон гэх айлд очсон юм. Д, Д хоёр маргалдаад тэр хүрзийг булаацалдаад байхаар нь би Д-ийн зүүн гарнаас нь барьж авсан. Тэгтэл Д, Д-ыг хүрзний ишээр 1 удаа цохиж авсан. Зодсон асуудал байхгүй, харин хүрзний ишээр ямар ч байсан 1 удаа цохиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Д-ыг цохисон гэх хүрзийг эд мөрийн баримтаар хураан авах мөрдөгчийн санал, тэмдэглэл, хүрзэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 6-9, 13 дугаар хуудас/
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтэд:
“... 1. Б.Д-ынбиед зүүн гарын шуу ясны хугарал тахилзуур яс тохойны үений салалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Хэрэг болох гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46-47 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Д.Д амдиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д амдиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Үлэмж овгийн Д. Д-д 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй хүрзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Д. Д-ийн эзэмшлийн 728 м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Д-д төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч
Д.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА