| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2023/05477/И |
| Дугаар | 182/ШШ2024/04086 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/04086
2024 10 07 182/ШШ2024/04086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Б.Цолмон, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... тоот хаягт оршин суух, С овогт Н.Б /РД:00000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. байранд байрлах, С-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зардал 9,725,971 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Н.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О,
Иргэдийн төлөөлөгч Ш.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч С-нд холбогдуулан зардал 9,725,971 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад 59,725,971 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 801 сонгогчийн гарын үсэг зуруулахад гарсан зардал 9,725,971 төгрөг, олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие Н.Б нь Монгол Улсын Их Хурлын 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлж 0000.05.20-ны өдөр Снд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай 0000.05.22-ны өдрийн 73 тоот тогтоолыг өгсөн. Миний бие 0000.05.26-ны өдөр шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 0000.06.09-ний өдрийн 0010 дугаар шийдвэрээр болон Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүхээс миний нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч С дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Нэр дэвшигч би санхүүгийн болон сэтгэл санаа, нэр хүндийн их хохирол амсаад үлдсэн. Таны гомдол, хохиролыг барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй шүүхээр шийдүүл гэдэг.
Нэхэмжлэгч Н.Б нь С-ны хууль бус шийдвэрээс үүдэн 0000 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж чадалгүй, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан өөрийн хөрөнгөөр хохирсноос гадна тус шийдвэртэй холбоотойгоор гарсан нийтлэл, шийдвэрүүд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сэтгэл санааны хохирол амссан. Тодруулбал, хууль бус шийдвэрээс үүдэн интернэт орчинд нэр хүндэд халдсан мэдээнүүд гарсан, мэдээний сэтгэгдэл хэсэгт интернэт хэрэглэгчдийн доромжилсон, нэр хүндэд илт халдсан сэтгэгдлүүд ирж байсан, Н.Б нь Азийн хөгжлийн банкинд Техникийн мэргэжилтэн-ий орон тоонд зөвлөхөөр ажиллаж байсан ч нэр хүндэд халдсан мэдээ, мэдэгдлүүдээс болж Хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдсан. Гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь 2019.10.11-ээс 2021.12.10-ны өдрийг дуустал байсан боловч С-ны шийдвэр, түүний дараа гарсан мэдэгдлүүд гарсны дараа буюу 0000.07 дугаар сард Н.Б-гийн улс төрийн байр суурь, намд харьяалагддаг эсэх мэдээллийг тодруулах уулзалт хийж гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байдаг. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь ажил хэргийн хамааралтай хүмүүстэй холбоогүй болсон, сэтгэл санааны хямралд орсон.
Иймд /.......... дүүргийн/ тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг зууруулахтай холбоотой гарсан зардал, тухайлбал тусалсан хүмүүсийн ажлын хөлс болон буудал, тээврийн зардал гэх мэт бодитоор гарсан 9,725,971 төгрөг, түүнчлэн нэр хүндэд халдсан, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.
2. Хариуцагч С-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Б нь гэм хорын хохиролд нийт 59,725,971 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс сонгуулийн тухай хууль тогтоомжид зааС-ны дагуу 801 сонгогчдын гарын үсэг цуглуулах ажиллагааны хүрээнд хүмүүсийн ажлын хөлс, буудал, тээврийн зардал гэх мэт гарсан зардал нь 9,725,971 төгрөг, нэр хүндэд халдсан, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг Сноос нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
С-ны 0000.05.22-ны өдрийн 73 дугаар Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай тогтоол гарснаар нэхэмжлэгчид ямар бодит хохирол үүссэн нь тодорхойгүй бөгөөд тогтоогдоогүй байна. Харин нэхэмжлэгчийн нэр дэвшигчээр бүртгүүлэхэд зарцуулсан 9,725,971 төгрөг нь дээрх тогтоол гарахаас өмнөх үйл явдал юм.
Нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг С гаргаагүй бөгөөд мөн хууль зүйн хувьд тогтоогдоогүй. С-ны 0000.05.22-ны өдрийн 73 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид хохирол учруулС-ныг тогтоосон аливаа шийдвэр байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Ш.Л ...Н.Бг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь эдлүүлэхгүй, бүртгэлд хамруулаагүй гэм буруутай тул хариуцагч С хохирлыг барагдуулах үндэстэй... гэсэн дүгнэлтийг гаргасан.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.11-ний өдөр 456,580 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0000.06.09-ний өдрийн 0010 дугаартай шийдвэр /хх-ийн 5-7 х/,
-Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 0000.06.23-ны өдрийн 245 дугаартай тогтоол /хх-ийн 8-9 х/,
-2024.02.15-ны өдрийн 0132 дугаар бүхий Г.Х-д олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/,
-2019.09.30-эы өдрийн Азийн хөгжлийн банкны 154508-S26641 дугаартай ТА-9751 MON: Техникийн мэргэжилтэн (Хөдөө орон нутгийн нөөц ашиглалтын дүн шинжилгээний статистикч) 003 тоот гэрээ /хх-ийн 55-66 х/,
-2024.03.13-ны өдрийн Төрийн банкны Харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 67-68 х/,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын 2024.05.24-ний өдрийн 1/1705 тоот албан бичиг, түүний хавсралт /141-150 х/,
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024.05.03-ны өдрийн Эмчийн үзлэгийн хуудас /хх-ийн 151 х/,
-2024.05.24-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 153 х/,
-2024.08.08-ны өдрийн 08/08 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 175-176 х/,
-2024.03.11-ний өдрийн 07/645 тоот Үндэсний аудитын газрын албан бичиг /хх-ийн 177 х/,
-2024.04.23-ны өдрийн Төрийн банкны Харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 179-181 х/,
-2024.07.25-ны өдрийн СЭМҮТ-ийн Комиссын шийдвэр /хх-ийн 182 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
5. Хариуцагчаас 2024.01.10-ны өдрийн 1/08 дугаар бүхий Д.Б, Ө.О нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 17 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 35 х/,
-2024.04.12-ны өдрийн 1/223 дугаар бүхий Т.Н-д олгосон итгэмжлэл /хх-ийн 111 х/,
-2024.05.08-ны өдрийн 1/320 дугаар бүхий Н.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 129 х/ зэрэг баримтыг ирүүлсэн.
6.Тус шүүхийн 2024.03.15-ны өдрийн 182/ШТ2024/00090 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолын дагуу Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 78-99 х/,
2024.08.30-ны өдрийн 182/ШТ2024/00277 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоолоор Үндэсний аудитын газраас Н.Б /РД:0000000000/-гийн 0000 оны сонгуульд бие даан нэр дэвших үедээ буюу 0000.06.23-ны өдөр хүргүүлсэн Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй түүнд хавсаргасан хүсэлт /хх-ийн 203-206 х/,
-2024.09.16-ны өдрийн 182/ШТ2024/00295 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхийн тогтоолоор Н.Б /РД:0000000000/ нь 0000 оны сонгуульд бие даан нэр дэвшихдээ хувийн аудитын хуулийн этгээдээр гаргуулсан зардлын тайланг хүргүүлсэн эсэх талаар лавлагаа, хүргүүлсэн бол уг тайланг /хх-ийн 217 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч С /цаашид С гэх/-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч С-нд холбогдуулан зардал 9,725,971 төгрөг, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, нийт 59,725,971 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 801 сонгогчийн гарын үсэг цуглуулахад гарсан зардал 9,725,971 төгрөг, олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг буюу нийт 59,725,971 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодруулсан.
2.1. Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ Монгол Улсын Их Хурлын 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр 0000.05.20-ны өдөр нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ С-нд гарган холбогдох баримтуудыг хүлээлгэн өгсөн.
Гэвч С 0000.05.22-ны өдөр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай 73 тоот тогтоолыг надад өгсөн тул 0000.05.26-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар хандсан. Тус шүүхийн 0000.06.09-ний өдрийн 10 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Монгол Улс Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 0000.06.23-ны өдрийн 245 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.
Миний бие Монгол Улсын Их Хурлын 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр 801 сонгогчийн гарын үсэг цуглуулахад 9,725,971 төгрөгийн зардал гарсан. Мөн Азийн хөгжлийн банктай байгуулсан зөвлөхөөр ажиллах гэрээ цуцлагдсаны улмаас олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөгөөр хохирсон. Мөн хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас интернэт орчинд миний нэр, төрд халдсан сэтгэгдлүүд ирж байсан учраас сэтгэл санааны хямралд орж, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотойгоор эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг буюу нийт 59,725,971 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлд тус тус заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Хариуцагч С татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Н.Б нь 0000 онд Улсын Их Хурлын 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр 801 сонгогчийн гарын үсэг цуглуулаагүй, зөрчилтэй болох нь тогтоогдсон үндэслэлээр манайх татгалзсан. Захиргааны хэргийн Даж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Яагаад гэвэл энэ хүн нэр дэвшигч биш. Нэр дэвшигч болсон бол Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж тус тус заасан.
Гэтэл Н.Б нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байхад аудитын тайлан гаргасан байгаа. Сонгуулийн ажиллагаа дууссанаас хойш 30 хоногийн дотор эцсийн тайлан гаргадаг.
Нөгөө талаар манай байгууллага нэхэмжлэгчийн нэр, төрд халдаж, худал мэдээлэл тараасан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Бодитоор гарсан 9,725,971 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухай.
а. Хариуцагч С-ны даргын 0000.05.22-ны өдрийн 73 тоот тогтоолоор нэхэмжлэгч Н.Б-г Монгол Улсын Их Хурлын 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
б. Нэхэмжлэгч нь С-ны даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхээс 0000.06.09-ний өдрийн 0010 дугаартай шийдвэрээр ...Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасан сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байх шаардлагыг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэх нөхцөл байдалтай ижил мэтээр хамтатган авч үзэж 223 иргэн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зураагүй гэсэн нэг зөрчилд тооцсон нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйп ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгуулпага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг цуглуулсан байх, сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг хуульд заасны дагуу бичсэн байх гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг хангалттай цуглуулж, түүнийг үнэлээгүй байдал нь бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна...
Иймээс бие даан нэр дэвшигч Н.Бг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна., мөн хуулийн 31.4-т 'Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утаС-ны дугаарыг тодорхой бичсэн байна." гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Дүгнэхэд, маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Б-гийн бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
в. Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч Монгол Улс Дээд Шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 0000.06.23-ны өдрийн 245 дугаартай тогтоолоор ...С-ны 0000.05.22-ны өдрийн Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 73 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Н.Б нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэх-ээс татгалзаж шийдвэрлэсэн; нэхэмжлэгч Н.Б-гаас уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна...
... Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: гээд 9/-д шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ... гэж заасан бөгөөд энэхүү эрхийг хангах үүрэг нь Сонгуулийн төв байгууллагын тухай болон бусад сонгуулийн хууль тогтоомжоор С-нд хамааралтай; хэрэв нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол үүнийг бүрэн шалгаж, холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоосны үндсэн дээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах боломжтой... гэж дүгнэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
г. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Б-г Монгол Улсын Их Хурлын 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан С-ны даргын 0000.05.22-ны өдрийн шийдвэр нь үндэслэлгүй байсан болох нь дээр дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул энэхүү үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй болно.
д. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу 0000 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр 933 сонгогчдын гарын үсэг цуглуулах ажиллагааг хийхэд нийт 9,725,971 төгрөгийн зардал гаргасан болох нь Үндэсний Аудитын газарт 0000.06.23-ны өдөр хүргүүлсэн Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй, Н.Б-гийн Төрийн банк дахь 340003794107 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 179-181, 203, 205 х/
е. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй,
101 дүгээр зүйлийн 101.1-д Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т зааС-ны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна,
102 дугаар зүйлийн 102.2-т хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
ё. Нэхэмжлэгч Н.Б нь өөрт учирсан хохирлыг тухайн үедээ нэхэмжлээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар иргэний журмаар хохирлоо шаардах эрхтэй.
ж. Өөрөөр хэлбэл, хариуцагч С-ны даргын Н.Б-г бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нь 933 сонгогчдын гарын үсэг цуглуулахад нийт 9,725,971 төгрөгийн зардал гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирлын бүрэлдэхүүнд хамаарч байх ба, хариуцагчийн хууль бус үйлдэл, үүний улмаас нэхэмжлэгч Н.Б-д учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
з. Энэ нь гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байх шинжид нийцэж байна.
Тиймээс хариуцагч талын гаргасан ...Н.Б тухайн үедээ нэр дэвшигч байгаагүй, нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх, нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн хуулийн шаардлагатай, гэтэл Н.Б нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байхад аудитын тайлан гаргасан байгаа, сонгуулийн ажиллагаа дууссанаас хойш 30 хоногийн дотор эцсийн тайлан гаргадаг учраас зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэх бөгөөд тэрээр 9,725,971 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б-д төлөх үүрэгтэй гэж үзнэ.
и. Тодруулбал, хариуцагч С нь нэхэмжлэгч Н.Б-г нэр дэвшигчээр бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаагүй байсан бол тэрээр Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу бие даан нэр дэвшихэд шаардлагатай хүмүүсийн нэрсээ цуглуулж, түүнтэй холбоотой зардлаа өөрөө хариуцаж, тухайн үеийн сонгуульд оролцож, үр дүнгээ харах бодит боломжтой байсан гэж үзэхээр байна.
й. Тиймээс шүүх нэхэмжлэгч Н.Б-гийн гаргасан ... хариуцагч тал тухайн үедээ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд намайг сурталчилгааны ажлаа эхлүүлж болно, нэр дэвшигчийн үнэмлэхийг дараа нь өгч болно, заавал үнэмлэх авсан байх шаардлагагүй гэж хэлж байсан учраас би сонгуулийн сурталчилгааны ажлыг эхлүүлж, тараах материал бэлдсэн байсан, гэтэл хариуцагч сонгууль болохоос өмнөхөн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан учраас би сонгуульд огт оролцож чадаагүй... гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрүүдийн цаг хугацаанаас буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0000.06.09-ний өдрийн 0010 дугаартай шийдвэр, Монгол Улс Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 0000.06.23-ны өдрийн 245 дугаартай тогтоолоос тус тус харагдана.
Иймд хариуцагч С-ноос 9,725,971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.2. Нэхэмжлэгч Н.Б-гийн олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг буюу нийт 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухай.
а. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би саналын хуудсанд нэр маань ороогүй талаар хэлснээс болж МАН намайг нэр хүндийн эрсдэлд оруулах мэдэгдэл хийсэн. МАН-ын Улсын Их Хурлын төрийн сонгуулийн үр дүнг мушгин гуйвуулж, гадаадын байгууллага биднийг санхүүжүүлж байна гэсэн утга бүхий мэдэгдлийн улмаас миний нэр, төр, сэтгэл санаа маш өндөр дүнтэй хохирсон. Би тухайн үед Азийн хөгжлийн банкны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд дээрх мэдэгдлийн улмаас уг ажлаас халагдсан. 2019.10.11-нээс 2021.12.10-ыг хүртэл 22,000 ам.долларын гэрээний 10-20 хувь хүрэхгүй мөнгийг авч хэрэглэсэн. 8,367 долларыг авч чадаагүй. Үүнийг төгрөгийн ханшаар бодоход 28,661,470 төгрөг болж байгаа.
б. Мөн интернэт орчинд гарсан сөрөг мэдээллүүдээс болж миний эрүүл мэнд, зан байдалд маань өөрчлөлт орж, нэр хүндэд маань сөргөөр нөлөөлсөн учир өөртөө итгэлгүй, байнгын гутралтай, уур уцаартай болсон тул сэтгэл санааны хохирлыг 9,725,972 төгрөгөөр тооцсон. Энэ бүх шалтгааны улмаас гадаадад эмчилгээ хийлгэхэд 11,612,558 төгрөгийн зардал гарсан үүнийгээ эрүүл мэндэд учирсан хохиролд тооцож нийт 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
в. Хариуцагч нь манай байгууллага нэхэмжлэгчийн нэр, төрд халдаж, худал мэдээлэл тараасан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана,
511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.,
511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэжээ.
а. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, түүний гэм буруу, гэм хор болон үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч Н.Б нь 50,000,000 төгрөгийг хариуцагч Сноос шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч С-нд гэм хорыг арилгах үүрэг үүсэх учиртай.
б. Нэхэмжлэгч нь 2019.09.30-ны өдөр Азийн хөгжлийн банктай 154508S26641 дугаартай, ТА-9751 MON: Техникийн мэргэжилтэн (Хөдөө орон нутгийн нөөц ашиглалтын дүн шинжилгээний статистикч)-003 (53029-001) гэрээг 2021.12.10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулан цалин хөлс 6,960 ам.доллар, нөхөн олгох зардал нь 13,815 ам.доллар, тооцоолоогүй зардал 659 ам.доллар, даатгал 566 ам.доллар буюу гэрээгээр нийт төлөх дүн нь 22,000 ам.доллар байхаар харилцан тохиролцжээ.
в. Хэдийгээр нэхэмжлэгч сонгуулийн асуудалтай холбоотойгоор 0000.07.04-ний өдөр дээрх гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдах хүртэл 8,366 ам доллар буюу 28,661,470 төгрөгийг орлогоо алдсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн 2019.09.30-ны өдөр Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээ хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
г. Мөн хэргийн баримтаас үзэхэд цахим орчин буюу ............ сайтын фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн Бие даан нэр дэвшигч Б-г СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ гэх, ................ сайтын Н.Э би дахиад ямар ч сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлая гэх, Монгол ардын нам гэсэн фэйсбүүк хуудсанд Мэдэгдэл, Ард түмний сонголт бол эцсийн шийдвэр гэх гарчиг бүхий нийлэгдсэн мэдээллүүдийн сэтгэгдэл хэсэгт хариуцагч нь ямар нэгэн байдлаар хандаагүй байх тул нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараагдсан гэж үзэх боломжгүй юм.
д. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчид эрүүл мэнд, сэтгэл санааны гутрал бий болсон эсэх, ашиг орлогын тооцоо, гэм хорын хохирлын хэмжээ зэргийг шүүх анхаарах ёстой. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024.05.03, 2024.07.25-ны өдрүүдийн комиссын шийдвэр гэх баримтад мэдрэл сульдал илэрч, сэтгэл засалд явахыг зөвлөж байна. 0000.08.21-нд Z004 үзлэг хийлгэж байсан байна гэжээ.
е. Хэдийгээр нэхэмжлэгч нь сэтгэл гутралын улмаас Бүгд Найрамдах Солонгос улсад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэсэн гэж тайлбарласан боловч дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгчид эрүүл мэнд болон сэтгэл санааны гутрал бий болсон гэж үзэхээргүй байна.
ё. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааС-ны дагуу нэхэмжлэгч нь сэтгэл зүйчид хандсан, Бүгд Найрамдах Солонгос улсад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэсэн талаарх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
ж. Өөрөөр хэлбэл, хариуцагч С-ны нэхэмжлэгч Н.Б-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэнд, зан байдалд өөрчлөлт орж өөртөө итгэлгүй, байнгын гутралтай, уур уцаартай болсон, үүний улмаас эмчилгээ хийлгэсэн, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж түүнд 50,000,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.
Иймээс хариуцагчаас Н.Б-гийн олох байсан орлого буюу цалин 28,661,470 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 11,612,558 төгрөг, сэтгэл санааны хохирол 9,725,972 төгрөг буюу нийт 50,000,000 төгрөгийн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Ш.Л ...Н.Б-г Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших эрхийг нь эдлүүлэхгүй, бүртгэлд хамруулаагүй гэм буруутай тул хариуцагч С хохирлыг барагдуулах үндэстэй... гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийн зарим хэсгийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2023.12.11-ний өдөр төлсөн 456,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,566 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааС-ныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан С-ноос 9,725,971 /есөн сая долоон зуун хорин таван мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулан Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 /тавин сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2023.12.11-ний өдөр төлсөн 456,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170,566 төгрөг /нэг зуун далан мянга таван зуун жаран зургаа/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОН
Т.ЭНХТУЯА