| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00362/И |
| Дугаар | 140/ШШ2024/00435 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 140/ШШ2024/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... багт оршин суух, ..................... нэхэмжлэлтэй,
............ хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., нарийн бичгийн дарга ............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би .......... 2019 оны 2 сарын 5-ны өдөр танилцаж, 2020 оны 6 сарын 5-ны өдрөөс хамтран амьдарч байсан. 2021 оны 3 сарын 17-ны өдөр охин ..........төрсөн юм. Тэр цагаас хойш бид хоёр хамтран амьдарч байгаад нөхөр Р.......... маань 2024 оны 6 сард зуурдаар нас барсан.
Охин .......... аав ............ овоглосон юмаа. Одоо охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэтэл бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас Нийгмийн даатгалаас хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгож ир гэсэн. Иймд намайг ... 2020 оны 6 сраас 2024 оны 7 сарын 02-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...........ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ........ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ........... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Тэрээр ..................... нар нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хамт амьдарч байхдаа авахуулсан фото зураг, тэдний дундаас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин ........... төрсөний гэрчилгээ, мөн охин ...........төрүүлэхдээ нээлгэсэн .............. төрөлтийн түүх, уг баримтад ...нөхрийн нэр гэсэн хэсэгт ................ гэх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
................. нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ........... дугаарын нас барсаны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг талийгаач ........... хамтын амьдралтай байсан болох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч .......... өгсөн мэдүүлгийн: ................ сумд мал маллаж байхад нь би 2018 онд танилцаж байсан. Талийгаач .........бол бүр багаас нь мэднэ. ............гэдэг хүнтэй .......... сумын ........... багийн нутагт мал маллацгааж байсан болохоор би сайн мэднэ. ...........талийгаач ........... нарыг гэр бүл болоод 2019 онд .......... багийн ............. гэдэг газар цайллага хийгээд намайг урьж байсан юм. Би талийгаач ............ болон эхнэр .................нарын хавар ямаа самнах, хонь хяргах гээд ажлуудад нь тусалж байдаг байсан. Энэ хоёр 2021 оны 3 сарын 17-ны өдөр охинтой болцгоосон. 2024 оны 6 сарын 25-ны өдөр надтай уулзсаныхаа маргааш нь талийгаач ............зуурдаар өнгөрчихсөн байсан. ... гэх хэсэг,
гэрч ........... өгсөн мэдүүлгийн: ................ сумын харьяат хүүхэд байгаа юм. Талийгаачийн аав ........... өвөл нь ........... сум руу орж өвөлждөг байсан. .......... нар нь 2018 онд танилцж байсан. Талийгаач ........ бол бүр багаас нь мэднэ. ............., талийгаач ........... нарыг гэр бүл болоод 2019 оны 8 сард ........... багийн ......... наана ...... гэдэг газар цайллага хийгээд намайг урьж байсан. ............ нар нь 2021 оонд охинтой болсон... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар .................. нарыг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ