Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 140/ШШ2024/00434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч Завхан аймгийн .......сумын ........... багт оршин суух ............ нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга ........... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: .............. миний бие 1969 онд Завхан аймгийн ............ багт төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байна. 1977-1986 он хүртэл сумын ерөнхий боловсролын сургуульд сурагч, 1986 оны 11 дүгээр сараас 1988 оны 11 дүгээр сар хүртэл ..............бригадад эцэг эхийн хамт малчин, 1988 оны 11 сараас 1990 оны 11 дүгээр сар хүртэл Ардын армийн ангид байлдагч, 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 04 дүгээр сар хүртэл Завхан аймгийн ............... багт малчнаар, 1993 оны 05 дугаар сараас хойш .......... багт мал маллаж амьдарч байна. Энэ хугацаанд тус байрлах З.............малчин мөн сумын ...................... зэргээр ажиллаж байна. Энэ жил 55 нас хүрч байгаа малчин хүн тул өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас шүүхээр ажиллаж байсан хугацааг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ........ намайг байхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч .................ын нэхэмжлэлийн зариам хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ............ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1986 оны 11 дүгээр сараас 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........... малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн боловч нэхэмжлэгч .......... нь дээрх хугацаанд сургуульд суралцаж байсан байх тул шүүх түүний дээрх жилүүдийг тогтоох боломжгүй хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийг 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ................бригадад малчнаар ажилд томилж байсан болох нь мөн нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ............дугаартай Ажилд томилох тухай тушаалаар тогтоогдож байна.

Ийм учраас нэхэмжлэгчийг 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ................бригадад малчнаар,

-1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ............ тоот лавлагаа, Завхан аймгийн .......... 1987 оны 7 сарын 25-ны өдрийн ........... дугаартай ажилд томилох тухай, мөн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ...........дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалууд, 1987 оны Завхан аймгийн ..................... бригадын хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар дансанд өрхийн тэргүүн ............, мөн 1988-1993 оны Завхан аймгийн .................... бригадын хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар дансанд ..............нэрээр хөдөлмөрийн хөлс тооцогдсон зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн ........... 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 5-д ..., 6-т ..........., 14-т Завхан аймгийн ......... нэгдэл, малчин, 1990 он гэх хэсэг, мөн уг бримтын 10-т Завхан аймгийн ........сумын 4-р хэсэгт малчин гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч .......... өгсөн мэдүүлгийн: ......... нь илгээлтээр Завхан аймгийн ........... нэгдэлд ээж, аавынхаа хамт мал маллаж байсан. Өөр ажил хийж байгаагүй. Нэгдэл 1993 онд татан буугдаж хувийн малаа малласан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч ........ дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ........... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6 дэх заалтыг баримтлан ........... 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Завхан аймгийн .............бригадад малчнаар,

-1992 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн С................-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,

түүний нэхэмжлэлээс 1986 оны 11 дүгээр сараас 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Завхан аймгийн ............... малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай шаардлагыг хасч, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ