| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2017/0074/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/83 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/83
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч: С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин овгийн С.О-д холбогдох эрүүгийн 1727000680036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр хүүхдүүд, зээгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн С.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Отгонбат нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн нутагт байх “Уужим” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 75 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэн малын хашаа саравч барьсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай сумынхан багийн хурлаас бүх мэдээллээ авдаг. 2016 оны багийн даргын сонгуулиас хойш нэг ч удаа багийн хурал хийгээгүй. Хагас дутуу малын саравч барьсан. Би байгаль экологид хохирол учруулаагүй. Хүмүүс нь очиж шалгаж үзсэн. Uэхдээ гоожин аваагүй нь миний буруу. Өвөл мал тооллогоор модны гоожин бичдэг юм би тэр үеэр гоожингоо авна гэсэн...” байсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.С-ын өгсөн “...С.От нь тус сумын 2 дугаар багийн нутагт “Уужим” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэж малын саравч барьсан байсан. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Орчны бүсэд хамаардаг. Хохирлоо барагдуулах талаар С.О-тай харилцан тохиролцсон учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-79 дүгээр хуудас/
Гэрч З.Цэцэгмаагийн өгсөн: “...С.О нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, малын саравч барьсан байна гэх мэдээллийн дагуу очиж шалгахад зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын саравч байр барьсан байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг баримт байхгүй. Хууль бусаар мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,
- Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай /хх 13, 93 дугаар хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 97 дугаар хуудас/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах болон хөнгөрүүлэх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт иргэний бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбатыг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10.000 төгрөгийн үнэ бүхий чарга, 15.000 төгрөгийн үнэ бүхий цүц хөрөө зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 1 литрийн хэмжээтэй мөнгөн аягыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн С.О-ын хээр халзан морь, 25.000 төгрөгийг үнэ бүхий эмээл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг шинэс мод зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хээр хазлан морины үнэ 500.000 төгрөг, эмээлийн үнэ 25.000 төгрөг, 75 ширхэг шинэс модний үнэ 150.000 төгрөг зэргийг шүүгдэгч С.О-аас гаргуулж улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч С.О нь хохирогч Ч.Сонинбаярт 1.678.320 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хилийн хориг тавигдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч
С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА