Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2024/00872

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэрцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч******* нь*******тай 1993 оны 08 дугаар сараас 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 ********** миний бие нь 1974 оны 05 дугаар 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. 1991 онд Баацагаан сумын 8 жилийн сургуулийг дүүргээд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1993 онд Очир овогт Шагдарын*******тай гэр бүл болон Баянхонгор аймгийн ******* Цэцэн 3 дугаар багт мал маллан амьдарч ирсэн.

Гэр бүлийн бүртгэлээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хамтдаа гэр бүл болон амьдарч байгаад миний хань 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өвчнөөр нас барсан. Бидний дундаас хоёр хүү төрсөн ба том хүү *************** 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, бага хүү Т****************** нь 1997 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн нь бүртгэлийн байгууллагад эцгээрээ овоглогдон бүртгэгдсэн байгаа.

Миний бие нь одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн бөгөөд мал маллаж байсан байдлаа нотлох шаардлага үүсэхэд малын А данс буюу тооллого нь нөхөр*******аар бичигдэн архивлагдсан байна. Нөхөр******* бид хамтын амьдралтай байсан ба хамтдаа мал маллан амьдарч байсан. Бид хоёр хүүтэй.

Бидний хамтын амьдралтай буюу гэр бүл байсан болохыг хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон нөхөр*******, хүү******* нартай авахуулж байсан зураг зэрэг баримт нотлох болно.

Иймээс биднийг*******тай 1993 оны 08 сараас 2000 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2. Хүсэлт гаргагч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1991 онд мал дээр гарч мал маллаж байгаад 1993 онд нөхөр*******тай гэр бүл болсон. 1993 оны 08 сараас 2000 оны 03 сарын 22-ны хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү. Одоо тэтгэвэрт орох гэхээр хамтран амьдарч байсныг тогтоолгож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, фото зураг, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 252 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 49, 51 дүгээр тодорхойлолтууд, хүүхдүүдийн төрсний болох иргэний үнэмлэхийн лавлагаанууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч *******, нараас мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ************* нь нас барагч*******тай 1993 оны 08 дугаар сараас 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймгийн *******анд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч******* нь нас барагч*******тай 1993 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү*******, 1997 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү нар төрж, аав*******аар овоглосон байх бөгөөд******* нь 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн*******гийн тайлбар, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 49, 51 дүгээр тодорхойлолтууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч*******, нас барагч******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж хамтран амьдарч байсан талаар*******гийн ах, нас барагч*******ын дүү нар нь мэдүүлсэн байх тул*******,******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,*******тай 1993 оны 08 дугаар сараас 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Хүсэлт гаргагч******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан*******, ****************************** нарыг 1993 оны 08 дугаар сараас 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА