| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04961/И |
| Дугаар | 182/ШШ2024/03956 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/03956
2024 09 27 182/ШШ2024/03956
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............ цогцолборт байрлах, М ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоот хаягт оршин суух, С.Э /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,067,318 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э нь М ББСБ-тай 2021.09.28-ны өдөр 140000667899 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 000000 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан. С.Э нь уг гэрээний үндсэн дээр 2022.10.15-ны өдөр 650,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр авч, 2022.11.15-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч хугацаанд нь төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд С.Э рүү зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, зээлийн гэрээн дээр өгсөн дугаарууд руу холбогдоход хариу өгөөгүй ба одоог хүртэл огт төлбөр төлөөгүй, харилцаа холбоо тасарсан. С.Э нь зээлийн гэрээний үүрэгт 2024.05.09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 650,000 төгрөг, зээлийн хүү 352,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,622 төгрөг, нийт 1,067,318 төгрөгийн зөрчилтэй байна. М ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй.
Иймд хариуцагч С.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,067,318 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие М ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 1,067,318 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.09.30-ны дотор 167,318 төгрөг, 2024.10.31-ний дотор 200,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 200,000 төгрөг, 2024.12.31-ний дотор 500,000 төгрөг тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч С.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,067,318 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,067,318 төгрөгийг 2024.09.30-ны дотор 167,318 төгрөг, 2024.10.31-ний дотор 200,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 200,000 төгрөг, 2024.12.31-ний дотор 500,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
М ББСБ ХХК-иас 2024.06.25-ны өдөр О.Б, М.С нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/2327 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч М.С нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч С.Э-ээс тэмдэгтийн хураамжид 15,083 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 15,083 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,166 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,067,318 төгрөгийг 2024.09.30-ны дотор 167,318 төгрөг, 2024.10.31-ний дотор 200,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 200,000 төгрөг, 2024.12.31-ний дотор 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Э-ээс 15,083 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 15,083 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,166 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА