Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/04042

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03 182/ШШ2024/04042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ................. тоот хаягт оршин суух, Ч овогт Б.А /РД:000000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Ч.О нь 2024.04.16-ны өдөр Onna гэх фейсбүүк хаягаар надтай холбогдож, хашааны гүйдэг хаалга авахаар болж, 2024.04.19-ний өдөр гэрт нь хүргэж өгч, суурилуулж, 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж надад өгсөн. Үлдэгдэл 300,000 төгрөгийг 2, 3 хоногоос гүйцээж өгнө гээд одоог хүртэл өгөөгүй. Хаалгыг ................... тоот хаягт хийж өгсөн. Тооцооны үлдэгдэлтэй холбоотойгоор харьяа дүүргийн шүүхэд нь нэхэмжлэл гаргасан боловч Б.О нь хаяг дээр байхгүй, хаяг тодорхой бус гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Б.О-ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.30-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,

-............. 16 дугаар хорооны Засаг даргын 1243 тоот ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 4 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.19-ний өдрийн 181/ШЗ2024/18894 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-7 х/,

-Хаан банкны дансны хуулга /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Б.А шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О нь хаалганы үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул хүсэлт гаргагч нь 300,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.19-ний өдрийн 101/ШЗ2024/18894 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Б.О-ыг ........... тоот хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7 х/,

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Гэтэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О нь ......... тоот хаягт оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.19-ний өдрийн 9/11511 тоот албан бичгийн хавсралт болох иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн шүүхээс ......... тоот хаягийн дагуу 2024.08.06-ны өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас-ыг хүргүүлэхэд өөрөө хүлээн авсан зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О /РД:0000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Б.А-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О /РД:0000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Б.А-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА